Байрлал: Нүүр хуудас Дунд сургууль Амьтан Судлал Мазаалай / Говийн баавгай


Мазаалай / Говийн баавгай

altАнгилал зүй:
• Анги: Махчид (Carnivora)
• Овог: Баавгайнхан (Ursidae)
• Төрөл: Баавгай (Ursus)
• Зүйл: Хүрэн баавгай (Ursus arctos)
• Дэд зүйл: тодорхой бус Гималайн хүрэн баавгай (Ursus arctos isabellinus) буюу Говийн баавгай (U. a. gobiensis) • Нэршил: Говийн баавгай буюу мазаалай баавгай
• Гол шинж тэмдэг: Хүрэн баавгайтай харьцуулахад биеэр жижиг, хөлийн доод хэсэг хар

Хамгаалагдсан байдал:
• Устах аюулд орсон
• Нэн ховор зүйл
• Олон улсын хэмжээнд ховор амьтан, ургамал худалдаалах конвенцийн 1-р хавсралтанд бүртгэгдсэн
• 1953 оноос хойш агнахыг хориглосон
• Монгол улсын Улаан номонд бүртгэгдсэн

Тархац нутаг:
• Нэн хязгаарлагдмал тархацтай
• Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ Баянхонгор аймгийн Баян Өндөр, Шинэжинст, Өмнөговь аймгийн Гурван Тэс сумдын нутагт тохиолддог. Атас Ингэс, Шар Хулс, Сэгс Цагаан Богдын нуруудын баян бүрд, уст цэгүүдийг бараадан голлон байршдаг.

Таних шинж: Ерөнхий төрх ойн хүрэн баавгайтай адил боловч биеэр бага. Цагаан богд уулын шармаахай нь биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг байсан. Зуны зүс нь жигд хүрэн бор, өвөл хавар хүрэвтэр, бор саарал. Хүзүү, хөл их биеэрээ бараавтар. Хэнхдэг хүзүүний угт цагаан цайвар толботой. Хумс цайвар өнгөтэй, шулуундуу, мохоо, бүдүүн богтнохон. Хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй.

Тоо толгой: Тоо толгойг нарийвчлан тогтоосон тооллого, судалгаа хийгдээгүй боловч 1960-аад онд 15-20 толгой, 70-аад оны дундуур 20 гаруй, 80-аад оны эхээр 20-25, 80-аад оны сүүлээр 50-60, 1993 оны судалгаагаар 25-30, 2001 оны байдлаар 25-30, Л. Амгалан, Б.Мижиддорж нарын 2004 оны судалгаагаар 20-оос дээш толгой мазаалай баавгай байна гэсэн судалгааны дүн байдаг. Энэ амьтаны популяцийн минимум тоо нь 15 болохыг Маккарти, Мижиддорж нарын (1998) мазаалайн үсний дээжинд хийсэн генетик, анализын судалгаа харуулсан ба максимум нь 50 хэтрэхгүй гэж олонхи судлаачид үздэг.

Хомсдох шалтгаан: Тоо толгой нь өсөхгүй байгаагийн шалтгаан нь жил жилийн хэлбэлзэлтэй хэт хуурай, эрс тэс уур амьсгал, ус тэжээлийн байнгын хомсдолтой байдал үхэж хорогдох, үржил төлжлийг хязгаарлах хүчин зүйл болдог. Ус, тэжээл хүрэлцээгүйгээс нутаг, тэжээлээ булаалдах, нэгнийгээ барих явдал байдаг.

Yржлийн биологи: Мазаалайн ороо хөөцөлдөөн нь 5-7 сарын үед байх ба хээл тээх хугацаа нь 9-10 сар байдаг. 11 сараас 3 сарын дунд үе хүртэл ичээнд байдаг. Эвш жил өнжиж төллөх ба хавар эрт 2-3 сард үүрэндээ ихэвчлэн нэг, заримдаа ихрэ аламцаг төрүүлнэ. Идэш тэжээл: Мазаалай баавгай ихэвчлэн ургамалаар хооллох бөгөөд хаврын улиралд хатсан борог өвс, зуны улиралд ногоон ургамал, хармаг, зээогэнэ, махирсын жимс, намар бажууны үндэс гол идэш тэжээл нь болдог. Хаврын улиралд том хөхтөн амьтадын сэг зэм, мэрэгч амьтад, мөлхөгчид, шавьжийг ч бас иддэг.

Амьдралын онцлог: 11-3 сард агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур, нүх, хэвтэр засан ичээллэнэ. Зун задгай усны ойролцоо нутаглана. Голдуу шөнө хоол тэжээлээ олно.


