99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     94194582  Zar bie daalt, orchuulgin dadlagin hicheeld hereg bolohuits oros, anglias orchuulsan materialuud na, file-aar bga, ehuud n bii.:     99442237  Zar hereediin hanilag     99099480  Zar gereer matematikiin hicheel zaalgana 9 angiin     95838399   taniltsii 18 eregtei erdeneted baidag han honoh emegtei bna uu togloh hereggvi     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Усны гайхамшигт шинж чанар
Усны талаар дунд сургуульд тэр бүр заагаад байдаггүй хүмүүс тэр болгон мэдээд байдаггүй олон гайхамшигт чанаруудыг эрдэмтэн судлаачид судлан тогтоосон байдаг. Тэрхүү усны байгальд гүйцэтгэх амин чухал үүргүүдийг танин мэдсэнээрээ дуусахгүй мэт хэрэглэх усыг жаахан ч гэсэн хайрлаж хамгаалах сэтгэл төрөх бизээ.

1)

Ус бол газрын гадаргын хэвийн нөхцөлд бодисын гурван төлөвт оршдог, нэг төлвөөс нөгөөд амархан шилждэг цорын ганц эрдэс юм. Шингэн ус, усны уур, мөс гурав тэнцвэрт байдалд орших температур нь +0,01°С юм.

Ус нэг төлвөөс нөгөө төлөвт шилжихдээ дулааныг зарцуулахаас гадна ялгаруулна. Гэхдээ дулаан нь усны температурт нөлөөлөхгүй. Жишээ нь: 1 гр усыг ууршуулахад 597 калл, 1 гр мөсийг хайлуулахад 80 калл дулаан зарцуулна. Мөсний хайлах нууц дулаан өндөр учир мөс цас удаан хайлдаг.

2)

Цэнгэг ус хэвийн даралттай үед -100°С-д буцалж, 0°С-д хөлдөх ба 4°С (3.98°С) температуртай үедээ хамгийн их нягттай байдаг. 4°С-аас дээш буюу доош хэмтэй болоход усны нягт багасан, эзлэхүүн нь тэлж хөнгөн болно. Усны энэ шинж чанарын ачаар усны давхаргуудын хооронд циркуляци буюу эргэлт хөдөлгөөн үүсдэг. Тухайлбал, хавар усны гадарга гэсэн +4°С хүрэхдээ хүндрэн доош "живэх" ба оронд нь доороос бага температуртай, бага нягттай "хөнгөн" ус дээшлэн гарч ирэх байдлаар солилцоо явагддаг.
Усны энэ хөдөлгөөн нь доод давхарга руу хүчилтөрөгч болон бусад хийг зөөх ач холбогдолтой.
Харин усны эрдэсжилт нэмэгдэх тутам нягт нь ихсэнэ.

3)

Бүх бие шингэн төлвөөс хатуу төлөвд шилжихдээ нягтардаг бол харин ус тийм биш, хөлдөхдөө эзлэхүүн нь тэлж шингэн байх үеийнхээс 10%-аар нэмэгддэг. Иймд мөс уснаас хөнгөн, ямагт усны гадарга дээр үүснэ. Ус ба мөсний дотоод бүтэц өөр бөгөөд мөсний молекулууд нэг нь нөгөөгөөр хүрээлүүлэн талст торонд нь хоосон зай үүсдэгээс болж нягт нь багасдаг байна. Энэ шинжийн ачаар усны гадарга дээр үүссэн мөс нь усны гүн хэсгийг хэт хөрөхөөс хамгаалж, тэнд амьд организм оршин тогтнох нөхцлийг бүрдүүлнэ. Хэрэв мөс уснаас хүнд байсан бол ёроолоосоо эхлэн хөлдөж туйлын тэнгисүүд мөнхийн хөлдүү байх байсан билээ.

4)

Ус хамгийн сайн уусгагч. Иймд байгаль дээр химийн хувьд цэвэр ус байдаггүй, бүгд янз бүрийн концентрацитай хий болон давсны уусмал юм. Хамгийн цэвэр ус болох борооны ус ч бага хэмжээний давс агуулна.
Усны энэ уусгах чанар нь газарзүйн бүрхэвчид бодисын шилжилтийг үүсгэн, газрын гадаргын хувирал өөрчлөлт, газрын гадаргын хэлбэр бүрэлдэн тогтоход чухал үүргийг гүйцэтгэнэ.

