99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     94194582  Zar bie daalt, orchuulgin dadlagin hicheeld hereg bolohuits oros, anglias orchuulsan materialuud na, file-aar bga, ehuud n bii.:     99442237  Zar hereediin hanilag     99099480  Zar gereer matematikiin hicheel zaalgana 9 angiin     95838399   taniltsii 18 eregtei erdeneted baidag han honoh emegtei bna uu togloh hereggvi     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
IQ- гийн төвшинөө тодорхойлох.

Оюун ухааныг хэмжих болсон түүх 1869 оноос эхэлдэг. Френсис Гальтон, өөрийн үеэл ах Чарльз Дарвины хийсэн ажлын үр дүнг хараад төрсөн сэтгэгдлээрээ "Авьяасыг өвөлж авах нь" (Hereditary Genius) гэсэн бүтээл хэвлүүлжээ. Хүмүүсийн хувийн онцлогийг тайлбарлахыг оролдохдоо тэрээр сэтгэл судлал ба антропологид удамшлын тухай ойлголтыг анх оруулжээ. Гальтон нэртэй хүмүүсийн намтрыг судалж үзэхдээ, тэдний садан төрлийн холбоо хир ойр болохыг олж тогтоохыг оролджээ. Эдгээр судалгаанаас тэр, оюун ухааны өндөр чадвар нь олон талаараа удамшлын хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг, гэхдээ тухайн хүн түүнийгээ илрүүлж, дэлгэж чадах эсэхэд өөр олон нөхцөл нөлөөлдөг гэсэн дүгнэлт хийсэн байна.

Хүний төрөл бүрийн (бие бялдрын болон сэтгэл зүйн) шинж чанарууд хоорондоо холбоотой гэж үзсэний үндсэн дээр, тэдгээрийг тодорхойлох статистик аргачлал зохиожээ. үүний тулд тэрээр анх удаа оюун ухааныг 120 үзүүлэлтээр хэмжих тест ашигласан байна. Түүний бодож байгаагаар, энэ бүгд нийлээд хүний оюун ухааныг бүрэлдүүлдэг ажээ. Гальтоны энэ санаа евгеник үзлээсээ болж хожим халагдсан юм. Тэр өөрийн тестээр хүмүүсийн оюун ухааны түвшнийг тогтоогоод, зөвхөн ухаантай хүмүүст хоорондоо гэрлэхийг зөвшөөрч, ухаан муутай, тэнэг хүмүүст гэрлэхийг хориглох санаа дэвшүүлж байсан юм.

Оюун ухааныг хэмжих тестийг улс төрийн ба ёс суртахууны үүднээс шүүмжлэх шүүмжлэлүүд ийм төрлийн тестүүд анх үүссэн тэр үеэс, бараг хамт бий болж өдийг хүртэл зэрэгцэн оршсоор байгаа. Оюун ухааныг тоон үзүүлэлтээр тодорхойлох туршлага 1904 онд дахин сэргэсэн юм. Гэхдээ энэ удаад оюунлаг төгс үндэстэн бий болгох хийсвэр санаан дээр бус, сурлагадаа хоцорч буй хүүхдүүдэд туслах гэсэн арай бодитой үндэслэл дээр тулгуурлан гарч ирсэн билээ. Парист боловсролын сайдын даалгавраар Теодор Саймон, Альфред Бине нар энгийн бодлогуудын хариуны үр дүнг нэгтгэн, тодорхой насан дээрээ хүүхэд юу хийж, юу мэдэж байх ёстойг тогтоожээ. Жишээ нь, зургаан настай хүүхэд сайхан, муухай царай, үдээс өмнөх ба үдээс хойшхи хугацааг ялгаж, ромбо дүрсийг дуурайлган зурж, 13 зоос тоолж чаддаг байх ёстой. Найман настайдаа, санаагаараа хоёр дүрсийг ялгадаг, нэгээс хорь хүртэл, мөн хориос нэг хүртэл тоолдог, өдөр, гаригийг хэлж мэддэг, 20 дотор дурын таван тоог уруудуулан нэрлэдэг, өөрт нь харуулсан зураг дээр дутуу байгаа зүйлсийг хэлж чаддаг байх ёстой гэнэ. Ийнхүү хүүхдийн нас насанд тохирсон бодлогуудын жагсаалттай болжээ. Зарим хүүхдүүд өөрийн наснаас илүү хүндэвтэр бодлогуудыг ч бодож чадна гэдэг нь ойлгомжтой. Хэрвээ 7 настай хүүхэд 8 настай хүүхдэд зориулсан бодлогыг бодож чаддаг бол, түүний оюуны насыг 8 настай хэмээн тооцож байв. Эхний үед оюуны өндөр чадамж ба оюуны хоцрогдлыг төрсний болон оюуны насны зөрүүгээр хэмжиж байжээ, хүүхдийн оюун ухаан нь биологийн наснаасаа хэдэн насаар түрүүлж, хоцорч байна вэ гэж ярьдаг байсан байна.

