99191978  Zar     99915612  Zar matiin dawtlaga ugnu. 3000     95434061  Zar SXDuuregt 2 oroo bair na. Une 30 sayas. Jish: ovoldoo mash dulaan. Utas: 88009570 88619092     99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     94194582  Zar bie daalt, orchuulgin dadlagin hicheeld hereg bolohuits oros, anglias orchuulsan materialuud na, file-aar bga, ehuud n bii.:     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Таван хошуу малын арьс шир
Хонины арьс
Монгол хонины нэхий нойтондоо дунджаар 3.4 кг байдаг. Хонины арьсыг боловсруулан төрөл бүрийн арьс, шеврет, сарьс, жижиг эдлэл гэх мэт зүйлсийг хийдэг. Хонины арьсны өнгөн давхарга нь нимгэн бөгөөд арьсны нийт зузааны 1.8-2.5% ийг эзэлдэг ба нүүрэн талын хээ нь жижиг, жигд, гадарга тэгш гөлгөр байдаг. Ширүүн ноост хонины арьсны хөхөнцөр давхраа нь арьсны нийт зузааны 70-80% байдаг ба харин нарийн ноост хонины арьсанд 50% -ийг эзэлдэг. Хөхөнцөр давхарга нь хөл, тосны булчирхай, үсний булцуу ихтэй учраас сийрэг бүтэцтэй. Хонины арьсны бүтэц шинж чанар нь малын үүлдэр, нас хүйс, тарга хүч, газар нутаг,улирлын байдлаас хамаарч харилцан адилгүй байдаг. Монгол мал өвлийн хүйтнийг даах, дулаан барих шинжүүд болох үс ноос, сэмж, чацархай гэх мэтийн өөхний хуримтлал сайтай байна. Монгол орны цаг уурын эрс тэс байдал, газарзүйн онцлогоос хамаарч тухайн нутагт өсгөн үржүүлж буй таван хошуу малын тэсвэр хатуужил, биеийн хэмжээ, өсөлт хөгжилт нь өөр өөр байдаг. Жишээлбэл: Хөвсгөлийн өндөр уулс, цас ихтэй, цэвдэг хөрстэй нөхцөлд бие жижигтэй, хөдөлгөөн шалмгай, цас ухан идэх бах бат туруутай ,өтгөн урт ноостой Дархад хонь идээшжээ. Дархад хонийг Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ, Улаан–уул, Баянзүрх сумдын нутагт үржүүлдэг. Харин Дорнод монголын өвс ургамал сайтай газар түргэн өсөлттэй, бие томтой, махны чиглэлийн үзэмчин хонийг өсгөн үржүүлдэг. Тус хонины үсний бүрхүүл ямаан үс ихтэй нь халуун хүйтнийг зохицуулах үүрэгтэй ба бие болон сүүлэндээ их өөхний хуримтлалтай байдаг нь тал нутгийн ус чийг хомс нөхцөлд усан хангамжийн үүрэг гүйцэтгэдэг.Үзэмчин хонийг Дорнод аймгийн Эрдэнэцагаан суманд өсгөн үржүүлдэг. Сартуул хонийг Завхан аймгийн Эрдэнэхайрхан сум болон түүний ойролцоох сумдад өсгөн үржүүлдэг. Дорнодын тал хээр нутагт Барга хонийг голлон үржүүлдэг. Энэ хонь ширүүн үстэй хонинд тооцогддог. Мөн түүнчлэн Баяд, Баруун монголын ууцан сүүлт хонь нь хамгийн зузаан /32.12-48.9мкм,31.77-45.5мкм/ арьстай. Алтайн нарийн ба Орхоны нарийвтар ноост хонь хамгийн нимгэн /2288+/-/20.17:2926+/-/16.6/ арьстай бөгөөд Алтайн нарийн ноост хонины арьсны зузаан баяд хониныхоос 28.6% аар нимгэн, ширүүн ноост хонины өнгөн хөрс зузаан эвэрлэг үе нь сайтар хөгжжээ.
