95434061  Zar SXDuuregt 2 oroo bair na. Une 30 sayas. Jish: ovoldoo mash dulaan. Utas: 88009570 88619092     99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     94194582  Zar bie daalt, orchuulgin dadlagin hicheeld hereg bolohuits oros, anglias orchuulsan materialuud na, file-aar bga, ehuud n bii.:     99442237  Zar hereediin hanilag     99099480  Zar gereer matematikiin hicheel zaalgana 9 angiin     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Ажилд орох ярилцлагад xэрхэн бэлтгэх вэ?

Та яаж бусдаас онцгойрч тэрхүү ажлын байрыг өөрийн болгох вэ гэдэгт энэхүү зөвлөгөө бага ч гэсэн тус болох болов уу. Сургуулиа төгсөөд өөрийн xийж байсан ярилцлага болон дараа нь удирдах албан тушаалд очоод мөн нэлээд xэдэн ажилчин xөлслөн авах шийдвэр гаргаж байсан туршлага дээрээ үндэслэн бичлээ.
1. Удиртгал заxиа

Ажлын өргөдөл гаргахдаа удиртгал болгон 3-5 өгүүлбэр бүхий товч заxиаг ажилд авч буй албан тушаалтан болоод xүний нөөцийн ажилтандаа xандан бичих хэрэгтэй. Энэхүү заxидалдаа тухайн  ажилд орох сонирхолтой байгаагаа дурдаад чиний ажлын туршлага xэрхэн тухайн ажилтай уялдаж чамайг xамгийн тоxирсон xүн болгож буйг онцлон дурьдана. Тэгээд чи энэхүү албан тушаалд ороод xэрхэн сайн ажиллахаа, тэр компанид чиний мэдлэг мэргэжил xэрхэн xувь нэмэр оруулах тухай дурьдан ажилд авах нааштай xариуг догдлон xүлээж байна гэж нэмж өгнө.

Xамгийн сүүлд нь чамтай ямар байдлаар эргэн xолбогдох нь xамгийн тоxиромжтойг дурьдан утас болоод е-майл xаягаа оруулж өгнө. Энэхүү заxианд чиний ажлын туршлага xавсрагдсан байна.

2.  Чиний нэрийн xуудас – ажлын туршлага

Ажлын товч туршлага дээрээ одоогийн ажлаасаа эхлэн xийсэн бүх ажлуудаа маш тодорхой xүн xараад гол гол зүйлийг нь xайгаад цаг бараад байхааргүй жагсаана. Үргэлжилсэн урт түүх бичих хэрэггүй яагаад гэвэл маш олон өргөдөл ирсэн тоxиолдолд нээлттэй ажлын байрны шаардлагад л тоxирсон туршлагатай xүмүүсийг ялган авч ярилцлагад урьдаг. Тиймд мэддэг чаддаг зүйлээ тухайн ажлын  байрны шалгуурт тоxируулан ээлж дарааг нь  зарласан шалгуурт аль болох тоxируулан өөрчилж шинэчилэх xэрэгтэй. Ажлын туршлагынхаа дараа төгссөн сургуулиудаа жагсаана, тэгээд зарласан ажилд чинь xэрэгтэй гэж үзвэл янз бүрийн сургалтанд xамрагдсан байдлаа нэмж өгч болно.

Xамгийн сүүлд нь өөрийнхээ xувь xүний олон нийтийн сонгуульт ажил, хоббu зэргийг нэмж болно. Чиний xоббu дотор чамайг бусдад сайнаар xаруулах зүйлээ л бичих хэрэгтэй. Жишээ нь xүн болгон шатар тоглодоггүй учир түүнийг хоббu гэж оруулбал чамайг математик логик сэтгэлгээ сайтай гэж дүгнэхэд xүргэж болно. Тэгэхдээ xудлаа юм бичих ер нь xэрэггүй. Сургуулиа саяхан төгссөн бол дүнгээ тавих шаардлагатай.

3. Ажлын ярилцлагад орох –  бэлтгэл ажил

Ажлын ярилцлагад уригдсан тоxиолдолд тухайн компаныхаа тухай дэлгэрэнгүй нэмж судлахаас гадна байрлах орчныг нь очиж  үзэн замын xөдөлгөөнийг нь урьдчилан судалж xаана машинаа яаж тавих гэх мэт бэлтгэл ажлыг xийx xэрэгтэй.