Яваандаа төрсний ба оюуны насны ялгаа жилээс жилд нэмэгдэж байхыг цөөнгүй тохиолдол дээр ажигласан байна. Ингэхэд наснуудын хоорондын ялгавар өөрчлөгдсөн хэрнээ, тэдгээрийн хоорондын харьцаа л тогтмол хэвээр үлдэж байжээ. 1911 онд Австрийн сэтгэл зүйч Штерн энэ харьцааг 100-д үржүүлээд "оюун ухааны коэффициент" (IQ) хэмээн нэрлэжээ. Бүх насны бүлгүүдийн дундаж IQ хэзээд зуутай тэнцүү. Хэрэв зургаан настай хүүхэд найман настай хүүхдийн бодлого бодсон бол түүний IQ 133 = 8 : 6 х 100 байна. Явцын дунд тестүүд улам боловсронгуй, хүндрэлтэй болсон боловч ерөнхий зарчим нь хэвээр үлдсэн юм. Хүний төрсөн цагаас эхлэн ойролцоогоор 12 нас хүртэл оюун ухаан нь маш эрчимтэй хөгждөг. 12 наснаас хойш хөгжил нь саарсаар, 15 насандаа дээд цэгтээ хүрч, хэсэг хугацаанд тогтвортой байж байгаад яваандаа аажмаар буурч эхэлдэг. IQ-ийн бага үзүүлэлттэй хүмүүсийн хувьд хөгжил нь нилээд эрт зогсож, бууралт маш огцом явагдах байдал ажиглагддаг. Тэгэхээр оюун ухаан зөвхөн 12 нас хүртэл шугаман өсөлттэй байдаг юм бол бид 12-15-аас дээш настай хүмүүсийн IQ-г тооцож чадахгүй. Төрсний ба оюуны нас нь 15-тай тэнцүү дундаж хүнийг төсөөлье. Түүний IQ 100 оноо. Энэ хүний оюуны нас цаашид нэмэгдэхгүй боловч, биологийн нас нь нэмэгдсээр байх болно. Тэгэхээр 30 нас хүрэхэд энэ хүний IQ-ийн үзүүлэлт 50, 60 насанд 20 байх болно. Тийм ч сайхан санагдахгүй байгаа биз! IQ-г тогтоохын тулд бид урьдын адил хүмүүст тест бөглүүлээд, тус бүрийнх нь зөв хариултыг тоолно. Зөв хариултын дундаж хэмжээг 100 оноотой тэнцүү IQ хэмээн тооцно. Ийм маягаар бүх үр дүнгийн хязгаарыг олоод үүнийгээ IQ=90 ба IQ=110 гэж үзнэ. Ийнхүү насанд хүрсэн хүний IQ (оюун ухааны коэффициент) нь зохиомол хэмжигдэхүүн юм. үнэн хэрэг дээрээ бид хүмүүст, хэрэв энэ ойлголтыг түүний насанд хэрэглэж болох байсан бол түүний оюун ухааны коэффициент хэдтэй тэнцүү байх байсан бэ гэдгийг л мэдээлж байна гэсэн үг юм. Тестийн бүтэц IQ тодорхойлох тест нь - Вербаль сэтгэлгээ (үгтэй ажиллах чадвар), - Математик сэтгэлгээ (тоотой ажиллах чадвар), - Орон зайн сэтгэлгээ (геометрийн дүрснүүдтэй ажиллах чадвар) гэсэн оюун ухааны гурван чадварыг үнэлэх даалгавруудаас бүрддэг. Хамгийн энгийн жишээнүүдийг авч үзвэл, таны вербаль сэтгэлгээг дүгнэхэд дараах даалгаврыг санал болгож болгох юм. САН_ЛАГ Даалгавар: Хоосон зайд нь эхний үгний хоёр дахь үе, дараагийн үгний эхний үе болох гурав дахь үгийг орлуулж тавина уу

