99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     94194582  Zar bie daalt, orchuulgin dadlagin hicheeld hereg bolohuits oros, anglias orchuulsan materialuud na, file-aar bga, ehuud n bii.:     99442237  Zar hereediin hanilag     99099480  Zar gereer matematikiin hicheel zaalgana 9 angiin     95838399   taniltsii 18 eregtei erdeneted baidag han honoh emegtei bna uu togloh hereggvi     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Ц.Өнөрбаян: “Эсээ бичихийн үндэс” номоос
Эсээ бичихэд чинь сануулга

Азийн бусад орон англи хэлийг eeрийн хоёрдахь хэлээ болгосон байдаг бeгeeд ерeнхий боловсролын сургуулийн сурагчдыг англи хэлний хичээлээр олсон мэдлэгийнх нь хvрээнд тeрeл бvрийн сэдвээр англиар эсээ бичvvлдэг байна. Нэг хичээлийн жилд нэг сурагч дунджаар 180-200 орчим эсээ бичдэг байна. Энэ тохиолдолд багш сурагч бvртэй маш сайн тулж ажиллах бeгeeд тэдний алдаа, оноог хэлж eгдeг байна. Ийнхvv эсээ бичсээр мэргэшсэн сурагчид барууны eндeр хeгжилтэй орны мастер, докторын сургалтад эсээ бичих гэж манай оюутнууд шиг тархиа гашилгаж, цаг заваа vрдэггvй. Энэ нь Монголын сургалтын технологид vгvйлэгдээд байна.
Эсээ муу болох шалтгаан
Эсээнд vг илvvдэх
-Vг дутах
-Сул vг их ашиглах
-Тэмдэг нэр, тооны нэр их ашиглах
-Эртний vг ашиглах
-Vг буруу сонгох
-Найруулга зvйн алдаа
-Сэдвээсээ хэтэрхий хазайх
-Логик утга зvй, дэс дарааллын алдаа гаргах
-Зeв бичих дvрмийн алдаа гаргах
-Зvйрлэл, ишлэл, уянгын халилыг буруу vед ашиглах
-Монголоороо сэтгээд англиар бичих
-Хавсарсан нийлмэл eгvvлбэрийн гол ба гишvvн eгvvлбэрийг хооронд нь буруу холбох
-Эсээний бичсэн санаагаа давтах
-Эсээнд бичсэн санааг тeгсгeл хэсэгт vл дэмжих
-Хvндэтгэлийн vгийг илvvдvvлэх
-Этгээд vг хэллэг ашиглах
-Англи хэлний eгvvлбэрийн цагийг буруу ашиглах
-Хэт нуршуу байх гэх мэт
Дээрх алдаа эндэгдлийг аль болох гаргахгvй байх ёстой.

Эсээ бичих арга

Англиар эсээ бичиж сурахын тулд хамгийн тvрvvнд монгол хэлээ сайн судал. Vvний дараа англи хэлний чадвараа сайжруул. Ингэж чадвал эсээг бичиж сурахад хялбар болно.
Эсээ бичих I vе:
Эхлэл хэсэг
Энэ хэсэг бол эсээний эхлэл хэсэг юм. Аливаа хvмvvс ялангуяа барууны мастер, докторантурын багш нар энэ хэсгийг илvv анхааралтай уншиж цааш унших эсэхээ шийддэг байна. Энэ хэсэгт эсээний товч агуулга утга санааг аль болох ойлгомжтой, сонирхол татахуйц уншаад баймаар байдлаар тусгаж eг.
II vе: Энэ хэсэгт эсээний хамгийн гол гол утга санаа тодорхой тоо баримт, жишээ, уран дvрслэл, зvйрлэлээр илэрхийлж бичих хэрэгтэй. Энэ хэсэг бол тухайн хvний эсээ бичих чадварыг харуулдаг толь юм. eeрeeр хэлбэл, эсээ бичиж сурахад эзэмшсэн бvх чадвар энд туссан байна.
III vе: Тeгсгeлийн хэсэг
Их биеийн хэсэгт бичсэн зvйлсийг аль болох дэмжиж баталсан eгvvлбэрvvд энэ хэсэгт орсон байна.
IV vе: Дvгнэлтийн хэсэг

