99058849  Zar sard 2 udaa ger tsevserlej ogoh naidvartai hun bn uu     99915612  Zar matiin dawtlaga ugnu. 3000     95434061  Zar SXDuuregt 2 oroo bair na. Une 30 sayas. Jish: ovoldoo mash dulaan. Utas: 88009570 88619092     99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     94194582  Zar bie daalt, orchuulgin dadlagin hicheeld hereg bolohuits oros, anglias orchuulsan materialuud na, file-aar bga, ehuud n bii.:     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
ОРДОС АРДЫН ДУУ
Ордос ардын дуун дахь шашны нөлөөллийн тухай мөчидхөн өгүүлэх нь

Б. Хосбаяр 
 Агуулгын товч. Ордос ардын дуу маш элбэг байдаг. Эдгээр дуунд шашны нөлөө тусгал их, шашныг өргөн магтсан агуулгаар баялаг, харин шашныг шүүмжилж дайрсан агуулга нь бусад нутгийн дуунаас нэлээд бага бөгөөд ялгаатай байдаг юм. Үүнээс гадна гүр дуу гэдэг сонирхолтой дуунууд бий. Тэр нь гүр дууны гар бичмэлтэй ямар нэгэн харьцаа холбоотой байдаг тухай өгүүлсэн болно.

*     *    *
    Монгол ардын дууны дотор бурхан шашны үзэл ухамсрыг агуулсан буюу шашныг сурталчилсан, лам хуврагийг магтсан, залбирал мөргөлийг ухуулсан, шашинтны хазгай буруу, хуурмаг чанарыг ташуурдсан агуулга бүхий дуу олон байдаг. Тэр нь монгол оронд шашин ихэд дэлгэрч, газар зай авсан түүх соёлтой шууд холбоотой юм. Манж,  Чин улсын засгийн газраас монгол орныг эрхшээлдээ оруулахын тулд маш олон хар хортой арга хэмжээг хэрэглэжээ. Монгол оронд нэг сүм байгуулах нь түмэн цэрэг тэжээснээс хол илүү ашигтай гэж үзэн, манжчууд монгол газар сүм байгуулахыг хүчтэй дэмжсэн байдаг. Үүний улмаас Монгол оронд олон сүм хийд байгуулагдаж, монгол эрийн ихэнх нь сүм хийдэд сууж, номын мөрийг хөөн, монгол, төвд хоёр хэлэнд нэвтэрсэн хувраг ламхайтан тоо томшгүй олон гарч, тэд бурхны ном бичиг буюу  төвд орны аман зохиол, урлаг, эм эмнэлэг зэргийг орчуулах ба тэдгээрийг монгол онцлогтой болгон найруулан зохиосон бүтээл олон гарчээ.
    Ордос нутаг бол бурхны орон болох Төвдөөс хамгийн ойрхон газар орны нэг болно. Мөн ч Монгол оронд шашин нэвтэрч ороход эрхбиш өнгөрөх зам болсон юм. Ордос бол шашны нөлөөг гүн хүртэж, оюун санаа, сэтгэлгээ, зан заншил, соёлын хувьд тун их хувьсал гарсан юм. Ордост 17-р зууны сүүлч 18-р зууны эхээр сүм хийд дээр цамын хурал эхлэн хөгжиж, Гомбодорж шашныг дагасан 6 их үзэгдэлт “Милагийн гүр дуулал” гэх дуулалт жүжгийг тоглодог болжээ.