. Хариу: CAP. Бид хоосон зайг энэ үгээр орлуулбал САНСАР, CAP, САРЛАГ гэсэн гурван үгтэй болно. Математик сэтгэлгээ нь тоогоор авсан жишээний тусламжтай үнэлэгдэнэ. Жишээ нь, дараах тоонууд өгөгдөнө. 9,12,.....18 Даалгавар: Энэ эгнээнд орхигдсон тоог нөхөж бичих. Хариу: 15. Энэ бол хамгийн хөнгөн жишээ. Хэрэв та үржүүлэхийн 3-ын хүрдийг мэддэг бол 15 гэсэн тоо байх ёстой юм байна гэдгийг төвөггүй мэднэ. Арай илүү хүнд жишээнүүд дээр толгойгоо ажиллуулах хэрэгтэй ч, ялгаагүй л тоотой ажиллана. Эцэст нь орон зайн сэтгэлгээ. Танд нийлмэл дүрснүүд дотроос энгийн дүрсийг олох юмуу хоосон зайг аль нэг тохирох дүрсээр бөглөх гэсэн даалгавар ирнэ. Ийм даалгаврыг зөв гүйцэтгэхийн тулд, нийлмэл дүрсийг бүтээж байгаа хэсгүүдийг олж харж чадах, мөн эдгээр дүрснүүдээр өөр ямар нийлмэл хувилбар зохиож, тэр нь яаж харагдахыг төсөөлж чаддаг байх хэрэгтэй. Жишээ нь, орон зайн сэтгэлгээ шалгасан дараах дасгал: 1.2.3.4.5. Хүн бүрт эдгээр сэтгэлгээнүүд харилцан адилгүй байдалтай төлөвшсөн байдаг. Таны оюун ухааны чадварыг нарийн дүгнэхийн тулд нэг даалгаврыг гурван өөр төрлөөр хэлбэрээр (вербаль, тоон, орон зайн) гүйцэтгүүлнэ. 1. Хар ба цагаан, өндөр ба_____. 1) намхан, 2) ногоон, 3) дээш, 4) хол. 2. 14 ба 7, 30 ба__нь ижил харьцаатай. 1) 15, 2) 13, 3) 20, 4) 11. 3. ↑ нь ↓-д, ←нь__мэт хамаарна. 1) ↑. 2) ↓, 3) ←, 4) → Эдгээр дасгалууд нь таны тоон болон орон зайн сэтгэлгээг үгний тусламжтай шалгаж байгааг та анзаарсан байх. Таны үгтэй ажиллах чадвар муу байсан ч, тоо ба сумнуудын учрыг сайн олдог бол 2 ба 3 дугаар дасгалыг гүйцэтгэн, дээрхийг доорхоос ялгаж, 30-ийг хоёрт хувааж чадна гэдгээ харуулна. Харин сумнуудаас айдаг бол санаа зовох зүйл алга, 1 ба 2 дугаар дасгалыг бодоод боломжийн оноо авч чадна гэсэн үг.

