Тарвага

altМонгол орны хээр тал, Алтай, Хангайн хаана ч тарвага элбэг тааралддаг. Зүйл бүрийн шаваг, үндэс элбэгтэй газар нүх малтаж хүй төрлөөрөө цуг амьдардаг энэ амьтан ихэвчлэн өглөө эрт юм уу, оройн шар нарнаар гарч идэшлэнэ. Улирлын байдлаар өнгө зүсээ сольж шаргал хүрэн, хөх цайвардуу өнгөтэй болдог. Үсний нь сор солигдон намрын сард ихээхэн өөхөн тарга аваад X сард нүхээ битүүлэн ичих бөгөөд хаврын цас ханзрахын сацуу ичээнээс гадагшилж, эмэгчин нь 5-12 хүртэл мөндөл гаргана.

Тарваганы нэг настайг мөндөл, хоёр настайг хотил, гурван настайг шар хацар, нас бие гүйцсэн эрэгчинг бурхи, хөхүүл эмэгчний нь нагай гэдэг. IX сарын сүүлчээр тарваганы тарга хүч бүрэн гүйцэж, бүдүүн тарваганы гулууз мах 4-5 кг, өөх нь 1,5 кг хүрнэ.

Тарваганы нүх нь ичээ, зусаал, муу нүх буюу түр хоргодох нүх гэж гурван янз байдаг. Тал газрын тарваганы ичээ нүхний сумны урт дунджаар 15-20 м, зулзага гаргах мухар нь 1,5-3 м-ийн гүнд байна. Зусах нүх бол тарваганы зөвхөн зун цагт байрших нүх бөгөөд сумны урт нь дээрхийн адил, Муу нүх гэдэг нь бэлчиж байх үедээ амиа хамгаалж түр нуугддаг, мөчидхөн богино нүх юм. Тарвага тогтмол нэгэн цагт нүхнээсээ гардаг бөгөөд ялангуяа ойр хавийн хэсэг нүхний тарвага тэр орчноороо бараг цөм 1 -2 минутын зөрөөтэй шахам цувран гарна.

Манай оронд алтай, монгол гэсэн хоёр зүйлийн тарвага бий. Алтайн тарвага монгол тарваганаас биеэр арай том, үс ноолуур илүү өтгөн, сахлаг гоёмсог, дуу нь монгол тарваганаас нарийн шингэн. Цамбагарав, Монгол Алтайн нуруу, Хөхсэрх, Баян-Өлгий аймгийн ихэнх нутаг, Ховд аймгийн Ховд, Эрдэнэбүрэн нутгийг хамарсан 800 орчим мянган га талбайд тархана. Алтайн тарвага Казахстан, Киргиз, Тэнгэр уулын Хятадын нутаг дахь хэсэг, ОХУ-ын Алтайн хязгаар, Новосибирск, Томск, Кемеровск мужид тархана.

Алтайн хар тарвага гэгддэг Монгол Алтайн уулархаг нутгийн тарвага биеэр том, үсний нь үзүүр хар хүрэн өнгөтэй, сахлаг урт, зөөлөн ноолууртай учир илүү үнэлэгддэг. Ялангуяа VIII - IX сард агнасан тарваганы арьс сор сайтай, бөх учир өвлийн дээл, малгай, зах хийхэд тохиромжтой.

Архивын баримтаас үзэхэд 1860-аад он хүртэл тарвага олноор нь агнаж арьсыг нь худалддаг байсан баримт байдаггүй аж. Харин дэлхийн ангийн үсний зах зээлд онцгой нөлөөтэй байсан Германы Лейпцег хотын ангийн үсний мэргэжилтнүүд 1880-аад оны эхэн үеэс тарваганы арьсыг усны булга, халиу мэт үнэт ангийн үсийг дуурайлган будах болсноор зах зээлд хямд үнэтэй байсан тарваганы арьсны үс эрс өсчээ.