 Ордос ардын дуунд шарын шашныг өргөн магтаж, бишрэн шүтсэн агуулга бүхий шашны дуунууд тун арвин байдаг. Энэ нь шашныг шүүмжилсэн агуулгаас давуулаг байрыг эзэлж, чин үнэнээсээ сүсэглэн залбирч байгаа сэтгэлгээ илэрдэг. Эдгээрээс “Эрхэм гурван эрдэнэ”, “Банзардарь”, “Лам гурван эрдэнэ”, “Суквадийн орон”, ”Шар зуу”, ”Дөрвөлжин дуган”, “Их баруун зуу”, “Бадриач лам”, ”Цаст мунийн уул” зэрэг шашны агуулга бүхий дуунууд гол байрыг эзэлдэг. Тухайлбал:
 “Банзардарь” гэдэг дуунд:
        Банзардарь богд лам зонхов
        Бат ядам манзушир бирваа
Баяр цогт их лхам янжмаа
Бариндаа эзэлж тэтгэгтүн
Орчлон дээр төөрсөн биднийг
Очир хөлгийн дөт замд хөтөлж
Удирдан соёрхсон ачаар
Огоот марташгүй хайрхан…
гэх мэтээр орчлонгийн хүн амьтан бурхан  хувилгааны номын ач тусаар шулуун дөт замд хөтлөгдөж, шашны бурхан номын онол ёсыг хүндэтгэн сурталчилсан байна. Иймэрхүү шашны агуулгатай дууг бичиж дэлгэрүүлэхэд ном бичигт мэргэшсэн, их эрдэм чадвартай, монгол, төвд бичигт цагаарсан, сүм хийдийн гүүш лам нар их үүрэгтэй байжээ. Тухайлбал,  “Банзардарь” хэмээх энэ дууг 18-р зууны үест Ордосын Үүшиний Будан гэх газар нутагтай, олон дуу шүлэг, залбирал маанийг зохиож орчуулсан, их эрдэмтэй гүүш Самданжамцыг зохиосон гэж үздэг. Мөн “Эрхэм гурван эрдэнэ” гэх дуунд:
Эрхэм гурван эрдэнэсийн үнэн (л) адистад
Энэ ба хойдын жаргаланг төгс хайрла
Эзэд ноёд өлмий бат жарган сууж
Энх амар төр юүгээ тэтгэн соёрх
Насан турш эзлэгч эзэн ноёд минь
Намар цагийн саран мэт тод тунгалаг
Нарийн нягт эш онол утга чанартай
Наран мэт гийгүүлэгч шажин эрдэнэ
Гучин гурван тэнгэрсийн тэр оронд
Хурц сүрт хурмаст нь эрхшээлтэй шүү
Хошуу түмэн олонхийнхоо энэ оронд
Хувь сайт  ноёд гайхамшиг шүү
гэх мэтээр шашин төр, хаад ноёдынхоо хүчинд ард иргэдийн энх мэнд, сайн сайхан амьдрах хувь тохиолыг өгүүлэн, төр шашнаа тэтгэн хайрлаж яваарай гэдэг үзэл суртлыг ухуулсан байдаг.
    “Шар зуу”, “Цаст мунийн уул”, “Дөрвөлжин дуган”, “Их баруун зуу” зэрэг дуунууд нь сүм хийд, гэгээн лам, хувилгаан багш нарыг бахархаж магтсан агуулгатай юм. Жишээлбэл: “Шар зуу” хэмээх дуунд:
Шар ногоон дээвэртэй
Шашны хувилгаан шийдэмтэй
Шар зуугийн шавь нар
Шашин богдын хуралтай
Эзэн гурван суаргатай
Эзэн хоёр шүтээнтэй
Эзэн зургаан дуутай
Эрдэний хоёр арслантай
гэж  Шар зуугийн сүм хийд нь гоё сайхан барилгатай, элдэв олон дэглэм ёстой, ариун сахилтай номын орон болохыг бахархан дуулжээ. Үүнээс гадна
“Шандын гол” гэдэг дуунд:
Шандын голын эхэнд
Шаглаж барьсан дуган бий
Хэний юуны дуган бэ
Манай ламын дуган бий
Дөхөм дундаа байгуулсан
Дөрвөн цагаан суварга бий
Хэний юуны суварга бэ
Манай богдын суварга байна
гэх мэтээр харилцаа дууны асуулт хариултын хэлбэртэйгээр шаглаж барьсан дуган цамын хурал, лам нарын морь унаа, шарилын суварга зэргийг уянгалан өгүүлж, Шандын голын хөвөөнд байршсан шашин номын ариун сүмийн орныхоо төгс төгөлдөр үзэмжийг зураглан, ард иргэдийн сэтгэлгээний дотоод дахь байр суурийг харуулжээ.
“Цаст мунийн уул” гэдэг дуунд:
Цаст мунийн цагаан арслан
Цамын дүрсээр бүжиглэн наадна
Цамриндаа саатсан олон мөргөлчин
Цаглашгүй ихэд баясана
Сайн морио унацгаая доо
Сайн (ч) хувцсаа өмсье доо
Саад барцадаа гаргая (гүн)
Саньдынхаа дуганд залбирцгаая
гэж сүм хийддээ даатган мөргөж, цаглашгүй их сэтгэл хангалуун байх ба саад барцадаасаа зайлан, сайн сайхан жарган суухаа бурхан шашиндаа түшиглэн даатгана гэсэн ард иргэдийн үзэл бодлыг дэлгэн уянгалжээ.
“Бадриач лам” гэх дуу нь:
Мөнх зуудаа суулаа, би
Мөнгө зоосоор төдий байлаа, би
Мөнх түмнээ хэсэж явлаа, би
Мөргөлийн хүнсээ гуйж явлаа, би
Ганц модон таягтай юм аа
Хавчиг модон үүрэгтэй юм аа
Гадагш гараад явуулсан
Гачигдаж дутагдах нь арвин байдаг юм аа
гэх мэтээр бадриач лам, хуврагийн насан туршийн амьдралыг харуулахыг зорьсон, энэрч өрөвдсөн агуулгатай сонирхолтой дуу байдаг юм.