Дасгалыг амжилттай гүйцэтгэхийн тулд, нэгдүгээрт, дасгалын нөхцөлийг ойлгох, хоёрдугаарт, түүнийг бодох аргыг түргэн ажиглахад л байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөө ухаанаа л дайчилна гэсэн үг л дээ. Тест бүрийг тодорхой хугацаанд амжиж бөглөнө. Дээд зэргийн амжилт үзүүлэхийн тулд аль болох хурдан, зөв бөглөх, шууд мэдэхгүй асуудал дээр удаан бодож цаг алдахгүй байх хэрэгтэй. Хамгийн сайн арга бол асуултуудыг бүгдийг нь гүйлгэж харчихаад, эхлээд хөнгөн дасгалуудыг, харин дараа нь хатуу самруудыг нь хагалах юм. Орчин үеийн оюун ухааны тестийг бүтээгч Ганс Айзенк, тестээр хэмжиж буй энэ гурван сэтгэлгээ нь хүний амьдралд бодитоор хэрэг болдог гэж тооцжээ. Сэтгэл зүйчдийн авч үздэг хувь хүний олон хувийн чадваруудыг ердөө дээрх гурван сэтгэлгээнд хуваарилж авч үзэж болно гэдгийг тэр дүн шинжилгээний аргаар тогтоожээ. Зохиогч онолын бат бэх үндэслэл үлдээгээгүй ч, түүний гол зорилго нь оюун ухааныг хэмжих ажлын багаж хэрэгсэл бүтээх явдал байсан юм. Эцсийн дүнд оюун ухааны ерөнхий чадвар хэмжигдэж байгаа нь чухал ба энэ нь төрөл бүрийн бодлогын хариунаас бүрдэж байгаа юм. Хариултууд өмнө нь тогтоосон, тодорхой хэмжээсээр үнэлэгдэнэ. Бүх бодлогуудын онооны ерөнхий дүнг, асар олон хүмүүс дээр хийсэн туршилтын явцад боловсруулж гаргасан хүснэгтийн дагуу IQ-ийн үзүүлэлтэд шилжүүлнэ. Цагийн явцад IQ-ийн ерөнхий үзүүлэлт л хамгийн ихээр удам дамждаг болох нь харагджээ. IQ Дүн 170 ба дээш оноо Гоц ухаантны IQ 156-169 оноо маш өндөр IQ 137-155 оноо өндөр IQ 120-136 оноо дундаас дээш IQ 106-119 оноо дундаас доош IQ 90-105 оноо Бага IQ 89 ба доош оноо маш бага IQ 70-аас доош IQ-тэй хүмүүсийг "олигрофен" хэмээн нэрлэх бөгөөд энэ бүлэг нь дотроо: дебиль (50-70), имбецил (25-50), мангуу (25-аас бага) гэж хуваагддаг. Тестийг дахин бөглөхөд IQ-ийн үзүүлэлт 3-10 оноогоор өөрчлөгдөх ба, гурав дахь удаагаа бол бараг өөрчлөгддөггүй. IQ тестийн хэрэглээ - Ижил мөрөн Каспийн тэнгист цутгадаг гэдгийг нотолно уу. - Өршөөгөөрэй, би үүнийг батлаагүй шүү дээ. АНУ-ын цэрэгт албан хаагч шалгаруулж авахад IQ тест маш амжилттай хэрэглэгдэж байна. Америкийн армид, манайхыг бодвол, энэ хүнийг армид авч сургах, эсвэл сургалтад нь цаг дэмий үрэх 2-ын аль нь илүү үр дүнтэйг сайн ойлгодогт байгаа юм. Бүх тестийг бөглөсөн үзүүлэлтээс хамгийн өндөр оноо авсан нисгэгчдийн зөвхөн 4 хувийг нь, харин бага оноо авсан хүмүүсийн 77 хувийг нь анхан шатны нислэгийн сургалтын явцад шигшин хассан байна. Яг үүнтэй адил, цэргийн хувилбарт шилжүүлсэн IQ тестэд 140 ба түүнээс дээш оноо авсан офицер болохоор нэр дэвшигчдийн 90 хувь нь офицер цолтой болж чадсан бол, 110 ба түүнээс доош оноо авсан хүмүүсээс тал хувь нь л офицер болж чаджээ. Эдгээр амжилтууд нь, тестийг хаа сайгүй, тэр ч байтугай ажилд ороход хүртэл бөглөдөг болоход нөлөөлжээ. Ухаан муутай нэг нь духаа хагалах цохих нь түүний хэрэг, харин АЦС-ын оператор хүн багажийнхаа үзүүлэлтийг буруугаар хүлээн авбал яах билээ? Хэрэв банкны ерөнхий менежер хүн санхүүгийн буруу шийдвэр гаргавал юу болох вэ? Ажилтны гаргах алдааны үнэ цэнэ хэдий чинээ их байх тусам, тэрээр өөрийн үүргээ алдаагүй биелүүлж чадах уу гэдгийг төдий чинээ сайн мэддэг байх чухал юм.