150 сая орчим тарваганы арьс улсад бэлтгэж байжээ

Монголоос Өргөө, Хиагт, Ховдын хязгаараар гаран урд, хойд хөршид худалдаалсан арьсны мэдээ баримтыг түүвэрлэн үзэхэд, 1865 онд баруун Монголоос 30 мянган арьс, 1922-1931 онд 16 сая орчим арьсыг хил нэвтрүүлсэн тухай дурдсан нь мэдээж бүрэн бус мэдээ билээ. Харин 1930-аад оноос тарваганы арьсыг улсаас төлөвлөн бэлтгэж борлуулах болсон нь тоо хэмжээг нэлээд бодитой гаргах боломж олгосон байна. Сонирхуулахад манай улс тарвага агнуурын түүхэндээ хамгийн их буюу дөрвөн сая шахам арьсыг 1910 онд, мөн дэлхийн хоёрдугаар дайны дараа буюу 1946-1955 онд жилд дунджаар 2,3 сая тарваганы арьс бэлтгэж байсан мэдээ бий. Тарвага агнуур эрчимжсэн сүүлийн 100 гаруй жилд 150 сая орчим тарваганы арьс улсад бэлтгэсэн тоо бий. Ингэж бэлтгэж байсан үед буюу 1990 оноос өмнө энд тарвага “шороо” шиг олон байсан билээ.


Ази тивд ойролцоогоор 25 сая жилийн өмнө өнөөгийн тарваганы өвөг удам амьдарч байсныг гэрчлэх палентологийн олдворууд бий. Харин Улз голын баруун эрэгт 5-6 мянга, Дундад халхын өндөрлөг, Дарьганга орчимд 7-8 мянган жилийн өмнө тарвагатай байсныг тогтоожээ. Тарвага тархац нутгийнхаа хойт хэсгийн уул нуруудын ой модгүй өмнөд, баруун өмнөд энгэр өвөрт, харин тархцын урд захын хуурай бүсэд уулын арын сүүдэртэй, арай чийглэг нутагт байршин амьдардаг ерөнхий зүй тогтолтой гэнэ.

Уншигч та тарвага мэдэхгүй хэн байхав гэх байх. Гэхдээ судлаачдын бичсэнийг уншихад сонин байж магадгүй. Нас. бие гүйцсэн, хүч тарга гүйцэд авсан монгол тарваганы биеийн жин 9,8 кг, биеийн урт 63 см хүрдэг. Yзүүр хэсэг нь бараан 90-160 мм урт сүүлтэй. Мөн тарвага өөрийн амьдардаг Палеоарктикийн бүсийн мэрэгчдээс биеэр минжний дараа орно. Толгой тавшгар, дагз нь хар, хүзүү богино, чих хулгар, хөдөлгөөн муутай. Нүд нь гавал ясан дээр байрлалтай тул нүхнээс цухуймагц орчны байдлыг шууд ажиглан харах чадвартай. Yнэр, хараа, сонсголын эрхтэн онцгой сайн хөгжсөн. Шанаа, хоншоор, эрүү, нүдний орчим байх 3-6 см урт үсгүүд нь харанхуй нүхэнд орж гарах, байрлахад мэдрүүлийн үүрэг гүйцэтгэнэ. Мөчид хүчирхэг, нүх ухахад тохирсон. Таван хуруутай хойд хөл, дөрвөн хуруутай урдахаас арай урт, хумс бахим, мохоо хүчирхэг.

Тарвага бол монголчуудын ямарч хаягдалгүй ашигладаг ганц амьтан байх. Иймээс ч жинхэнэ мэргэжлийн үүднээс нас насаар нь нэрлэдэг. Хөхүүл төлийг мөндөл, нүхнээсээ гарч нарлах, өвс амтлах гэнгүүт нь эргүү цагаан, нэг удаа ичих буюу өвөлжсөнийг хотил, хоёр өвөлжвөл шар хацар, гурав өвөлжсөнийг бие гүйцсэн хэмээн үзэж эрийг бурхи, эмийг тарч. Тухайн жил төллөсөн эмийг нагай, зарим нутагт хөхүүл, төллөөгүйг сувай тарч гэнэ.

Тарвага бүл үүсгэн амьдардаг

Бүл нь өөрийн гэсэн идэшлэх өөрийн гэсэн эдлэн газартай. Хоёроос дээш тарвага нийлж бүл үүсгэх бөгөөд ураг төрлийн холбоогүй өөр бүлээс янз бүрийн нас хүйсийн тарвага тухайн бүлд нийлж цус ойртохоос сэргийлнэ. Тарвага нүх ухаж дайсан амьтад, цаг агаарын тааламжгүй нөхцөлөөс биеэ хамгаална. Мөн нүхэнд эвцэлдэж, үр төлөө бойжуулдаг байна. Хулгар шарын нүх ичээ, зусаал, дайснаас түр нуугдах муу нүх гэж ангилагдана. Ичээ нүх нь амрах, ичих, тэр бүү хэл бие засах тусгай өрөөнүүдтэй байна.