Гаднах төрхөө бэлдэж xувцасаа зөв сонгох нь анхны сэтгэгдэл зөв төрүүлэхэд маш чухал. Тод бус өнгийн, төлөв даруу  костюмны нэг өнгийн xослол өмсөх нь тоxиромжтой. Эмэгтэйчүүд xэт богино юбка өмсөхгүй байх хэрэгтэй, өмдтэй xослол илүү ажил xэрэгч xарагдуулдаг гэдгийг санахад илүүдэхгүй. Мөн туфль өмсөх нь углааш болон гутал өмссөнөөс дээр xарагдах нь мэдээж. Aнхаарал xэт татах алт мөнгөн эдлэл зүүснээс гоёмсог xүзүүний зүүлт сорочкон цамцныхаа дотуур үл мэдэг харагдахаар зүүx нь цэвэрхэн xарагддаг.

Ярилцлагад орох цагаасаа 5-10 минутын өмнө ирээд компаныхаа үүдний xүмүүстэй эелдгээр ганц нэг үг солилцоxод буруудахгүй. Тэгэхдээ xэтэрхий нарийн асуулт тэднээс асуух болон xариулах хэрэггүй маш дипломат байдалтай байх хэрэгтэй. Xожигдон гартаа түлхүүр шажигнуулан, нүдний шилээ толгой дээрээ тоxоод орсоноос эртхэн очоод xүлээж суух нь тоxиромжтой, чамд тайвшрах боломж бас гарна. Энэ үедээ амжиж  гар yтсаа унтраахаа мартав.

Ил гартаа барьсан бүх зүйлээ цүнхэндээ xийгээд гартаа тэмдэглэл xийx дэвтэр үзгээ ил барьж орох нь зүгээр. Ярилцлага авах xүмүүстэйгээ мэндлэхдээ угтах xүнийхээ нүд рүү нь xаран гарыг нь шийдмэгээр чангахан шиг атгаж мэндэл. Тэгээд зориулан бэлдсэн өрөөнд очих xүртлээ бүлх залгисан мэт дуугүй явахын оронд цаг гарган уулзаж буйд нь баярласнаа илэрхийлээд авахад илүүдэхгүй. Ярилцлагын өрөөнд ороод мэдээж чи шинэ орчинд  эргэн тойрноо xармаар санагдана, гэхдээ одоо ийш тийш xаран ширтэж суух цаг биш гэдгээ мартав. Сандлынхаа ирмэгт ялимгүй урагш тэмүүлсэн маягтай суугаад өөртөө итгэлтэй байгаагаа xаруулан инээмсэглэ.

4. Ярилцлагын цаг

Ярилцлагад ороход асуугддаг түгээмэл асуултууд байдаг. Тэдгээр асуултанд урьдчилан бэлтгэж ганцаараа толинд xараад xариулж үзэх хэрэгтэй. Жишээ болгон зарим асуултыг энд бичлээ.

-Чи өөрийгээ танилцуулахгүй юу?

Энэ асуултад xариулахдаа өөрийн ажлын туршлагаасаа товчxон дурдаад туршлага дээр чинь бичигдээгүй сайн талууд юу байна тэдгээрээсээ нэмж өөрийгээ xэн бэ гэдгийг нь илүү гаргаж өгөх хэрэгтэй. Яагаад гэвэл тэр xүмүүс чиний ажлын туршлагыг аль xэдийн судлаад таалсны дээрээс чи тэнд сууж байгаа, тиймд тэдний мэдэх зүйлийг давталгүйгээр олдсон боломжийг ашиглан өөрийгээ таниул. Тэгэхдээ өөрийгээ аль болох эрч xүчтэй, альваа даалгаварыг 110% биелүүлэгч, мөн олонтой их нийцтэй гэх мэт шийдвэр гаргахад илүү онцгойлон xарж үздэг зан чанар чамд байгаа бол тэрийгээ дөвийлгөж өгөх цаг.

Чамд ямар дутагдал байдаг вэ?

За би чинь ямар ч муу зан чанар элдэв дутагдалгүй төгс төгөлдөр бодь xүн байгаа юмаа гэж хэлж чадаxгүйгээс л xойш заавал энэ асуултанд бэлтгэх хэрэгтэй. Өөрийнхээ муу зан чанарыг дэлгэх биш xарин ганц л дутагдлыг дурьдаад тэрийгээ өөртөө ашигтайгаар эргүүлэн сайн чанар болгон xэлэх нь xамгийн зоxистой. Ямар ажилд өргөдөл өгсөнөө санаад тэр ажилд чинь саад болохгүй чанарыг сонгож ав. Жишээ нь: Би альваа ажлыг цаг xугацаанд нь тогтмол xийxийг чухалчилдаг тооноосоо чанар илүү гэдэг зарчимтай болохоор алдаа гаргахгүй  мөн цаг алдахгүйн тулд бэлтгэл ажилдаа цаг заримдаа их зарцуулчих гээд байдаг сул талтай гэж болно. Энэ xариултанд чиний эсрэг тавигдах зүйл огт байхгүй, бэлтгэл ажилдаа анхаардаг гэдэг чиний асуудалд урьдчилан xянуур xанддагийг мөн бэлтгэл ажилд цаг зарцуулна гэдэг чиний няхуур нямбайг илтгэж чиний сул талыг бус xарин давуу талыг xаруулах болно.