Түүнчлэн амьд организмууд болон орчны хоорондох бодисын солилцооны үндэс болж өгнө. Уусгах өндөр чадварын ачаар үүсэх усны эрдэсжилт нь (тодорхой хязгаар хүртэл) амьд организмд таатай нөхцөл бүрдүүлдэг.
Амьдрал анх усанд үүссэн гэж үздэг. Хэрэв анх далайн ус үнэмлэхүй цэнгэг байсан бол тэнд амьдрал үүсэх боломжгүй байх байв. Цусны давсны найрлага тэнгисийн усны давсны найрлагатай ойролцоо байдаг нь тохиолдлын зүйл биш юм. Усны давсжилтыг г/л ба %0 (промилле)-оор тодорхойлно.
1%0 хүртэл бол цэнгэг ус, 1-24.7%0 -давстай, 24.7% 0 -аас дээш бол шорвог ус гэж ангилна.

5)

Усны давсжилт ихсэх хэрээр хөлдөх температур ба хамгийн их нягттай байх температур нь буурна 

Хүснэгт: Усны давсжилтаас хөлдөх температур ба хамгийн их нягттай байх температур хамаарах нь

Давсжилт 0 5 10 15 20 24.7 30 35 40
Хөлдөх температур
0 -0.3 -0.5 -0.8 -1.1 -1.33 -1.6 -1.9 -2.2
Хамгийн их нягттай байх температур +4 +2.9 +1.9 +0.8 +0.3 -1.33 -2.5 -3.5 -4.

Эндээс үзвэл хамгийн их нягттай байх температур нь хөлдөх температурыг бодвол давсжилт ихсэхэд хурдан буурч 24.7%0 болоход адилхан -1.33°С болж тэнцэж байна. Давсжилт энэ хязгаараас дээш ихсэхэд хамгийн их нягттай байх температур нь хөлдөх температураасаа ямагт бага байгаа нь хүснэгтээс харагдаж байна.
Энэ шинж чанарын нөлөөгөөр их хөрсөн, нягт ихтэй ус нь гүн рүү доош сууж, оронд нь арай бага хөрсөн хөнгөн ус гадарга дээр өргөгдөн гарна. Өвлийн их хүйтэнд гүехэн нуур ёроолоо хүртэл хөлдсөн байхад их давслаг гүн нуурууд мөсөөр бүрхэгддэггүй нь дээрх шинжтэй холбоотой юм. Түүнчлэн далайн давстай ус хөрсөн үедээ нягт нь ихсэж доош сууснаар гүнд хүчилтөрөгчийг зөөн аваачдаг ач холбогдолтой болно.

6) 

Ус дулаан багтаамжаар хамгийн өндөр бодис.
Нэгж эзлэхүүнтэй усыг 1°С халаахад шаардагдах дулааны хэмжээг усны дулаап багтаамж гэнэ. (Бодисын дулаан багтаамжийг хувийн дулаан багтаамжаар илэрхийлнэ).
Усны дулаан багтаамж 1 кал/г.град буюу 4186.8 ж/кг.град (4.2 кДж/кг град). Энэ нь модноос 2 дахин, элснээс 5 дахин, төмрөөс 10 дахин, агаараас 3000 дахин их юм. Өөрөөр хэлбэл 1 см3 ус ба 3000 см3 агаарыг  1°С -аар халаахад зарцуулах дулаан адилхан.
Хэрэв далайн усны 100 м зузаан давхарга 1°С-аар хөрвөл бүх тропосферын температур 6°С-аар нэмэгдэнэ. Эндээс үзвэл дэлхийн далай асар их дулааныг өөртөө шингээсэн дулааны том "нөөцлүүр" юм. Хэмжээгээр том биш нуур, гол мөрөн ч тухайн газрын уур амьсгалд ихээхэн нөлөө үзүүлдэгийн учир нь үүнд оршиж байна.