Манай оронд үржүүлж буй аль ч үүлдэр омгийн хонины арьсны хөхөнцөр давхарга арьсны нийт зузааны 70-78%-ийг эзэлж байхаас гадна торлог давхаргын цавуурхаг ширхэглэгийн багцын бүдүүн 18-19 мкм байхад Алтайн нарийн, орхоны нарийвтар ноост, дархад хонинд 13-14 мкм –ээс хэтрэхгүй, баяд , халх баруун монголын ууцан сүүлт хонины арьсны цавуурхаг ширхэглэгийн багцууд нь хоорондоо огтлолцсон босоо ,хөндлөн ,гогцоо мушгиа үүсгэсэн нь Брауны ангилалаар авч үзвэл 1 – р ангилалд хамаарагдахаар байхад нарийн нарийвтар ноост хонины арьсанд дээрх багцууд нь мушгиа сүлжээ бага үүсгэсэн голдуу зэрэгцээ буюу долгиолог чиглэлээр байрладаг ажээ. Ширүүн ноост хонины арьсны өнгөн хөрс зузаан ,эвэрлэг үе сайн хөгжсөн байдаг. Нутгийн ширүүн ноост баяд ,баруун монголын ууцан сүүлт, барга,үзэмчин, говь алтай хонины арьсны торлог давхаргын абсолют ба харьцангуй зузаан нь бусад үүлдэр омгийхоос давуу байдаг. Ширүүн ноост хонины арьсны анхдагч уутанцруудын жижиг булцуунууд өнгөцхөн суусан байна. Нарийн нарийвтар ноост хонины арьсанд анхдагч ,хоёрдогч уутанцрын хооронд морфологийн дээрх ялгаа тод ажиглагддаггүй байна. Орхоны нарийвтар алтайн нарийн ноост хонины ноос нь морфологийн хувьд нэгэн жигд ,бүхэлдээ ноолуур үснээс тогтжээ.Ийнхүү манай оронд үржүүлдэг ашиг шимийн янз бүрийн чиглэлийн үүлдэр ,омгийн хонины арьс ,үсэн бүрхүүлийн бүтцэнд үүлдрийн болон морфоэкологийн ялгаа тод илэрч буйг тогтоожээ. Ширүүн ноост хонины арьс нь зузаан ,өнгөн хөрс сайн хөгжсөн, эвэрлэг үе нь зузаан ,үсэн бүрхүүлд ширүүн үсний эзлэх хувь их,цавуурхаг ширхэглэгийн багц бүдүүн,зохион байгуулалт сайн байдаг. Монгол хонины арьсны 1мм2 талбайд дунджаар 33.6 анхдагч ба хоёрдогч уутанцар байрладаг бөгөөд бөхжилт 10.2н/мм2, харьцангуй суналт 35%, тасрах үеийн суналт 81.8% байдаг. Хонины арьсны өнгөн хөрс нь харьцангуй нимгэн байдаг.арьс нь үсний уг ,хөлс ,тосны булчирхай, өөхний хуримтлал ихтэй, хөхөнцөр болон торлог давхрааны зузааны харьцаа 3:1 орчим байдаг зэрэг онцлогтой учраас түүгээр боловсрогдсон савхи сийрэг бүтэцтэй ,бөх бат биш ,сунамтгай зэрэг шинж чанартай байдаг.

Үхрийн шир
Үхрийн ширээр гутлын улны шир, булигаар, бухар, хром, гутлын дотрын илэг, техникийн зориулалтаар машин тоног төхөөрөмжийн туузан дамжуурга ,жийргэвч,тоноглолын сур,суран эдлэл, буу, дуран ,хутганы хуй болон гэр ахуйн элдэв хэрэглэл хийхэд өргөнөөр ашиглагддаг.Үхрийн шир нь таваар технологийн шинж чанар сайтай,нэр төрлийн хувьд олон ангилалд хамаарагдах тул арьс ширэн түүхий эдийн гол төрлийг бүрдүүлдэг.Монгол үхрийн ширний чийг 63.3%,уураг 30.1%,тос 4.6%,үн 2% ийг тус тус эзэлдэг. Ширний жин үхрийн амьдын жингээс хамаарч өөрчлөгддөг.Үхрийн ширний талбай 40-500дм2,жин 2-50кг .хондлойн хэсэгтээ 1.2-6 мм түүнээс ч зузаан байдаг.Сүүний чиглэлийн үүлдрийн үхрийн шир хосолмол хөнгөн,нимгэвтэр ,талбай багатай байдаг.Нас бие гүйцсэн монгол эр үхрийн ширний жин дунджаар 20.3+/-/1.1кг,талбай 260.6+/-/1.7дм2 байна.

