Үйлчилгээний нөхцөл

Төсөл нь ЕБС-ийн хүүхдүүдийн хичээлийн хоцрогдлыг арилгахад чиглэсэн төсөл юм. Хичээлдээ сууж чадаагүй, эрүүл мэндийн байдлаас болоод хичээлээсээ хоцорсон, хилийн чандад амьдарч байгаа хүүхдүүд, сургуульд сурч чадахгүй байгаа, тухайн хичээлийн сэдвээ ойлгохгүй байгаа хүүхдүүд манай сайтыг ашиглан хичээлээ сэдэв тус бүрээр нь үзэх боломжийг олгох юм. 
Төслийн давуу тал нь чадварлаг сайн багшаар заалгасан чанартай бичлэг хичээлүүдийг Монгол Улсын ЕБС-д заагдаж байгаа хичээлийн програмын дагуу зааж байна. 
Өнөөдрийн байдлаар нэг ангид 60 орчим хүүхэд суралцаж байгаа нь анги танхим болон ширээ сандлын хүртээмж муу зарим нэгэн ангиуд нэг ширээнд бүр 3 уулаа сууж байгаа нь хүүхдүүдийн хичээлийн хоцрогдол үүсэх бас нэгэн шалтгаан болж байна. 
Төсөл нь хүүхэд хичээлүүдээ үзэх, гадаад хэл сурах, элсэлтийн ерөнхий шагналтанд бэлдэх, компюьтерийн хэрэглээний болон мэргэжлийн програмуудыг бие даан үзэж боломжтой.