99119410  Zar     99901448  Zar Dornogobi aimgiin irgediin sanal huleen awah tuw www.irgen.do.gov.mn     99191978  Zar     99915612  Zar matiin dawtlaga ugnu. 3000     95434061  Zar SXDuuregt 2 oroo bair na. Une 30 sayas. Jish: ovoldoo mash dulaan. Utas: 88009570 88619092     99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Зохиогчийн эрх – Таны бүтээл
Зохиогчийн эрхийн хууль тогтоомж нь хуулийн томоохон салбар болох оюуны өмчийн нэг хэсэг болдог. Өргөн утгаар бол оюуны өмч гэдэгт хүний оюуны үйл ажиллагааны үр дүнд бий болсон бүтээл орно. Оюуны өмчийг Аж үйлдвэрийн оюуны өмч болон Зохиогчийн эрх гэж хоёр хуваадаг. Энэ удаа бид та бүхэнд Зохиогчийн эрхийн талаарх ерөнхий мэдээллийг хүргэж байна.

Оюуны өмчийн бусад төрлүүд байдаг ч аж үйлдвэрийн өмчийн эрх болон зохиогчийн эрхийн хоорондын ялгааг гаргахдаа шинэ бүтээл, утга зохиол, урлагийн бүтээл хоорондын үндсэн ялгааны хүрээнд хийх нь оновчтой байдаг. Шинэ бүтээлийг эрх зүйн бус үүднээс техникийн асуудлыг шийдвэрлэх шинэ шийдэл гэж тодорхойлж болох бөгөөд эдгээр шинэ шийдэл нь санаа байх бөгөөд энэ нь санаа байдлаараа хамгаалагддаг бол зохиогчийн эрхийн тухай хууль нь санааг өөрийг нь бус харин тухайн санааны илрэн гарсан хэлбэрийг хамгаалдаг. Иймээс зохиогчийн эрхийн тухай хууль нь өмчийн эрх эзэмшигчийг зохиогчийн өөрийн эх бүтээлээр илэрхийлсэн хэлбэрийг өөр этгээд хуулбарлах, эсвэл бусад байдлаар авч ашиглахаас хамгаалах учиртай.
Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх”-ийн тухай хуулиар дараахь бүтээлүүд зохиогчийн эрхэд хамаардаг. Үүнд:
1.Шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман бүх төрлийн бүтээл, түүнчлэн компьютерийн программ (утга зохиолын бүтээлүүдэд: тууж, роман, өгүүллэг, гар бичмэл, шүлэг, яруу найраг гэх мэт)

2.Хөгжмийн урлагийн үгтэй болон үггүй бүх төрлийн бүтээл (Хөгжмийн зохиолууд, дууны үг гэх мэт)

3.Дүрслэх урлагийн бүх төрлийн бүтээл (уран зураг, гар зураг, сийлбэр, баримал, хэвлэмэл зураг, шог зураг, калиграф буюу цэвэр бичлэг, тайз чимэглэл, гар урлалын бүтээлүүд гэх мэт)

4.Чимэглэх болон хавсарга урлаг, тайз чимэглэл ийн бүтээл

5.Архитектурын бүтээл, уран баримал, уран барилга (Уран барилгын зохиомж, барилга , байгууламж гэх мэт)

6.Бүжгийн урлагийн бүх төрлийн бүтээл, уран нугаралт, пантомимо (бүжиг дэглэлт – балет буюу орчин үеийн бүжиг)

7.Жүжиг, хөгжимт жүжиг, тайзны урлагийн бүх төрлийн бүтээл

8.Гэрэл зургийн болон түүнтэй төсөөтэй аргаар туурвисан бүх төрлийн бүтээл

9.Дуу авиа бүхий дүрст бүтээл (уран сайхны болон баримтат, сургалтын, хүүхэлдэйн кино гэх мэт)

10.Үүсмэл бүтээл (өмнө бүтээгдсэн бүтээлд тулгуурлаж түүнийг оюуны бүтээлч хүч хөдөлмөрөөр засварлах, найруулах, хөрвүүлэх, хураангуйлах, эмхэтгэх болон бусад хэлбэрээр өөрчилж шинээр бий болгосон бүтээл)

11.Материалыг нь сонгон түүвэрлэх, байршуулах зэргээр бүтээлч хөдөлмөрийн үр дүнд бий болсон, өөрийн бүтэц агуулгаараа оюуны бүтээлд тооцогдох тайлбар толь, лавлах, зохиолын цоморлиг, өгөгдөхүүн мэдээллийн сангийн бусад эмхэтгэлүүд