Тарвага идэшлэх, тоглох, нарлах, нутгийнхаа хил хязгаарыг тэмдэглэх, ичээ ноохойгоо засах зэрэгт өдөрт дунджаар 5-7 цаг зарцуулж үлдсэн бүх хугацааг нүхэнд өнгөрүүлнэ. Өөрөөр хэлбэл бүх амьдралынхаа 87.5 хувийг нүхэнд өнгөрүүлдэг аж. Цаг агаар тааламжгүй, хүйтний улирлын зургаан сар орчим хугацааг ичиж өнгөрүүлнэ. Ичсэн тарваганы зүрхний цохилт удааширч биеийн дулаан нь целсийн 4.6-7 градус хүртэл буурдаг атал үхдэггүй, ерөөс яаж ичдэг нууц нь одоо хүртэл тайлагдаагүй байна.

Тарвага бидэн шиг ганц эсвэл арабууд шиг олон эхнэртэй байж байдаг сонин амьтан. Ичээнээс гарахдаа биеийн жингийнхээ 30 орчим хувийг алдсан байдаг ч шууд ороо хөөцөөнд орно. Шар хацар гэгдэх наснаас эхлэн тарч хээл авч 30-35 хоног тээж, 5-7 заримдаа бүр 12 хүртэл мөндөл төрүүлнэ. Тарвага 10 нас хүртлээ үржих чадвартай. Тарвага 80 орчим зүйл ургамлын боловсорч гүйцээгүй үр, шинэхэн навч, нахиа, цэцэг зэрэг түргэн боловсордог шингэц сайтай хэсгийг сорчлон иддэг. Хулгар шар мөн үхсэн мал амьтны сэг, яс мэрнэ. Усныхаа хэрэгцээг өглөөний шүүдэр, ургамалд хадгалагдах усаар нөхнө. Харин ургамал хатаж гандсан үед цас идэх, горхины ус ууна.

Бүүрэгт хазуулахад тахал тусдаг гэдгийг санахад илүүдэхгүй

Тарваганд ганц муу юм бий. Энэ нь тахал. Энэ өвчнөөс болж Европын хүн амын гуравны нэг нь үхэж байсан хоёр ч тохиолдол хүн төрөлхтний түүхэнд тэмдэглэгдсэн байдаг. Энд анхааруулахад тарваганы түүхий мах идэх, хуруугаа зүссэн, шархтай үед тахалтай тарвага өвчихөд тахал тусдаг гэсэн ерөнхий ойлголт монголчуудад бий. Бас нэг аюул нь тарваганы бөөс буюу бүүрэгт хазуулахад тахал тусдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Тахлаас сэргийлэх бас нэг арга нь нохой барьсан тарвагыг идэхгүй байх мөн хошгирохгүй байгаа тарвагыг агнахгүй байх явдал.

Монголчууд бидний ямар ч хаягдалгүй ашигладаг амьтан гэвэл тарвага. Арьсыг нь арилжина, боодог, хорхог хийнэ. Өөхөөр нь хүн малын яр шарх, хөхүүл ханиадыг эдгээнэ. Мөн үслэг ангийн хавханд мэнгэ болгон ашиглана. Сайн ходоодыг нь авч хавар турж эцсэн малд өгч тэнхрүүлнэ.

Ганц хаягдах зүйл гэгдэх муу ходоодоор нь нохойгоо хооллочихно. Шүд, хумсаар нь гоёл чимэглэлийн зүйл хийнэ. Сүүлний үсээр нь хүртэл бийр хийчихнэ. Хулгар шарыг монголчууд үнэхээр ямарч хаягдалгүй ашигладаг аж. Энэ чанараараа монголчууд тарвагатайгаа Геннисийн номд бүртгэгдэхэд болохгүй гэх газаргүй.
Сэтгэгдэл (0) Add Comment

Сэтгэгдэл бичих
Та нэвтэрч орж байж сэтгэгдэл бичих боломжтой. Сайтад гишүүнээр элсэнэ үү ...

busy
 
Б.Чингүнжав /1710-1757/

Б.Чингүнжав /1710-1757/

Манжийн дарлалыг эсэргүүцсэн үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн, зэвсэгт бослогын гол удирдагчдын нэг бол Хотгойдын шадар ван Чингүнжав байсан юм.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Та нэвтэрч орж байж сэтгэгдэл бичих боломжтой. Сайтад гишүүнээр элсэнэ үү ......
Бусад мэдээ:
Монгол зурхайн ухаан

Монгол зурхайн ухаан

Бурхны шашинт улс орнуудад дэлгэрсэн одон зурхайн ухааны 4 зүйл ёс хийгээд түүнд тулгуурласан цаглабар, түүнээс нэн ялангуяа Монголын нутагт тохирсон Төгс буянт шинэ зурхайн ёсны цаглабарыг хэрэглэж ирсэн уламжлал хийгээд өнөөгийн байдлын  талаар товч дурдая.