Монгол үхрийн ширний талбайн хэмжээ ,зузаан ,жингийн үзүүлэлтүүд
Бярууны шир:  Зузаан  2.5-3.55 мм, Талбай  60-150 дм2, Жин   8-12 кг, Гутлын түрүүний арьс боловсруулахад тохиромжтой.
Шүдлэн үхрийн шир: Зузаан  2.8-3.8 мм, Талбай 120-270 дм2,  Жин 13-18 кг. Булигар,техникийн шир,хромон арьс болгоно.
Үнээний шир: Зузаан 2.5-5.0 мм, Талбай 220-450 дм2, Жин 13 кг. Тоноглолын шир,техникийн булигаар боловсруулна.
Шарын шир: Зузаан  3.5-5.0 мм,  Талбай 250-500 дм2,  Жин 25 кг.  Нягт бүтэцтэй тоноглолын шир боловсруулна.
Бухын шир: Зузаан  3.5-5.0 мм,  Талбай 250-500 дм2,  Жин 25 кг.-аас дээш. Гутлын ул,техникийн шир боловсруулна.

Үхрийн ширний 1см талбайд 17.7 анхдагч ба хоёрдагч уутанцар суудаг. Хөс тосны булчирхай багатай,жинхэнэ хөрсний хөхөнцөр болон торлог давхрааны зузааны харьцаа 1:3 ,торлог давхраа хүчтэй хөгжсөн учир үхрийн шир болон түүгээр хийсэн бүтээгдэхүүний нягт сайн, бөх бат учраас эдэлгээний чанар сайтай байх үндэс болдог.

Ямааны арьс
Ямааны арьсаар төрөл бүрийн сайн чанарын шевро, лакан гутлын дотор, жижиг эдлэл хийх арьс боловсруулна. Ямааны арьс нь хониныхыг бодвол илүү уян зөөлөн хөрстэй, бөх бат шинж чанартай байдаг. Энэ нь дунд давхрааны хөхөнцөр үе нь хөлс тосны булчирхай, үсний булчирхай багатай, өөхний хуримтлал бага байна. Торлог давхраа нь нягт сүлжилдсэн бүтэцтэй зэрэг онцлогоос хамаарна.Ямааны арьсны жин, талбай,зузаан нь малын үүлдэр, нас, хүйс, тарга хүч зэрэг олон хүчин зүйлээс хамаарч харьцангуй өөр өөр байдаг. Хангайн уулархаг нутгийн ямааны арьсны жин нядласны өмнөх жингийн 83.3 % -тай тэнцэхээс гадна,арьсны жин ямааны нас хүйснээс хамаарч 1.63-3.1кг , үүнээс нас гүйцсэн ямааных 2.5-3.0 кг байна. Монгол ямааны арьсны 1мм2 талбайд дунджаар 33.9 анхдагч ба хоёрдогч уутанцар байрладаг. Хөхөнцөр болон торлог давхрааны зузааны харьцаа 1:1 орчим, хонины арьстай харьцуулахад хөлс тосны булчирхай, өөхний хуримтлал багатай, бөхжилт 16.2н/мм2, суналт 52.2% . Ямааны арьсаар хийсэн савхи нь нягт, бөх бат хөрстэй, уян зөөлөн байдаг онцлогтой .Сүү болон сүү-ноолуурын чиглэлийн үүлдрийн ямааны арьс бөх бат гоёмсог өнгө нүүртэй сайн чанартай тул гутлын түрүүний шевро, дотрын арьсны зориулалтаар боловсруулна.

Адууны шир.