Жишээ 1: Боуигийн үнэт цаас

Английн нэрт хөгжимчин Дэвид Боуи 30 жилийн нөр хичээнгүй хөдөлмөрийнхөө үр дүнд олон мянган ая зохиож, хүмүүст сонсгон бичлэг хийлгэжээ. “Пуллман групп” гэдэг брокерын байгууллага түүний хөгжмийн цуглуулгуудыг “хамгаалснаар” орлого олох боломжтой хөрөнгө болгож болохыг анх олж харсан байна. Тэд Боуигийн дууны эрхийг 55 сая.ам доллараар үнэлжээ. Брокерын байгууллага үнэт цаас гарган хөрөнгө оруулагчдад худалдаалах үр ашигтай загварчлалыг хэрэглэсэн бөгөөд найдвартай хөрөнгө оруулалт, эргэн төлөгдөх хөрөнгө зэрэг нь хөгжим, дуу бичлэгээс олох ашгийн нэмэгдүүлсэн байна. Энэ бүхэн нь оюуны өмчөө баталгаажуулсан хөрөнгийг бүтээлчээр ашиглаж найдвартай хамгаалалтанд авсантай холбоотой бөгөөд ингэснээр зохиогч болон брокерын байгууллагыг ашигтай ажиллах үүд хаалгыг нээн өгч, түүнчлэн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулалтынхаа үр өгөөжийг өндөр ашигтай хэмжээгээр нөхөн авах болсон байна.

Зохиогчийн эрхээр хамгаалагдахгүй зүйл
-Албан ёсны баримт бичиг
-Төрийн бэлгэдэл ба тэмдэг
-Санаа, үзэл баримтлал, зарчим
-Үйл явдал ба үйл баримтын тухай мэдээлэл

Зохиогчийн эдлэх эрх: Зохиогч нь бүтээлийнхээ хувьд эдийн болон эдийн бус баялагийн эрх эдэлдэг. Зохиогчийн эдийн бус баялагийн эрх нь хугацаагаар хязгаарлагддаггүй, зохиогчоос салгаж болохгүй, бас бусдад шилжүүлж болдоггүйгээрээ онцлогтой.

Зохиогчийн эд хөрөнгийн эрхэд дараахь эрх хамаарна.
-Бүтээлийг хуулбарлах, бүтээлийг нийтлэх, бүтээлийн нийтийн хүртээл болгох, бүтээлийг дахин боловсруулах, хөлслүүлэх /түрээсээр ашиглуулах/

Зохиогчийн эд хөрөнгийн бус амины эрхэд дараах эрх хамаарна
-Бүтээлээ өөрийн болон зохиомол, нууц нэрээр, эсвэл нэргүйгээр нийтлэх
-Зохиомол, нууц нэрийг түүний зөвшөөрөлгүйгээр өөрчлөх, задруулахыг хориглох
-Бүтээлээ нийтлэх эсвэл бүтээлийг ашиглах тухай бүр нэрээ дурдуулах
-Бүтээл болон түүний нэрийг зохиогчийн зөвшөөрөлгүйгээр аливаа арга хэлбэрээр хувиргах,
гажуудуулах, өөрчлөхийг хориглох

Зохиогчийн эрх ба холбогдох эрхийн хамтын удирдлага

Зохиогчийн эрх гэдэг нь зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон утга зохиол, урлагийн бүтээлийг өмчлөх эрх юм. Хувиараа зохион бүтээгчдийн хувьд өөрсдийн бүтээлийн ашиглалтын байдалтай, тухайлбал радио телевизээр ч юм уу танилцуулах боломж хомс байдаг. Тиймээс зарим улс оронд дээрх боломжийг хангах, улмаар уран бүтээлчдийн бүтээлийг ашигласныхаа төлөө төлбөр төлүүлэх зорилго бүхий тусгай байгууллагууд ажилладаг байна. Ийм байгууллагууд нь зохиосон хөгжмийн бүтээлийг нь улс дотроо буюу гадаад оронд тоглуулсан тохиолдолд оюуны өмчөө ашиглуулсан гэсэн утгаараа тодорхой хэмжээний хувь хүртээх зэргээр нутгийн соёл урлагийг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулдаг байна.

Хамтын удирдлагын байгууллага нь зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчдийг төлөөлж тэдний нэрийн өмнөөс, тэднээс олгосон бүрэн эрхийн хүрээнд дараах үйл ажиллагаа явуулдаг.

