99901448  Zar Dornogobi aimgiin irgediin sanal huleen awah tuw www.irgen.do.gov.mn     99191978  Zar     99915612  Zar matiin dawtlaga ugnu. 3000     95434061  Zar SXDuuregt 2 oroo bair na. Une 30 sayas. Jish: ovoldoo mash dulaan. Utas: 88009570 88619092     99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Манлайбаатар Дамдинсүрэн
17-р зууны гучаад оны үед Халхын Сэцэн Хаан Аймгийн нутгаас Барга нар нүүдэллэн Хөлөнбуйрт очиж нутаглан Шинэ Баргын Шулуун Цагаан Хошуу гэгдэх болсон ажээ. Тэр хошууны сумын занги Жамсрангийнд Дамдинсүрэн 1871 онд төржээ. 7-8 наснаасаа нутгийн бичээч хүнээр манж, монгол бичиг заалгаж сураад туслах бичээчийн ажил хийх болжээ. Удалгүй авъяаслаг залуу Дамдинсүрэн сумын жинхэнэ занги болон дэвшиж улмаар Манжийн Хаанд 1908 онд бараалхахаар очжээ.
Тэр үед Бээжинд ирээд байсан Халхын Түшээр Хан Аймгийн ханжин Ханддоржтой танилцан дотно нөхөр бололцож Манжийн төрийн ялзарч буй байдлыг шүүмжлэн ийм үед бидний Монголчууд олон ширхэгийг нийлүүлэн түмэн жингийн хүндийг өргөхтэй адил хүчин чадлаа нэгтгэн нэгэн зэрэг  хөдлөхгүй ямар цагийн хүлээнэ. хэмээн ярилцжээ. Дамдинсүрэн нутагтаа буцаж ирээд Ханддоржтой ийнхүү танилцсанаа итгэлтэй хүмүүстээ ярьж байсан гэнэ.

Дамдинсүрэн Чин Улсын Шинэ Засгийн Бодлогын колоничлох шинж чанарыг гүнзгий ойлгож байсан тул түүнийг эсэргүүцэж байсан бөгөөд Баргад тэр үед өрнөсөн улс төрийн үйл явдал нь Их Хүрээнд Монголын тусгаар тогтнолыг сэргээх санаачлагыг бүрэн дэмжиж байлаа.

1911 оны есдүгээр сард Баргын ноёдын нууц хуралдаан болж манж, хятадаас салан тусгаарлах асуудлыг хэлэлцэж, зэвсэгт бослогод бэлтгэх шийдвэр гаргаж, цэрэг элсүүлэн зохион байгуулж 1912 оны эхээр зэвсэгт бослого гаргаж, түүнийг толгойлогчдын нэг Дамдинсүрэн тэргүүтэй долоон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг нийслэл Хүрээ рүү томилон явуулсан Хөлөнбуйрын ард түмнийг төлөөлөн тулгар тогтсон Монголын төрд зүтгэхээр ирсэн төлөөлөгчдийг Монгол Улсын засгийн газар талархан хүлээн авч Дамдинсүрэнг улсад  туслагч дэд сайдаар томилсон ба бусад нөхдийг нь бас хөхүүлэн шагнасан.

Ингэж Дамдинсүрэн Монгол улсын төрийн зүтгэлтэн болох замдаа орсон ажээ. Тэр тусгаар Монгол Улсын төрийн чухал албанд томилогдсондоо урамшиж хүч авъяасаа дайчлан ажиллаж байлаа. Тэр 1912 оны хавар Богд Хаанд төрийн үйл ажиллагааг төгөлдөржүүлэхэд чиглэсэн арван зүйлийн, мөн онд цэргийн сургууль байгуулах, эдийн засгийг сайжруулах талаар найман зүйлийн чухал саналууд тавьж байв.

Дамдинсүрэн цэргийн хэрэг сайн мэддэг байсан учраас Монгол Улсын хаан түүнийг 1912 оны зун Баруун хязгаарыг төвхитгөн тогтоох сайдад Магсаржавын хамт, томилоход тэд нийслэл Хүрээнээс цөөн цэрэг авч баруун хязгаарт явах замдаа цэрэг элсүүлэн бүгд 5000 орчим цэргэ шинээр татан авч тэдний дунд зохион байгуулалт хийж, сургуулилан боловсруулах ажил шургууу явуулсан.

Хотыг дайран эзлэх ажиллагаа сайд Дамдинсүрэн, Магсаржав нар шууд удирдаж өөрсдөө тулаанд биечлэн оролцож, 8 дугаар цард Манж, Хятадуудыг буулгаж авсан юм. Дамдинсрэн үе улиран залгамжлах засаг, цэргийн жанжин, манлайбаатар цол шагнуулсан. Ийнхүү Монгол Улсын цэргийн жанжин болоод Монгол Улсын цэргийн сүр хүчийг дээшлүүлэхийн тулд боловсон олон улсуудын жишээгээр Монгол Улсын цэргийг шинэчлэн байгуулах тодорхой саналыг 1912 оны өвлийн дунд сарын сүүлчээр тавьж байлаа.

Хятадын залхаан цээрлүүлэх цэрэг [өмнөд] Монголын нутагт цөмрөн ирж түйвээж эхлэхэд 1913 оны эхээр Монгол Улс өмгөөлөх цэргийг таван замаар [өмнөд] Монголын нутаг руу хөдөлгөхөд Манлайбаатар Дамдинсүрэн зөөн өмнө хязгаарын цэргийг захирах жанжнаар томилогдох уг байлдааны ажиллагааг удирдаж явсан.