Судалгаанаас харахад, IQ-ийн үзүүлэлт их байх тусам нийгэмд эзлэх байр суурь төдий чинээ өндөр байх ёстой мэт санагдавч, амьдрал дээр тэр болгон тийм байдаггүй ажээ. 70 онооноос бага IQ-тэй хүн худалдааны төлөөлөгчөөр амжилттай ажиллан, далайн эрэг дээр өөрийн харштай хүртэл болсон тохиолдол тэмдэглэгджээ. Түүнд оюун ухаанаас гадна хувийн ямар нэг онцлог зан чанар тус болсон байх. Хэрвээ та санаж байгаа бол оюун ухааны түвшин тогтоох тестийг анх хүний сурах чадвар, сурлагын амжилтыг тогтооход хэрэглэж байсан. Гэхдээ амьдрал дээр шалгалтын дүн, IQ-ийн үзүүлэлт хоёр таардаггүйг бид мэднэ. Олон авьяаслаг, ухаантай хүмүүсийн IQ тэр бүр хүн гайхаж, шагшмаар байгаагүй шүү дээ. Наад зах нь Френсис Гальтоны үеэл Чарльз Дарвиныг авч үзсэн ч гэсэн дээ. IQ хүнд буй авьяасыг илтгэхгүй. Дашрамд хэлэхэд, дундаас дээш IQ-тэй хүмүүстэй зэрэгцэн амьдрах тэр бүр таатай байдаггүй. Тэд ихэвчлэн зожиг, бусдад захирагдах дургүй, байнгын мэдээллийн өлсгөлөнд орсон (бодит хэрэгцээнээс үл хамааран мэдээлэл авах шаардлага) байдаг. Тийм юм бол, хүнийг ажилд авахдаа IQ тест бөглүүлэх нь үр дүнтэй байж чадах уу? Чадна. Практик ч үүнийг баталж байна. Жишээ нь, дунд шатны менежерүүдийн IQ үзүүлэлт, дундаас өндөр түвшний хооронд хэлбэлзэж байхад хангалттай гэж үздэг. Намаа хайрлах нь Сүүлийн үеийн судалгаанууд, улс төрийн сонгуулийн дүнг урьдчилан хэлэхэд IQ-ийн үзүүлэлтийг ашиглаж болохыг харуулж байна. 1945 оноос хойшхи америкийн ерөнхийлөгчүүдийн IQ-ийн үзүүлэлт. (Bild сониноос): Билл Клинтон (ардчилсан нам) -182 оноо; Джимми Картер (ардчилсан нам) -175 оноо; Джон Кеннеди (ардчилсан нам) -174 оноо; Ричард Никсон (бүгд найрам-дах нам) -155 оноо; Франклин Рузвельт (ардчилсан нам) -147 оноо; Гарри Труман (ардчилсан нам) -132 оноо; Линдон Джонсон (ардчилсан нам) -126 оноо; Дуайт Эйзенхауэр (бүгд найрамдах нам) -122 оноо; Джеральд Форд (бүгд найрамдах нам) -121 оноо; Рональд Рейган (бүгд найрамдах нам) -105 оноо; Джорж Буш - эцэг (бүгд найрамдах нам) - 98 оноо; Джорж Буш - бага (бүгд найрамдах нам) - 91 оноо. Эндээс бид амжилт ба IQ хоёр ямар ч холбоогүй болохыг харж байна. Гэвч энэ жагсаалтаас харахад Ардчилсан намаас ерөнхийлөгч болохын тулд IQ өндөртэй байх шаардлагатай болох нь мөн харагдаж байна. Калифорнийн бүлэг эрдэмтдийн хийсэн давхар судалгааны дүнд, ирэх сонгуульд гаргах дундаж америкчуудын шийдвэр нь тэдний оюун ухааны түвшнээс ихэд хамаарах гэнэ.

 

 

Уучлаарай файл татхад таны дансны хэмжээ хүрэлцэхгүй байна. Цэнэглэх уу?
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.