Дээр бичсэн vеvдийн талаархи vзэл бодол дvгнэлтээ маш сайн ойлгомжтой, цeeн eгvvлбэрээр илэрхийлнэ. Ийнхvv эсээгээ бичээд дууссаны дараа алдаа гарсан эсэхийг сайн няглах хэрэгтэй. Хэрвээ бичсэн эсээ чинь таны сэтгэлд vл нийцвэл дахин бичих хэрэгтэй.

Эссэ бичих агуу бєгєєд санаанд оромгvй долоон сануулга

1.Таны эссэг Олимпийн шvvгчид дvгнэхгvй
Эссэ бол гараагаа арван оноотой эхлээд, алдаа гаргах бvрт оноогоо хасуулдаг Олимпийн
усан сэлэлт, эсвэл уран гимнастикийн vзvvлбэр биш.Эссэг гартаа улаан vзэг барьсан харгис шvvгч бус, сэтгэл догдлуулсан мэдээллийг хvлээж буй багш профессор уншина. Энэ хvн эссэний тань сэдэвт бус, харин таны тухай сэтгэгдэлээ тархиндаа бичиж, дvгнэлт хийх бєгєєд бvр ихдээ “энэ залуу надад vнэхээр таалагдаж байна” хэмээн уулга алдана.

2.Танд нэг гоц санаа байх ёстой
Энэ нь эхний зєвлєгєєнєєс урган гарна. Эссэг уншигч хvн асуултын дагуу гол санааг хэр гаргасан эсэхийг мэдэхийн тулд маш хурдан уншдаг. Иймт та мянга тvмэнтээ таарах /бєх барилдах нь намайг анхаарлаа тєвлєрvvлэхэд сургасан, эмээгийн vхлээс болж сарнай vнэртдэг болсон, би бусдад тус хvргэхийг хvсдэг учраас эхлээд єєртєє туслана/ санааг давтсан л бол хэдий сайн цэгцтэй бичигдсэн ч олигтой vнэлгээ авахгvй л болов уу.Vнэндээ, дэвшvvлсэн санаагаа хэт чамирхаж илэрхийлвэл тэр нь их нуршсан болдог.

3.Гол санаа тань єєриймсєг бєгєєд нvсэр биш байх ёстой
“Том сэдэв”-ээс аль болох зайлсхий. Ойрхи Дорнод дахь энх тайван, экологи, иргэний эрх ба хvний ерєнхий зан тєрх гэх мэт илэрхий нvсэр гарчигаас гадна “ёс суртахуун”-аар жонхуудсан том санааны олон зуун жижиг хувилбаруудаас болгоомжлох хэрэгтэй. Єєрийн гэсэн, агуулга тєгєлдєр, анхны санаагаа хадгалсан байвал санаа тань тод томруун болно. Ёс суртахууны асуудал хєндєн ярих гэж байгаа бол санаанд оромгvй, євєрмєц бєгєєд єєртєє тохируулсан байдлаар бичих хэрэгтэй.Амжилтгvй санаа: Намайг зусланд байхад нагац ах Харри маань vгvй болсныг эцэг, эх маань дуулгахад би тэрээр хичнээн энэрэнгvй, єгєємєр хvн байсныг дурсан санасан.Арай илvv хувилбар: Нагац ах Харриг нас барах vед эцэг, эх маань надад анх нас бие гvйцсэн хvн шиг хандсан юм. Тэгэхэд би зусланд амарч байсан ба тэд намайг оршуулганд явуулахаас амрах нь дээр биз гээд хоер долоо хоногийн дараа л сая тэрхvv гунигт мэдээг дуулгасан юм.Сануулга: Зєв хувилбар бол, яриа нагац ах Харригийн тухай бус /тэр эссэний гол агуулга биш шvv дээ/, таны тухай єрнєх ёстой. Иймд та аль болох тодорхой хvрээнд єєрийн тухай єгvvлэн бичвэл зохино. Ийнхvv бичихдээ багшид чухам хэн болох, бие даасан болон єсєн дэвших тэмvvлэлтэй эсэхээ илэрхийлнэ. “Жинхэнэ” єгvvлэгдэхvvн нь нагац Харри ч биш, эцэг, эхтэйгээ маргасан тухайд ч биш, харин таны єсєн хєгжих хvсэл тэмvvлэл, чадвар дэвшлийн тухай юм.

