Үйлчилгээний ерөнхий нөхцөл
Та манай вэб сайтад зочлохдоо дараах үндсэн нөхцлүүдтэй зайлшгүй танилцаарай.
* www.hicheel.mn нь олон нийтийн цахим хэрэглээнд нийцсэн үйлчилгээ явуулахыг эрмэлзэх тул хэн нэгний хувийн сонирхлыг илэрхийлэх, бусдыг дайрч доромжлох зорилгоор ашиглахгүй байхыг хүсье. Бусдын эрх ашгийг хүндэтгэх үүднээс илт бусдыг дайрч доромжилсон, бусдын хувийн мэдээллийг тараасан зэрэг үйлдэл илэрсэн тохиолдолд тус сайтын admin-ийн зүгээс тухайн бичлэгийг устгах эрхтэй юм.
* Гэхдээ хэрэглэгчийн санал сэтгэгдлээс үүдсэн ямар нэг хохирол, санал гомдлыг барагдуулах үүрэг хүлээхгүй.
* www.hicheel.mn- д байршсан бүх үйлчилгээг хэрэглэгч та зөвхөн хувийн хэрэгцээнд ашиглах бөгөөд зөвшөөрөлгүйгээр хувилан тараах, худалдахыг хатуу хориглоно. Энэ төрлийн зөрчлийг Монгол Улсын Зохиогчийн Эрхийн Хуулийн дагуу зохицуулна.
* Манайд байршуулсан зар сурталчилгаа, рекламны бодит үнэнийг зарлуулсан хувь хүн, албан байгууллага бүрэн хариуцна.
* www.hicheel.mn нь хэвлэн нийтлэгч,багш сурган хүмүүжүүлэгч, сургалтын төв, их дээд сургуулиуд, чөлөөн уран бүтээлч нараас болон бусад интернэт эх үүсвэр, нөөц , байгуулага хувь хүмүүсээс хичээл сургалтын материалуудыг авч байрлуулах бөгөөд тэдний мэдээ мэдээллийг албан ёсоор өөрийн вэб сайт дээр байрлуулах эрхтэй байдаг бөгөөд бусад байгууллагуудын хувьд ч бидэнтэй харилцан тохиролцож хамтран ажиллах гэрээ байгуулах боломж нь үргэлж нээлттэй байх болно.
* Манай сайтад тавигдсан гадны эх сурвалжийн сургалтын материал, нийтлэл, бичлэг, мэдээ, мэдээллийн өмчлөх эрх нь тухайн бүтээгчийнх байна.
* Харин бидний боловсруулсан программ хангамж, лого, мэдээ материал, дизайн зэрэг нь оюуны өмчөөр хамгаалагдсан болохыг анхаарна уу.
Гишүүнчлэлийн төлбөр
- Вэб сайтын гишүүн болсоноор тодорхой хичээл курсыг онлайнаар үзэхэд тодорхой хэмжээний төлбөрийн төлнө.
- Төлбөрийн хэмжээ нь тухайн хичээл, курсын агуулга хэмжээнээс хамаарч сайтын зүгээс багштай хамтран тогтооно.
Интернет худалдаа
- Вэб сайтын э-худалдаа булан дахь бараа бүтээгдэхүүнийг онлайнаар худалдан авах боломжтой.
- Гишүүн онлайн худалдаанд оролцохдоо вэб сайтад өөрийн бүртгэлээр нэвтэрсэн байх шаардлагатай.
- Гишүүн нэгэн зэрэг хэдэн ч худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
- Гишүүн худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ вэбийн журмын хязгаарлалд хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
- Та манай онлайн дэлгүүрээр үйлчлүүлэхдээ насанд хүрсэн байх ёстой бөгөөд, хэрэв насанд хүрээгүй бөгөөд үйлчлүүлэх хүсэлтэй бол эцэг эх, асран хамгаалагчдын хяналтанд үйлчлүүлнэ үү!
Зар оруулах
- Гишүүни худалдан борлуулахыг хүссэн хичээл сургалтын материалыг дэлгэрэнгүй тайлбар, зурагтайгаар үнэ төлбөргүйгээр оруулах, үзэх боломжтой.
- Гишүүн нь үнэн бодит зар оруулах үүрэг хүлээх ба холбоо барих мэдээллийг үнэн зөв оруулах ба хэрэв хаягийг буруу эсвэл дутуу оруулсан, МУ-ын хууль дүрмийг зөрчсөн мэдээлэл илгээсэн бол тус зарлал вэбсайтад идэвхжихгүй.
- Шаардлага хангасан зар оруулснаас хойш 2 цагийн дотор идэвхжинэ.
- Гишүүнийн илгээсэн болон бусад эх үүсвэрийн агуулгатай холбогдон гарах аливаа асуудлыг вэб сайтыг эрхлэн гаргагч хариуцахгүй.
- Сайтад оруулсан зарлалын бодит үнэнийг зарлалыг оруулсан этгээд бүрэн хариуцна.
Онлайн төлбөр төлөх үйлчилгээ
- www.hicheel.mn сайт нь дараах байгууллага, үйлчилгээний төлбөрийг онлайнаар хийх боломжийг олгож байна.
- Дээрх үйлчилгээнүүдийн төлбөрийг онлайнаар төлөхөд Гишүүн тухайн байгууллагын НӨАТ-аас бусад ямар нэгэн нэмэлт шимтгэлийг төлөхгүй.
Төлбөрийг дараах банкны картуудаар хийж болно.
- Голомт банкны дотоод, гадаадын мастер болон виза карт
- Бусад банкнуудын олон улсын эрхтэй бүх төрлийн төлбөрийн картууд
Бид хамтран ажилагсадтайгаа төлбөр тооцооны болон бусад үйл ажиллагааг явуулахдаа хуулийн дагуу, бизнесийн хатуу зарчмыг баримтлан ажиллах болно.
Хичээл.мн сайтаас тодорхой төлбөртэйгээр зарим нэг мэдээлэл материалын хүргэж байгаа нь тухайн файлын төлбөр биш бөгөөд зөвхөн дамжуулж байгаа болон татаж авч байгаа үйл ажиллагааны төлбөр болно.
Үйлчилгээний нөхцөл
Та www.hicheel.mn –д бүртгүүлснээр манай гишүүн болох бөгөөд сайтын үйлчилгээний ерөнхий нөхцлөөс гадна дараах үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн байх хэрэгтэй.
* www.hicheel.mn -ийн гишүүн болохын тулд юуны өмнө шинэ хэрэглэгчийн бүртгэлийг үнэн зөвөөр бүрэн бөглөж, бусадтай давхардаагүй ID, түүнд харгалзах нууц үгийг үүсгэнэ.
* Гишүүний ID болон нууц үг, түүнтэй холбогдох нууцлалыг гишүүн өөрөө хангана.
* Сайтыг бусдыг дайрч доромжлох болон гэмт хэргийн ямар нэг хэрэгсэл болгон ашиглахгүй. Гишүүн нь hicheel.mn гишүүний эрхийг ашиглан хийсэн бүхий л үйлдэлдээ эзэн байна.
* Хэрвээ гишүүн нь 180 хоногоос дээш хугацаанд ID буюу hicheel.mn хаягаа ашиглаагүй тохиолдолд бид таны ID-г системээс устгах эрхтэй байна.
Бүртгэл ямар ч үнэ төлбөргүй!
Бид таны хувийн мэдээллийг хэн нэгэнд өгөхгүй бас задлахгүй.