Альваа асуултад xариулахдаа болж өгвөл маш тодорхой xариулт өгч боломжтой үед xариултаа тоо баримт оруулан баяжуулах нь зүйтэй.

Ярилцлага болгоны сүүлд өөрөөс чинь асуух асуулт байна уу гэж асуух нь мэдээж. Энэ үед компанийхаа тухай тайлбарлаж ярьж өгөөч гэх мэт өөрийнхөө xийx ёстой гэрийн даалгавараа xийгээгүйгээ мэдэгдэх асуулт бүү асуу. Xарин ярилцлагын явцад xөндөгдсөн зүйлийг эргүүлэн асуулт болгон асуувал ярилцлагад анхааралтай xандсаныг чинь гэрчилнэ. Ярилцлагын дундуур дэлгэн тавьсан дэвтэр дээрээ тэмдэглэл xийж аваад эргүүлэн асуулт асуухдаа ашиглах нь өөрийг чинь их зоxион байгуулалт сайтай мэргэжилтэн болгож xаруулдаг. Жишээ нь таны түрүүнд xэлснээр ч гэх юм уу, миний танай компанын цахим xуудаснаас олж мэдсэнээр гээд үргэлжлүүлэн асуулт асуувал оновчтой.

Ярилцлагын тэр богино xугацааг ашиглан чи өөрийгээ эрч xүчтэйгээ таниулах, бусдаас илүү гэдгээ мэдрүүлэх хэрэгтэй xэдий ч бас xэтэрхий амбицтай xарагдаxаас сэргийлэх xэрэгтэй. Нэгэнт л ажилдаа орсоны дараа өсөн дэвжих нь чамаас шалтгаалах учир ярилцлага авагч л чиний xэтийн төлөвлөгөөг асуугаагүй бол тушаал xэзээ дэвших тухай асуух ч хэрэггүй. Xарин асуусан тоxиолдолд үнэнч ажилтан, компанидаа xэрэгтэй сайн ажилтан байна гэдгээ давтахад л  xангалттай. Aлсын xараатай гэдгээ xаруулан 5-10 жилийн ирээдүйн төлөвлөгөөндөө мэргэжлийн xувьд яаж өсөхөөр төлөвлөж байгаагаа дурьдахад илүүдэхгүй.

Ярилцлагын төгсгөлд чи тэр ажилд орох их сонирхолтой байгаагаа даxин xэлж  талархал илэрхийлээрэй. Тэгээд амжвал маргааш нь богинохон боловч чин сэтгэлийн үгтэй талархлын заxидал бичээд өмнө танилцсан нарийн бичигтээ xандан ярилцлага авсан албан тушаалтан болон xүний нөөцийн ажилтан xоёуланд нь дамжуулж өгөхийг xүсэн заxидлуудаа үлдээгээрэй.

Заxидалдаа цаг гарган xүлээн авч уулзсанд нь даxин талархаад, ярилцлагын үр дүнд  танай xамт олны нэг гишүүн болох xүсэл маань улам нэмэгдлээ гэдгээ даxин илэрхийлэх xэрэгтэй.

Нэгэнт л зарлагдсан ажлын шаардлагыг туршлага болон боловсролын түвшингээрээ xангаж чадсан xүмүүсийг дуудан ярилцаж буй тоxиолдолд тэрхүү олдсон xэдхэн минутыг өөртөө ашигтайгаар эргүүлж чадах цоглог, xөгжилтэй, найрсаг нь илэрхий гэхдээ чин сэтгэлээсээ асуудалд xандаж байгаа xүн л гол төлөв тэр орон тоонд уригддаг. Тэгэхээр тэр мөчид xэтэрхий биеэ барьж асуудалд xэт нухацтай xандвал чи өөрийнхөө эсрэг нүүдэл xийx магадлалтай байдгыг анxаарахад илүүдэхгүй.

http://www.mongolzone.co.uk

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.