4.Vлгэр-1: Сул чєлєєтэй бай, бvv тэвд
Багш профессорууд танд олонтаа зєвлєх боловч та ямарч дасгал, сургуулалтгvй бол ханын зураг зурах зураач эсвэл кинонд тоглох жvжигчин адил балмагдана. Ер нь зурах, жvжиглэх нь хvн бvр хийж чадах зvйл мэт боловч бэлтгэл, сургуулилтгvйгээр барахгvй ажил. Бичих ч бас vvнтэй мєн адил. Та єєртєє итгэлтэй болсон нєхцєлд л тайвширч чадах тул хэд хэдэн ноорог бичиж, мэдлэгтэй хvнээс зєвлєгєє авсаны дараа л сая сэтгэл єег болно гэсэн vг.

5.Vлгэр-2: Сул чєлєєтэй бай, бvv тэвд
Та єєрєє чухам хэн бэ? Бид єєрсдєє бие хvний хувьд олон тєлєєлєл, хэсэг болдог. Тухайлбал, гэр бvлийн хувьд нэг, найз нєхдийн хувьд нэг, албан ёсны vйл явдалд нэг, мєн ганцаардсан vедээ бас нэг єєр бие хvн болдог. Найзуудтайгаа тэнэглэн тоглож байхад тань Polaroid-аар авхуулсан болон ахынхаа хурим дээр хамгийн аятайхан гарсан хоёр зургийн алийг нь багш илvvд vзэх бол. Та стратегийн шийдвэр гаргах хэрэгтэй. Та эдгээрийн аль нэг дvрийг сонгож, сайтар боловсруулан танилцуулах ёстой. Энэ бол амжилтад хvрэхэд хамгийн дєхємтэй- Таныг хийж буй ажилдаа махаруу, онцгой хvн гэдгийг харуулах дvрийг сонгоно гэсэн vг юм.

6.Хайр дурлал бол хамгийн чухал нь биш ч, нэгэнт танд байгаа бол тvvнийгээ гээж болохгvй
Ямар ч сэдвээр эвтэйхэн бичиж болох боловч, хамгийн их сэтгэгдэл тєрvvлэхvйц сэдвийг сонго. Эргэлзээ бус хvсэл эрмэлзлэлийнхээ тухай бич. єсвєр насныхны зовинол, ичгvvргvй явдлууд багш хvнд тун залхмаар байдаг тул vvнээс зайлсхийх хэрэгтэй.Та ямар нэг зvйлд сэтгэл татагддаг бол тэрхvv сэтгэл, итгэл vнэмшлээ тодорхой илэрхийлэн бич. Бага дvvдээ тэгтлээ хайртай биш бол яагаад гэдгээ мєн л хошигнол, сонирхолтой яриа, тvvх, болсон явдал зэргээр тайлбарлан эссэн дээр єєрийн тухай аливаа чухал мэдээллийг хvргэж чадвал багшид vнэлэгдэх боломж тань тєдийчинээ нэмэгдэнэ.