Бусад мэдээ:
Молекул физик

Молекул физик

Термодинамик. Аливаа бодис атом молекулаас тогтдог ба атом нь химийн урвалаар үл хуваагдах элемэнтийн хамгийн жижиг хэсэг юм. Атомууд нэгдэж молекулуупыг үүсгэх ба өөр төрлийн атомууд нэгдэж химийн элемэнт нэгдлийг бий болгоно. Атомууд нь хоорондоо химийн холбоосоор холбогдсон бодисын химийн шинж ча...

Бусад мэдээ:
Үелэх систем

Үелэх систем

2009 оны Е-бико Уралдаан тэмцээнд түрүүлсэн Ууганжаргал үелэх системт татаж аваад үзээрэй суулгах шаардлагагүй. Үнэхээр сайхан хийсэн аргагүй түрүүлэхээр бүтээсэн байна
Сэтгэгдэл (1)
... written by badral.t on November 05, 2009 Tatax xolboos buruu bn!...
Бусад мэдээ:
МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ

МОНГОЛ ОРНЫ ГАЗАРЗҮЙН БАЙРЛАЛ, ОНЦЛОГ

Монгол улс Ази тивийн төв хэсэгт оршихдоо өргөргийн дагуу сунаж байрлах бөгөөд хойт өргөргийн 41о 351-аас 52 о091-ийн, зүүн уртрагийн 87 о44!-аас 119 о56!-ийн хооронд 1564 мян.ам.дөр.км талбайтай, нутгийн баруун, зүүн цэгийн хооронд 2392 км, хойд, урд цэгийн хооронд 1259 км зайтай,
Бусад мэдээ:
Монгол орны ан амьтан

Монгол орны ан амьтан

Монгол орны амьтны аймагт хөхтөн 138, шувуу 434, загас 75, хоёр нутагтан 6, мөлхөгчид 22 зүйл, нугалмайгүйтнээс 13000 зүйл шавьж, бусад зөөлөн биетэн, хорхой, эгэл биетэн амьтад 516 зүйлийг бүртгээд байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичих
Та нэвтэрч орж...
Тахь (Пржевальскийн адуу) нь Монголын говьд амьдардаг зэрлэг адуу юм.

Тахь (Пржевальскийн адуу) нь Монголын говьд амьдардаг зэрлэг адуу юм.

Аймаг: Амьтан
Хүрээ: Хөвчтөн
Дэд хүрээ: Сээр нуруутан
Анги: Хөхтөн
Сэтгэгдэл (0)

Сэтгэгдэл бичих
Та нэвтэрч орж байж сэтгэгдэл бичих боломжтой. Сайтад гишүүнээр элсэнэ үү ...
Бусад мэдээ:
Бүс нутгийн тухай ойлголт

Бүс нутгийн тухай ойлголт

Бүс нутгийн тухай ойлголтыг газар зүйн шинжлэх ухааны судалгааны чиглэл болох байгаль нөхцөл, нөөц, нийгэм, түүний хэрэгцээ, үйлдвэрлэх хүчний харилцан дахь нутаг дэвсгэрийн зохион байгуулалтын тухай онолын хүрээнд авч үздэг.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл...
Бусад мэдээ:

Хэрэглэгч

  • Харилцах

Бид та бүхэнтэй интернэт контент болон бусад үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллахад нээлттэй байх болно. Сургалтын материалуудыг DVD, CD дээр буулгах эх бэлдэх хувилан олшруулах түгээх, Сургуулиудын сурталчилгаа байруулах вэб сайт хийх, бүхий төрлийн сургалтын программ хангамж нийлүүлэх зэрэгт бид та бүхэнд туслах болно. Доорх хаягуудаар холбогдоно уу....

  • Хаяг: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-хороо
  • Утас: 99118708
  • Yahoo ID: mongolhicheel

Шинэ хичээл

Эрэлттэй хичээл