Сэтгэгдэл (0) Add Comment

Сэтгэгдэл бичих
Та нэвтэрч орж байж сэтгэгдэл бичих боломжтой. Сайтад гишүүнээр элсэнэ үү ...

busy
 
Б.Чингүнжав /1710-1757/

Б.Чингүнжав /1710-1757/

Манжийн дарлалыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, зэвсэгт бослогын гол удирдагчдын нэг бол Хотгойдын шадар ван Чингүнжав байсан юм.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Та нэвтэрч орж байж сэтгэгдэл бичих боломжтой. Сайтад гишүүнээр элсэнэ үү ......
Бусад мэдээ:
Монгол зурхайн ухаан

Монгол зурхайн ухаан

Бурхны шашинт улс орнуудад дэлгэрсэн одон зурхайн ухааны 4 зүйл ёс хийгээд түүнд тулгуурласан цаглабар, түүнээс нэн ялангуяа Монголын нутагт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг хэрэглэж ирсэн уламжлал хийгээд өнөөгийн байдлын  талаар товч дурдая.

Бусад мэдээ:
Молекул физик

Молекул физик

Термодинамик. Аливаа бодис атом молекулаас тогтдог ба атом нь химийн урвалаар үл хуваагдах элемэнтийн хамгийн жижиг хэсэг юм. Атомууд нэгдэж молекулуупыг үүсгэх ба өөр төрлийн атомууд нэгдэж химийн элемэнт нэгдлийг бий болгоно. Атомууд нь хоорондоо химийн холбоосоор холбогдсон бодисын химийн шинж ча...

Бусад мэдээ:
Үелэх систем

Үелэх систем

2009 оны Е-бико Уралдаан тэмцээнд түрүүлсэн Ууганжаргал үелэх системт татаж аваад үзээрэй суулгах шаардлагагүй. Үнэхээр сайхан хийсэн аргагүй түрүүлэхээр бүтээсэн байна
Сэтгэгдэл (1)
... written by badral.t on November 05, 2009 Tatax xolboos buruu bn!...
Бусад мэдээ:
МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ

МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ

Монгол улс Ази тивийн төв хэсэгт оршихдоо өргөргийн дагуу сунаж байрлах бөгөөд хойт өргөргийн 41о 351-аас 52 о091-ийн, зүүн уртрагийн 87 о44!-аас 119 о56!-ийн хооронд 1564 мян.ам.дөр.км талбайтай, нутгийн баруун, зүүн цэгийн хооронд 2392 км, хойд, урд цэгийн хооронд 1259 км зайтай,
Бусад мэдээ:
Монгол орны ан амьтан

Монгол орны ан амьтан

Монгол орны амьтны аймагт хөхтөн 138, шувуу 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл, нугалмайгүйтнээс 13000 зүйл шавьж, бусад зөөлөн биетэн, хорхой, эгэл биетэн амьтад 516 зүйлийг бүртгээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Та нэвтэрч орж...
Тахь (Пржевальскийн адуу) нь Монголын говьд амьдардаг зэрлэг адуу юм.

Тахь (Пржевальскийн адуу) нь Монголын говьд амьдардаг зэрлэг адуу юм.

Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих
Та нэвтэрч орж байж сэтгэгдэл бичих боломжтой. Сайтад гишүүнээр элсэнэ үү ...
Бусад мэдээ:
Бүс нутгийн тухай ойлголт

Бүс нутгийн тухай ойлголт

Бүс нутгийн тухай ойлголтыг газар зүйн шинжлэх ухааны судалгааны чиглэл болох байгаль нөхцөл, нөөц, нийгэм, түүний хэрэгцээ, үйлдвэрлэх хүчний харилцан дахь нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын тухай онолын хүрээнд авч үздэг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл...
Бусад мэдээ:

Хэрэглэгч

  • Харилцах

Бид та бүхэнтэй интернэт контент болон бусад үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байх болно. Сургалтын материалуудыг DVD, CD дээр буулгах эх бэлдэх хувилан олшруулах түгээх, Сургуулиудын сурталчилгаа байруулах вэб сайт хийх, бүхий төрлийн сургалтын программ хангамж нийлүүлэх зэрэгт бид та бүхэнд туслах болно. Доорх хаягуудаар холбогдоно уу....

  • Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-хороо
  • Утас: 99118708
  • Yahoo ID: mongolhicheel

Шинэ хичээл

Эрэлттэй хичээл