7.Эссэ бичигчдийн ховор хэрэглэх хоёр vр нєлєєтэй хийгээд чамирхуу хэрэгсэл
Харилцан яриа, ишлэл Тааруухан хувилбар: Миний тєгєлдєр хуурын багш, хатагтай Фон Крабб зєвхєн тєгєлдєр хуур тоглохыг заагаад зогсохгvй амьдралд хэрэгтэй олон зєвлєгєєг хичээлээрээ єгсєн юм. Тvvний англи хэл нэг их сайнгvй бєгєєд байгаа байдал нь хуучинсаг боловч би тvvнийг vргэлж санах болно. Илvv хувилбар: “Алекс, чамайг тєгєлдєр хуурынхаа ард суун одоо л эхэлж байна гэж бодож байхад чинь бусад хvмvvсийн хувьд концерт аль эрт эхэлчихсэн байдаг. Тиймээс зєв сууж сур” гэж Фон Крабб хэлдэг. Тэр бvр анхныхаа єдєр л тvvний араас єєр хоорондоо шивнэн “Хатагтай Фон Крабб бємбєг” гэж дуудахгvй байхыг сануулж билээ. Гэвч бид яаж тэсэх вэ дээ. Бид шоолон ярилцдаг ч тvvнийг хvндэтгэж бас эмээдэг байсан. Сануулга: Эссэний бичилтэд хадагтай Фон Крабб гайхалтай байсан гэдгийг дагнан єгvvлбэл утга тєгс болж vл чадна. Хоёр дахь бичилт тvvний дутагдал биш, иш татсан зvйлээр илvv байгаа тул зохиогч буюу Алексын тухай ойлголт єгч, тvvний талаар аятайхан сэтгэгдэл тєрvvлж байна. Уншигчийн сонирхолыг татна гэдэг бол эссэ бичигчийн бараг хамгийн гол зорилго, нууц тvлхvvр нь юм. Танд илvv хувилбар хэмээх гарын авлагын адил бичих нь амаргvй. Vvнийг их сургуулийн профессорууд ч тэр бvр чаддаггvй. Гагцхvv ингэж бичихийг хичээж, эссэндээ гол дvрийн vгийг олж иш татвал єєрт тань тустай. Жишээ: Эдгээр єгvvлбэрийн аль нь илvv вэ?А. Би тэн хагаст нь дархан цаазтай, нєгєє хэсэгт нь томоохон эдлэн газар бvхий байшингуудтай том хотын захын нэгэн дvvрэгт суудаг. Б. Би Бостноос 15 бээрийн зайтай орших Массачусетс муж улсын байгалийн vзэсгэлэнт дархан цаазат, хагас хэсэг нь хувийн эзэмшилд хамаарах эдэлбэр газар бvхий Линколны эдлэнд амьдардаг.Сануулга: Хоёр єгvvлбэрийн Б нь арай илvv байна. Учир нь уншигчид хотын нэрийг сонирхох нь гарцаагvй. Америкийн агуу туужийн муу хувилбарт гардагийн адил “Миний аав том хотын том пvvст ажилдаг” гэж бvv бич. Vvнийхээ оронд Миний аав Вашингтон дахь “Арнолд ба Портер” хэмээх хуулийн том фирмд ажилладаг гэх нь дээр. Мэдээж аливааг хэт дэлгэрvvлэн бичихэд аюул бий. “Хуулийн том фирм” гэдгийг “340 гишvvнтэй, 12 хотод салбартай /та хотуудыг нь нэрлэж болно/ хуулийн фирм” гэж болно л доо. Гэхдээ ийм хэт дэлгэрэнгvймэдээллийг эссэнд оруулах нь тун ховор юм.Кембрижийн Их Сургуулийн эссэн vйлчилгээний албаны заавраас.

Эх сурвалж: ehhelbichig.wordpress.com by Ц.Өнөрбаян

Уучлаарай файл татхад таны дансны хэмжээ хүрэлцэхгүй байна. Цэнэглэх уу?
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.