-Бүтээлийг нь ашиглуулах талаар гишүүн зохиогч болон эрх эзэмшигчидтэй гэрээ байгуулах -Бүтээл ашиглах лиценз авсан этгээдтэй шагналын хэмжээ, бусад нөхцөлийг тохиролцох, шагнал авах
-Авсан шагналыг зохиогч болон зохиогчийн эрхэд хамаарах эрх эзэмшигчид хуваарилан олгох
-Гишүүн зохиогчийн бүтээлийг хууль бусаар ашигласан тухай мэдээллийн дагуу Оюуны Өмчийн Газарт санал тавьж шийдвэрлүүлэх Зохиогчийн эрх ба технологийн өөрчлөлт

Зохиогчийн эрх бол зохиогч болохын хувьд нэг алдар олж авах, хэн нэгний бүтээлч үйл ажиллагааны төлөө нөхөн төлбөр авах үндсэн эрх юм. Энэхүү үндсэн эрхийн хамгаалалт нь бүтээлч үйл ажиллагааг үргэлжлүүлэх гол үндэс суурь нь болохыг хүлээн зөвшөөрөх ба шударга шагналыг олгож өгнө. Зохиогчийн эрхээр зөвхөн бүтээлч үйл ажиллагааны үр өгөөжийг хамгаалаад зогсохгүй мөн бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргахад зориулж оруулсан хөрөнгө оруулалтыг хамгаалдаг.

Зохиогчийн эрхийн үйлчлэх хугацаа
Монгол Улсын “Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай” хуульд заасны дагуу Зохиогчийн эрх нь зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Дурдсан 50 жилийн хугацааг зохиогчийн нас барснаас хойш дараа жилийн 1 дүгээр сарын 1-ээс эхлэн тоолно. Үүнээс гадна зохиогч нь бүтээлээ зохиомол, нууц нэрээр буюу нэргүйгээр нийтэлсэн тохиолдолд зохиогчийн бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 75 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна. Хэрэв бүтээлийн зохиогч нь тодорхой болсон тохиолдолд зохиогчийн эрхийн хугацаа зохиогчийн насан туршид болон нас барснаас хойш 50 жилийн хугацаанд хүчин төгөлдөр байна.

Хамтын бүтээлийн зохиогчийн эрх нь зохиогчийн насан туршид болон сүүлчийн зохиогч нас барсны дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд хамгаалагдана.

Зохиогчийн эрх үйлчлэх хугацаа дууссаны дараа уг бүтээлийг ард түмний баялаг гэж үздэг. Энэ төрлийн бүтээлийг аливаа этгээд зохиогчийн шагнал төлөхгүйгээр, чөлөөтэй ашиглах болно. Ингэхдээ зохиогч мөн болох, нэрээ дурдуулах, зохиогчийн нэр хүндийг хамгаалах эрхийг сахин биелүүлэх ёстой байдаг.

Монгол Улс Оюуны өмчийн салбарын нийт 14 гэрээ, конвенцид нэгдэн орсон байдгаас Зохиогчийн эрхийн салбарын 4 конвенц байдаг. Эдгээр конвенцид нэгдэн орсноор Монгол Улс бусад улс орны зохиогчийн эрхийг өөрийн улсын нутаг дэвсгэр дээр хамгаалах үүрэг хүлээхээс гадна өөрийн орны зохиогчдын бүтээлийг гишүүн бусад оронд хамгаалах боломжийг давхар эдэлдэг.

-Утга зохиол, урлагийн бүтээлийг хамгаалах тухай Бернийн Конвенц
-Зохиогчийн эрхийн тухай Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Гэрээ
-Тоглолт гүйцэтгэгч, фонограмм бүтээгчдийн эрхийг хамгаалах ДОӨБ-ын Гэрээ
-Худалдаанд хамаарах Оюуны өмчийн эрхийн тухай TRIPS-ын хэлэлцээр

Бүтээлээ хамгаалуулахад бүрдүүлэх материал
Монгол Улсад зохиогчийн эрхийн асуудлаарх төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг Оюуны өмчийн газар эрхлэн гүйцэтгэдэг. Хэрэв та бүтээлдээ зохиогчийн эрхийн гэрчилгээ авахыг хүсвэл дээрх материалыг бүрдүүлж, Оюуны Өмчийн газраас томилогдсон Итгэмжлэгдсэн төлөөлөгч болох МҮХАҮТ-ын Патент барааны тэмдэг, газар зүйн заалтын хэлтэст хандаж болно.

Бүрдүүлэх материал:
-Өргөдөл
-Бүтээлийн танилцуулга (Бүтээлийн гол агуулга, ач холбогдол, онцлог тал зэргийг тусгасан товч танилцуулга бичнэ)
-Эх бүтээл (Оюуны өмчийн газрын фондод 2 хувь ном өгнө) ,
-Иргэний үнэмлэх (Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар)
-Тодорхойлолт (Бүтээлийг гэрээний дагуу туурвисан, захиалгаар туурвисан, ажил үүргийн дагуу туурвисан бол гэрээ болон бусад холбогдох баримтыг үндэслэн гэрчилгээ олгох асуудлыг шийдвэрлэдэг)
-Ажил үйлчилгээний хураамж төлсөн баримт
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.