Ар,  [өмнө] Монголын цэрэг Хятадын хар цэрэгтэй удаа дараа амжилттай тулалдаж, [өмнөд] Монголоо чөлөөлөхийг зорьж байсан боловч Орос, ДИУ-ын Монголын тухай тунхаглал гарсаны дараа Монгол Улс байлдааны ажиллагааг зогсоогоод Өвөр Монголын цэргийг тарааж Халхын цэргийг гэдрэг татсан билээ.

Дамдинсүрэн бол зөвхөн цэргийн жанжин төдийгүй Монгол улсын гадаад харилцааны нэртэй зүтгэлтэн байлаа. Тэр 1913 оны гуравдугаар сард Монгол-Төвдийн гэрээ байгуулахад, 1914 онд Монгол; Орос; Хятад гурван улсын этгээдийн хэлэлцээ эхлэхэд тус тус Монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүнд оролцож байлаа.

Хоёр их гүрний тулган хүлээлгэсэн гурван улсын хэлэлцээр нь Олноо Өргөгдсөн Монгол Улсын тусгаар тогтнолыг цуцалж зөвхөн Халхын дөрвөн аймаг, Ховдын хязгаарыг Гадаад Монгол гэдэг нэртэйгээр ДИУ-н харъяанд автономит эрхтэй, байлгах болсонд Дамдинсүрэн Монголын нийт ард түмний адил гүн хилэгнэж байлаа. 1915 оны зун [өмнө] Монголд ДИУ-г эсэргүүцсэн олон нийтийн бослого гарсан.

Түүний гол удирдагч нь 1913 онд Манлайбаатар Дамдинсүрэнгийн удирдлагаар [Өмнө] Монголыг өмгөөлөн хамгаалах цэргийн нэгэн удирдагч байсан шударга баатар Бавуужав байлаа. Иймд Автономит Гадаад Монголын засгийн газар Дундад, Орос хоёр улсын шахалтаар жанжин Манлайбаатар Дамдинсүрэнг, 1915 оны 7 сард Зүүн Өмнө Хязгаарын түшмэл, цэргийг ятган тохинуулах сайдаар томилон хэдэн сар ажиллуулсан боловч зэвсэгт бослогыг зогсоож чадаагүй билээ.

Харин Орос оронд хувьсгал гарч төр солигдсон хийгээд Алс Дорнодод олон улсын хүчний харилцаа өөрчлөгдөж байгааг ДИУ харгалзан Гадаад Монголын удирдлага дахь үндэсний ухамсар дорой, тогтворгүй этгээдүүдийг ашиглан, автономит байгуулагыг устгуулж өөртөө нэтггэх идэвхтэй бодлого явуулах болов. Тэгэхэд Автономит засгийн зарим эрх баригчид Манлайбаатар Дамдинсүрэн, Хатанбаатар Магсаржав нарын зэрэг  эх оронч баатруудыг хил хязгаар сэргийлүүлэх нэрийдлээр нийслэлээс зайлуулсан.

Тухайлбал: жанжин Дамдинсүрэн [г]  зүүн өмнө хязгаарыг сэргийлүүлэхээр томилон явуулсан билээ. Гэтэл Хойд Хятадын цэргийн эрхтнүүд Ар Монголыг 1919 онд цэрэглэн эзэлж автономийг устгаж харгис дэглэм тогтоосныг Дамдинсүрэн хилэгнэн эсэргүүцэж байх болсон.

Тэр бол зөвхөн цэрэг гадаад харилцааны нэрт зүтгэлтэн төдийгүй Монгол Улсынхаа эдийн засаг, цэрэг, улс төрийн тогтолцоо сургууль соёлыг хөгжүүлэх талаар ямагт санаа тавьдаг, гүнзгий сэтгэгч, ардчилсан үзэлтэй хүн байлаа. Тэр Хөлөн буйраас дагаар ирсэн өөрийн харъяат нар бусад дагагчдаар бүрдэл болсон нэг хошууны засаг ноён болж хааны зарлигаар олгосон нутагт төвхнүүлэн амьдарч байлаа. Гэхдээ тэр нийслэлд алба хашиж, түүний хүү нь эцгээ төлөөлөн харъяат хошуугаа захирч байлаа.

Ардач үзэлтэй, сэтгэгч, цэргийн гарамгай жанжин, төрийн нэрт зүтгэлтэн Дамдинсүрэнгийн харъяат хошууны төв байсан тус улсын одоогийн Дорнод аймгийн Гурванзагал сумын төв дээр түүний дурсгалд зориулан босгосон сүрлэг хөшөө бий.

Эх орон харь Хятадын дарангуйлалд эрсдэж байхад Манлайбаатар, Хатанбаатар нар бусад эх орончдын хамт Халх дахиныг үндэснийхээ эрх чөлөөний төлөө дахин босгохын тул сэмээр цэрэг элсүүлэн, Богд Хааны дэмжлэгийг авч хөдлөх гэж байгаад 1920 оны 9 дүгээр сарын 10-нд Хятадын харгисуудад баривчлагдсан.

Нугаршгүй чин зоригт, баатарлаг эх оронч Манлайбаатар 1921 оны эхээр Манлай баатар амь тасрах үедээ хамт хоригдож байсан нөхөддөө" Би хятадын харгисуудын дэргэд хэвтээгээрээ үхэхгүй, босоогоороо үхнэ" гээд гяндангийн хана түшин нас эцэслэсэн аж.

Эх сурвалж: travelnews.mn


Уучлаарай файл татхад таны дансны хэмжээ хүрэлцэхгүй байна. Цэнэглэх уу?
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.