Байрлал: Нүүр хуудас Дунд сургууль Нийгэм судлал

нийгэм судлал

alt

Буриад Монгол

Буриад Монгол / Буряад Монгол, Орос: бурят /нь монгол угсааны үндэстэн юм.
   
alt

Дөрвөд ястан

Монголын олон ястнуудын нэг. Монгол улсаас гадна ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс болон БНХАУ-д олон тооны дөрвөдүүд амьдардаг.
Монгол улсад амьдарч буй дөрвөдүүд Увс аймгийн Бөхмөрөн, Давст, Наранбулаг, Өлгий, Өмнөговь, Сагил, Түргэн, Ховд, Улаангом, Тариалан сумууд,
   
alt

Бүс нутгийн тухай ойлголт

Бүс нутгийн тухай ойлголтыг газар зүйн шинжлэх ухааны судалгааны чиглэл болох байгаль нөхцөл, нөөц, нийгэм, түүний хэрэгцээ, үйлдвэрлэх хүчний харилцан дахь нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын тухай онолын хүрээнд авч үздэг.
   

Төр эрхзүйн хамаарал

Төрөөс эрхзүйд нөлөөлөх нь Төр нь эрхзүйг бүтээх хэрэгжүүлэх зайшгүй хүчин зүйл юм. Төр нь эрхзүйг хамгаалж мөн эрхзүйгээр дамжуулан өөрийн бодлогыг хэрэгжүүлдэг. Этатаист үзлээр бол эрхзүй нь төрийн үйл ажиллагааны үндсэн арга хэрэгслийн нэг юм. Тэгэхдээ төр эрхзүй хоёр нь хоёул харьцангуй биеэ даасан байдалтайгаар бий болох, хэрэгжих, нийгэмд үйлчлэх дотоод зүй тогтолтой. Иймд эрхзүй нь төрийн арга хэрэгсэл гэвэл төр нь ч эрхзүйн арга хэрэгсэл гэж үзэж болох билээ.

   

Элитийн онол

Энэ чиглэлийнхэн сонгодог ардчиллын онолыг эсэргүүцэн гарч ирсэн. “Элит” гэдэг үг нь францийн дээд зэргийн, сонгодог, шалгарсан гэсэн үгнээс гаралтай. Энэ онлын үзэл санаа нь эртний грекийн философич Платоны үеэс эхлэлтэй юм. Платон нийгмийг шалгарсан хүн удирддаг гэж үзэж байсан. Элитийн онол нь 20-р зууны эхэн үед цэгцтэй онол болон бүрдсэн. Дэлхийн 2-р дайны өмнөх үед элитийн үзэл санаа нь Итали, Герман, франц зэрэг улсад, харин дэлхийн 2-р дайнаас хойш АНУ-д нилээд дэлгэрчээ. Элитийн онол нь дотроо олон урсгал чиглэлтэй хөгжиж ирсэн. Тэдгээрийг сонгодог элитийн онол орчин үеийн элитийн онол гэсэн 2 чиглэл болгон ангилаж үзэх болно.

   

Хөгжиж байгаа нийгэм дэх хөгжөөгүй сэтгэл зүй

1990-ээд оноос хойш манай орчлон ертөнцөд олон зүйл байр сууринаасаа хөдөлж нийтлэг нэг хэв шинж рүү орсон нь эдүгээ яриад байгаа зах зээлийн харилцаат хүмүүнлэг ардчилсан тогтолцоо юм. Иймээс өнөө үед манай нийгмийн харилцааны бүхий л тал зүйлийг хамаарсан эрс өөрчлөлтүүд гаднаас хүч түрэн орж ирж байгаа даяарчилалын давалгаа, дэлхийн нэгдсэн зах зээлийн гүнзгийрэлт нь нийгмийн бүх салбарт өөрийн нөлөөгөө үзүүлж байгаа.

   

Төр эрхзүйн үүсэл

Төр эрхзүйн үүслийг үе үеийн сэтгэгчид олон үзэл баримтлалаар тайлбарласан байдаг.
Төрийн үүслийн талаар нийгмийн гэрээний онолд 17-18-р зууны өрнөдөд дэлгэрсэн бөгөөд гол үндэслэгч нь Г.Гроций, Т.Гоббс, Б.Спиноза, Дж.Локк, Ж.Ж.Руссо нар билээ. Энэ онолоор нийгмийн хэрэгцээ шаардлагыг ойлгосон хүмүүсийн ухамсарт үйл ажиллагаанд тулгуурлан байгуулсан гэрээний үр дүнд төр үүссэн гэж үздэг. Мөн түүнчлэн шашны онол эцгийн эрхэт ёсны онол хүчирхийллийн онол, Марксист онол зэрэг олон онолуудаар төрийн үүслийг тайлбарласан байдаг.

   
alt

Ардчиллын хэлбэр ба ардчиллын онолууд

Ардчиллын хэлбэрүүд
Ардчиллын нөхцөлд эрх мэдэлийг хэрэгжүүлэх эрхийг иргэд төр засагт олгоно. Иргэд төр, засгийг чөлөөт сонгуулийн үндсэн дээр байгуулдаг.
Тийнхүү ард түмний сонгуулиар байгуулагдсан төр, засаг нь олон түмнийг төрийг удирдах үйл хэрэгт эрх тэгш оролцох бололцоог хангадаг.

   
alt

Ардчиллын уг чанар ба эрх мэдэл

1.1. Ардчиллын түүхээс
Эртний үед, дундад зууны үед, шинэ үед улс төрийн ардчиллын хэв маяг өөр өөр байжээ. Жишээ нь: ардчилсан төр улсын анхны сонгодог хэлбэр бол Афины Бүгд Найрамдах төр юм.
Энэ нь манай тооллын өмнөх V зуунд үүсчээ. Тэгээд Афины ардчилал Периклийн үед цэцэглэн хөгжсөн. Перикл “төрийн байгууламж бол ардчилсан байгуулал байх ёстой. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл төрийг иргэдийн цөөнх нь удирдах биш харин олонхи нь удирдах ёстой.
   
alt

Нийгмийн нийтлэг, түүний төрөл

НИЙГМИЙН НИЙТЛЭГ ГЭЖ ЮУ ВЭ?

Нийгэм нь бүхэллэг, нийгэмшсэн соёлын тогтолцоо боолохынхоо хувьд олон тооны бүрэлдэхүүн үүсгэгч, нэгдмэл чанаруудын дэд тогтолцооноос тогтдог. Ийм төрлийн нийгмийн тогтолцооны чухал хув маяг бол нийгмийн нийтлэг юм. Нийгмийн нийтлэг амьдралын нөхцөл, хэв маяг, ухамсар, нийгмийн хэм хэмжээ, үнэлэмж, сонирхол зэргээр ямар нэг хэмжээнд адил төстэй хүмүүсийн харьцангуй тогтвортой цогц нэгдэл юм.

   

Хэрэглэгч

Шинэ хичээл

Эрэлттэй хичээл