“Шаазантын даваа” гэдэг ёсзүйн агуулгатай шашны бус дуунд:
Шаазантын давааг
Шарга мориороо туулъя доо
Шашин төр хоёрыг
Орой дээрээ шүтье
Элстийн давааг
Эмнэг шаргаараа туулъя доо
Ээж аав хоёрыг
Орой дээрээ шүтье
гэж төр шашин, аав ээжээ өнө үүрд чин үнэнээс хайрлан хүндэтгэж оройн чимэг болгодог ард иргэдийн маань сургаал ёсыг харуулж буй.
    Ордос ардын дууны дотор шүүмжлэлийн агуулга бүхий шашны холбогдолт дуу нь харьцангуй маш цөөн байдаг. Үүнд лам хуврагийн  сахил санваараа алдсаныг дайрч ёжилсон өнгө аяс голлодог. 1836-1908 онд амьдарч байсан Үүшин хошууны Шарлиг сумын Их хүрээ /Да хүрээ/-ний тайж Дамринжав турал /туслагч/ маш олон дуу шүлэг зохиосон авьяаслаг нэгэн бөгөөд дууны аяыг ч өөрөө зохиож боловсруулж байсан тухай  мэдээ байдаг. Түүний зохиосон “Шар алаг лам шувуу” гэдэг дуунд:
Шар алаг лам шувуу нь мөн ч болсон хойно
Шавар шалчиг задгайдаа суудаг байлгүй
Шарын шашны хуврагууд мөн ч болсон хойно
Шарлигийн Шар зуу дээр сууудаг байлгүй
Шашинтайгаа хамт төрсөн шаврин лам нар
Шаваг дагаад айлаа хэсдэг тэр муухай зан
Бурхантайгаа хамт төрсөн багш лам нар
Бух болоод айлаа хэсдэг тэр муухай зан
гэж айл хэсэн, ном гүрэм унших нэрээр шалиг завхай явдал гаргаж, сүмийн жаяг, ламын ёсонд үгүй учрыг үйлдэж, шашин төрийн ёсыг самууруулж байгааг үзэн ядаж,  хүчтэй шүүмжилсэн байдаг.
    Бурхан шашин Ордост нэвтрэхийг дагалдан, ардын дуу урлаг, уран зохиолд туйлын их нөлөө үзүүлжээ. Хамаг түрүүнд шашны ёсзүйг өгүүлэх үзэл санааг шингээж авсан тал байдаг. Энэ нь манай монгол үндэстний уран зохиолын түүхнээ гүн ухаалаг ёс сургаал өгүүлэх уламжлалтай нийлээд өвөрмөц онцлогтой зүйл болжээ. Тухайлбал, “Жаран сайхан” гэдэг хэдэн зуун мөрийн шүлэг болж дэлгэрсэн, олон хувилбартай дуунд:
Арван тавны сар (л) сайхан
Арчиж тавьсан толь (юу) сайхан
Агар занданы үнэр нь сайхан
Арчиж зүлгэсэн тахил (юу) сайхан
Бодь зорихын ерөөл (юү) сайхан
Богд зонховын шашин (юу) сайхан
Хутагт ламын өршөөл (юү) сайхан
Хойд мөрийн буян (юу) сайхан
Зэлэлж гүйсэн зээр нь сайхан
Зэрэгцүүлж өсгөсөн ээж нь сайхан
гэх мэтээр хүн амьтан, байгаль дэлхий, нийгэм ертөнц, хайр сэтгэлгээ зэрэг өргөн хэмжээг хамарсан гүн ухаалаг ёсзүй, хайр сургаалын шинжтэй, агуулга хэлбэрийн хувьд шашны нөлөөг ямар нэгэн хэмжээгээр шингээсэн байдаг. Мөн Насанбатын “Маанийн магтаал” (Хайлар, 1999) хэмээх номд 70 гаруй маанийн магтаалыг аялгатай (ноттой) тэмдэглэн, дуу маягтай эмхтгэсэн нь шашнаас орчуулсан магтаал нь  дуу болон дэлгэрснийг харуулж байна.