7)

Усны дулаан дамжуулах чанар их биш, мөс дулааныг бүр ч бага дамжуулна.
Ингэснээр мөсний доор орших ус хэт хөрөхөөс сайн "хамгаалагддаг". Усны янз бүрийн давхарга халах нь дулаан дамжсанаас бус, гол нь турбулент шилжилт, хөдөлгөөнөөс болж халж байгаа юм.

8) 

Ус шингэнүүдийн дотроос (мөнгөн уснаас гадна) гадаргын таталцал хамгийн сайтай нь юм. Иймд усны норгох чадвар их байдаг нь өнгөн ба ул хөрсөнд ач холбогдолтой.

9)

Ус капилляраар /нарийн суваг/ дээш өргөгдөж байдаг. Энэ шинж чанарынхаа нөлөөгөөр хөрс, чулуулагт нэвтэрч ургамлын үндсээр дамжин тэжээл болох үндсэн нөхцөл бүрдэнэ. Хэрэв энэ шинж чанар байгаагүй бол газрын гүн рүү хүндийн хүчний улмаас нэвчих ус ямагт доошилсоор байх байсан билээ.
Капилляр дахь ус -30°С үед ч хөлддөггүй бөгөөд -70°С хүрсэн үед мөс үүсэхгүй, аморф байдалд үлдэнэ.
Заримдаа эрдэмтэд капиллярын усыг түүний дөрөв дэх төлөв гэж нэрлэх нь ч бий.

10)

Их даралт, температурын нөлөөгөөр усны шинж чанар өөрчлөгддөг.
Хэрэв "цэвэр" ус
1 атм даралтанд 0°С-д хөлддөг бол
600 атм даралтанд -5°С-д
2200 атм-т -22°С-д хөлдөх ба гэвч 3500 атм-т -17"С-д
6380 атм-т +0.16"С-д
20670 атм-т +76°С-д "халуун мөс" үүсэх ба энэ нь дэлхийн гүнд бий.
Маш бага температур (-170°С-аас доош) болон бага даралтанд талст бүтэцгүй "хэт нягт мөс" үүсдэг. Ийм мөсний нягт 2.32 г/см3 байдаг нь гнейсын нягт /чулуулаг/ (2.4 г/см3)-тай ойролцоо юм.

11)

Цахилгаан цэнэгийн харилцан үйлчилгээг сулруулна. Энэ шинжээрээ агаараас 80 дахин их. Учир нь усанд ууссан бодисууд ионжсон байдалтай байдаг тул биохимийн урвал зөвхөн ионуудын хооронд явагдана. Ингэснээр ус амьдралд зөөгчийн үүрэг гүйцэтгэнэ.

12)

Байгаль дахь ус тодорхой хязгаар хүртэл өөрийгээ цэвэршүүлэх чадвартай. Ус хөрс, гүн рүү шүүрэхээс гадна ууршихдаа харьцангуйгаар цэвэр ус нь ууршиж, бусад хольцууд нь үлддэг. Гол, нуурын ус ч хөдөлгөөнийхээ явцад цэвэршиж байдаг.

13)  

Мөсний физик шинж чанар усныхаас ялгаатай. Температур 0°С, даралт 1 атм байхад мөсний нягт 917 кг/м3 буюу усныхаас бага байдаг. Мөсний нягт түүний бүтэц, температур, нүх сүвэрхэг байдлаас хамаарах ба температур буурах тутам нягт нь нэмэгдэж, эзэлхүүн нь багасна.
Тодорхой температур ба даралттай нөхцөлд мөс хайлна. Энэ үеийн температурыг хайлах температур гэх ба даралт ихсэх тутам хайлах температур буурна. Мөс 0.01°С орчим температурт (практикт 0°С) хайлна.
0°С температурт 1 г мөс ус болоход зарцуулагдах дулааны хэмжээг хайлах хувийн дулаан гэх ба энэ нь 0.05057 кал/г град байдаг.

14) 

Нарны гэрлийн энергийн нөлөөгөөр ус фотосинтезид орж устөрөгч ба хүчилтөрөгч болж задран агаарт чөлөөт хүчилтөрөгчийг бий болгодгоороо газарзүйн бүрхэвчинд их үүрэг гүйцэтгэдэг билээ.


Эх сурвалж: Аndromeda.blog.banjig.net by dorian

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.