ОРШИЛДэлхийн цаг уурын өөрчлөлт хурдацтай явагдаж байгаа өнөө үед хүн төрөлхтөн байгаль экологоо аварч үлдэх олон төрлийн арга замыг хайж боловсруулсаар байна.
Монгол орны хувьд цөлжилт, элсний нүүдэл улам ихсэж байгаа нь бидний эрхэлж буй ажил үйлчилгээтэй ямар нэг хэмжээгээр холбоотой нь батлагдсан.
Сүүлийн үед таван хошуу мал төрөл бүр дээрээ өссөн нь нэг талаар сайн боловч нөгөө талаар бэлчээр хомсдох сөрөг нөлөө үзүүлж байна.
Ялангуяа ямаа нь ашигаар нэлээд давуутай тул эрс өссөн. Ямаан сүрэг нь бэлчээрийн ургамлыг үндсээр нь сүйтгэдэг учраас цөлжилтөд ихээхэн нөлөөлж байна.
Өнөөгийн малчдад ашиг шимээр бага олон толгой мал маллаж байгаль цаг агаарын эрхшээлд байх нь цаг үетэйгээ нийцэхгүй болж байна. Үүнээс үүдэн байгаль орчиндоо эерэг нөлөөтэй, ашиг шим сайтай цөөн тооны мал болон өөр төрлийн аж ахуй эрхлэх нь аль аль талдаа ашигтай болж ирлээ.
Үүний нэг төрөл болох молтогчин туулайн аж ахуй нь өнөөгийн тавигдаж байгаа шаардлагыг бүрэн хангаж байгаа юм. Нэг эм ямаа бүтэн жилд нэг ишиг гаргах ба 300 гр ноолуур өгөх бөгөөд байгаль цаг агаараас бүрэн хамааралтай байдаг. Гэтэл нэг молтогчин жилд 40-50 бүжин гаргаж мөн тооны арьс,75 кг орчим мах өгч байгаа нь 3- 4 ямаатай тэнцэх бөгөөд байгаль цаг агаараас үл хамааралтай, хорогдолгүй, бэлчээр сүйдэх асуудал гарахгүй зэрэг олон давуу талтай байна. Мөн молтогчин туулайг маллахад хүүхэд, хөгшид ч оролцож өолдог хялбар ажиллагаатай, өрхийн амьжиргааг богино хугацаанд өөд нь татах давуу талтай. Молтогчин туулайн аж ахуйн үндсэн тэжээл нь ногоон өвс болох учраас тэжээлийн хомсдолд орох нь нэн ховор.
Эхний хэдэн сарын нөөцийг бүрдүүлсэн тохиолдолд бүжин 3 сартайгаасаа эхлэн зах зээлд нийлүүлэгдэх учир цаашдаа санхүүгийн эх үүсвэрээ өөрөө хангах юм.
Хэрэгцээт бичлэгт бүртгэх
Мэйлээр илгээх
Уншигдсан: 878
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Та нэвтэрч орж байж сэтгэгдэл бичих боломжтой. Сайтад гишүүнээр элсэнэ үү ...