Үүнээс гадна Ордосын Хангин, Далд хошуунд урт аястай ордны буюу төрийн дуугаа гүр дуу гэж нэрлэж буй. Энэхүү гүр дуугаа тэд төрийн дуу гэж тайлбарладаг. Харин ямар учраас ордны буюу төрийн дуу гэж нэрлэхгүй гүр дуу гэж нэрлэх болсон бэ гэвэл, энэ нь  шашны гүр дууллаас ирэлтэй байгаа нь илхэн билээ. Тэр нь эхэндээ бичгийн гаралтай, шашны учир ёсыг агуулсан явцуу утга агуулгатай байснаа, хожим нь ардын дунд тархаж  дэлгэрэх явцдаа агуулга хэлбэр нь баялагжин хөгжсөн байдаг. Ордос дахь гүр дууны ихэнх нь урт аястай дуугаа заах бөгөөд  найр хурим ёслолын эхэнд дуулагддаг дуунууд юм. Тэр нь эрхэмсэг баяр ёслолын талбарт дуулагдах бөгөөд төв ёсорхог агуулгатай төрийн дуунууд юм. Ийм төрлийн дуунд бурхан шашныг өргөн шүтэж, эзэд ноёдыг өргөмжлөн хүндэтгэсэн, эх эцэг, нутаг усаа санаж мөрөөдсөн, агт морио магтан дуулсан байх агаад харин янаг дурлал, хошин ёжлолын агуулгатай дуу ордоггүй юм.
Ордос дахь гүр дууны тоо ч багагүй бөгөөд “Ууган хантай”, “Хөхрөгч огторгуй”, “Найман гуун арслан”, “Хөвөн цагаан морь”, “Ачит буурал аав” зэрэг бүхэлдээ аав ээж, хүлэг морь, шашин төрөө магтсан дуунууд нь гүр дуундаа харьяалагддаг.
Монгол улсын төв номын сан ба Баянхонгор аймгийн төв дэх орон нутгийг судлах музейн үзмэрт гүр дууны дөрвөн хуулмал эх байдаг. Үүнийг эрдэмтэд Чин сүжигт номун хаантан Лувсанноровшаравын бүтээл гэж үздэг.  Эрдэмтэн Х. Ренчинсамбуу 1959 он, С. Гомбожав 1959 он, Б. Ренчин 1960 он, У. Загдсүрэн 1975 он, Х. Пэрэнлэй 1976 он, Л. Хүрэлбаатар, У. Загдсүрэн, З. Энэбиш 1978 он, Д. Юндэн 1980 он, П. Хорлоо 1981 он, Л. Хүрэлбаатар 1989, 1996, 1997, 1998 он, Я. Цэвэл, Л. Түдэв 1992 он, Д. Цэрэнсодном 1998 онд энэхүү гар бичмэлийг тал талаас нь өгүүлж маш дорвитой  судалсан байдаг. Үүнээс гадна эрдэмтэн Л. Эрдэнэчимэг “Гүр дууны гүн эгшиглэнгийн увидас” гэх томхон бүтээлийг гаргаж, гүр дууны хөгжим, онолын талаар гүнзгий судалжээ. Тэгвэл Ордос дахь гүр дуу болон Монгол улс дахь гүр дууны гар бичмэл чухам ямар харьцаа холбоотой байдгийг нэн гүнзгий шинжлэн судалж болох юм.
Ордос ардын дуунд шашны нөлөө нэлээд хэмжээнээ нэвчиж шингэсэн байгааг олж харах хэрэгтэй юм. Ордосчууд дууны нот тэмдэглэхдээ ч төвдийн эртний дуу аялга, нот тэмдэглэх арга болох ян-егийг хэрэглэж байсан тухай тэмдэглэл олон байдаг. Тухайлбал, Чингисийн тайллагын 12 дууны “Их Монгол” гэдэг дууны аялгыг энэхүү аргаар тэмдэглэсэн байдаг.  
Энэхүү судалгаандаа ордос ардын дуун дахь шашны нөлөөллийн тухай санал дүгнэлтээ дөхөмхөн өгүүллээ. Цаашид энэ тухай олон чиг хараанаас, нарийвчлан судалбал нэн сонирхолтой болох нь дамжиггүй юм. Үзэх мэргэд шүүмжлэн уншму.


Ном зүй

1.    Загдсүрэн У., Монгол дууны судлалын товч тойм, Уб., 1975
2.    Ринчинсамбуу Х., Монгол ардын дууны төрөл зүйл, Уб., 1959
3.    Соном, Энхжаргал, Мөнхнасан. Ордос ардын дууны чуулган, Бээжин, 2003
4.    Хосбаяр Б., Ордос ардын ерэн есөн дуу, Уб., 2006
5.    Эрдэнэчимэг Л., Гүр дууны гүн эгшиглэнгийн увидас, Уб., 2001 

Эх сурвалж: mongolcc.org
Уучлаарай файл татхад таны дансны хэмжээ хүрэлцэхгүй байна. Цэнэглэх уу?
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.