Адууны шир нь гутлын хромон арьс ,гутлын улны шир ,булигаар ,тоноглолын шир зэргийг хийхэд тохиромжтой. Адууны ширний жин нь 15-28кг ,талбай нь 40-400дм2, зузаан нь 1.2-6.0мм байдаг. Нас гүйцсэн монгол адууны шир дунджаар 16-19кг жинтэй,250.7-335.0дм2 талбайтай байдаг.Адууны ширний зузаан дунджаар хондлойн хэсэгтээ 2.8-/+/0.04 мм байдаг.Адууны нас ахих тусам ширний жин,талбай томрох бөгөөд эр адууны ширний хэмжээ эм адуунаас нас бүрдээ голдуу том байна. Янз бүрийн нас хүйсний адууны ширний жин болон талбайн хэмжээг авч үзвэл дааганы шир 11.4кг,196дм2, шүдлэнгийн шир 12.3кг,210дм2,хязаалангийн шир 14.8кг ,225дм2,морины шир 20.5кг,323дм2.гүүний шир 17кг,305дм2. Адууны шир нь чанарын хувьд үхрийн ширтэй төстэй. Адууны ширний өнгөн хөрсний зузаан арьсны нийт зузааны 0.9%-ийг эзэлдэг. Жинхэнэ хөрсний хөхөнцөр давхаргын зузаан арьсны нийт зузааны 34.4%-г эзэлнэ. Адууны хондлойн арьсны жинхэнэ хөсний торлог давхаргад цавуурхаг ширхэглэгийн бүдүүн багцууд янз бүрийн чиглэлд нягт сүлжилдэн арьсны гадаргууд 57.9+/-/1.00 үүсгэн тогтдог байна. Адууны шир нь үхрийн ширтэй харьцуулахад бөхжилт багатай учир нь тус ширний торлог давхраа нимгэн бөгөөд цавуурхаг ширхэглэгийн багцууд нарийн ,тэдгээр нь арай нарийн сийрэг сүлжээг үүсгэдэг.Адууны ширний жинхэнэ торлог давхарын бүтцийг 5 хэв шинжид хуваан авч үздэг. Адууны хондлойн болон цээжин хэсгийн арьс нь харилцан адилгүй нягт ,зузаантай ,бүтцийн хувьд ялгаатай байдаг учраас үйлдвэрт 2 хэсэг болгон хувааж,өөр өөр зориулалтаар боловсруулдаг. Хондлойн хэсгийн ширний зузаан цээжин ба хэвлийн хэсгийхээс даруй 1.5-2 дахин их нягт бүтэцтэй.үүнийг шпигель гэдэг .Энэ хэсгийн арьс нь маш нягт бүтэцтэй,бөх бат ,ус үл нэвтрүүлэх чадвартай. Мөн түүнчлэн янз бүрийн үүлдрийн адууны ширнүүд нь хоорондоо эрс ялгаатай байдаг.

Тэмээний шир.
Монголчууд тэмээний ширээр аргамж, сур, зэл мушгих, айраг цагаан идээний борви, хөхүүр дашмаг хийх, гэрийн хана үдэх, унааны тоноглолд гэх мэтээр хэрэглэж иржээ. Гадаад орнуудад тэмээний ширээр хром, бухаар, булигаар,улны шир,бөхний ширээр гутлын өсгийний шир хийдэг. Тэмээний ширний жин нь тэмээний нас хүйс, тарга хүчээс хамаарч харилцан адилгүй байдаг. Бичил бүтэц нь бусад малыхаас эрс ялгаатай.Үхрийн ширтэй харьцуулахад өнгөн хөрс зузаан,үсний уутанцар нь гүн,нэг хүүдийнээс хэд хэдэн үс гарсан байхаас гадна хамгийн зузаан арьс бөхний хэсэгт байдаг. Тэмээний ширний онцлог нь хоёр бөхний хоорондох 20 см орчмын дор 6дм2 талбай бүхий 6-7 мм зузаан хомны хэсэг байна. Хүзүүний шир нь бусад малыхаас нилээд урт атираатсан байдаг. Бөхний хэсэг нь арьсанд уут үүсгэх бөгөөд зузаан байдаг. Ингэний гэдэс хэвлийн арьс нимгэрч, сунасан байдаг учир тэнийлгэхэд үрчгэр болж атираатдаг. Тэмээний шир бусад малын нэгэн адил хэвлийгээс зоо нуруу, өгзөгний хэсэгт зузаарч, хамгийн зузаан хэсэг нь бөхний оройн хэсэг байна.
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (3)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.