99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     94194582  Zar bie daalt, orchuulgin dadlagin hicheeld hereg bolohuits oros, anglias orchuulsan materialuud na, file-aar bga, ehuud n bii.:     99442237  Zar hereediin hanilag     99099480  Zar gereer matematikiin hicheel zaalgana 9 angiin     95838399   taniltsii 18 eregtei erdeneted baidag han honoh emegtei bna uu togloh hereggvi     94352631   Yapon xel xyalbar surax bichig     94161945  Zar Netees yanz buriin mergejliin chigleliin material olj orchuulj ugno-oros helnees.     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Бие хүний сэтгэл зүйн онцлог/Бие даалт/
Бие хүний сэтгэл зүйн онцлог
Бие хүн гэдэг нь амьдралынхаа туршид бий болгосон сэтгэл зүйн өсөлт, хөгжлийн талаар хэлэлцдэг. Gordon AIIpotrt хэлэхдээ “ Бие хүн нь хүрээлэн буй нийгэм орчинтойгоо хэрхэн зохицохыг тодорхойлдог хувь хүний өөрийн онцгой сэтгэл зүйн систем юм” гэжээ. Хүнийг нийгэмшин төлөвшихийн талаас нь “хувь хүн” “бие хүн” гэдэг тодорхой ухагдахуунаар тэмдэглэдэг.

•    Бие хүн гэдэг-хүн нийгмийн харилцаанд орж тухайн нийгмийн субьектив шинжүүдийг өөртөө бүрдэн бий болгосноор бие хүн болон төлөвшдөг. Өөрөөр хэлбэл нийгмийн үйл ажиллагаанд идэвхитэй бүтээлч оролцдог ухамсарт  хүнийг бие хүн гэдэг
•    Хувь хүн-адилхан сэтгэц,ухамсар,ааш араншин,зан төлөвтэй хүн гэж байдаггүй. Хүн бүр тодорхой хувийн онцлогтой. Өөрөөр хэлбэл бие хүн бүр өөрийн бие бялдар,сэтгэл зүйн өвөрмөгц шинжүүдийг агуулдаг. Иймээс тухайн хүний тусгай өвөрмөгц шинжийг хувь хүн гэсэн ухагдахуунаар тэмдэглэдэг.

Швейцарын сэтгэл судлаач К. Юнг үндсэн сэтгэл зүйн функцуудаар (сэтгэхүй,мэдрэмж,зөн билэг) ангилан ялгах замаар 8 янзын хувь хүний хэв шинжийг гаргаж ирсэн байна.
1.    Ууртай-энэ хэв шинжийн хүмүүстэй зай барьж харилцах хэрэгтэй боловч тэдэнтэй халз тулахаас айсны хэрэггүй,тэд ихэвчлэн амархан эвлэрдэг бөгөөд нэг хэлбэрийн ажил гүйцэтгээд байх дургүй хүмүүс байдаг байна.
2.    Уян зөөлөн-энэ хэв шинжийн хүмүүстэй зай барьж харилцах хэрэгтэй. Бүдүүлгээр харилцах нь тэднийг дуугүй болгох хамгийн сайн арга байдаг. Тэдэнтэй харьцахдаа шударга байж тэднийг аливаа асуудал шийдэхэд татан оролцуулахаас гадна тэдний бодлыг ойлгож,анхаарал тавьж байгаагаа илэрхийлж байх хэрэгтэй. Уян хүмүүс хөдөлмөрлөх дуртай байдаг боловч шийдвэрийг хүлээж авахдаа тааруухан байдаг байна.
3.    Хурдан-ийм хүмүүс их хүчтэй,зоригтой,арга зальтай хүмүүс байдаг ба энэ зангаараа бусад хүмүүсээс ялгардаг. Тэд бэрхшээлийг яаж тойрч гарахаа мэдэдг учраас бэрхшээлээс айх нь ховор бөгөөд хамтран ажиллах, төсөлд оролцох нь их сонирхолтой байдаг бөгөөд оролцсон ажилдаа шаардлагатай гэж үзсэн үүрэг даалгавруудыг бүгдийг гүйцэтгэдэг. Иймэрхүү төрлийн хүмүүсийн эрч хүчийг ашиглан яаралтай гүйцэтгэх ёстой даалгавруудыг даалгаж өгөх хэрэгтэй боловч тэдний анхаарал сарнихдаа амархан байдгийг харгалзаж үзэх хэрэгтэй.
4.    шуналтай-энэ хэв шинжид хамрагдах хүмүүсээс дараах зан авирууд ихэвчлэн илэрдэг. Үүнд :
•    даалгаврыг биелүүлэхийн тулд бүх хүчээ зориулах гэж оролддог
•    эмх цэгц байх  дуртай
•    шийдвэртэйгээр эсэргүүцдэг боловч ихэнхдээ уурлаж ундууцдаггүй
•    хурдан, ухаантай бодож сэтгэдэг
•    амжилт гаргасан үедээ чимээгүй,нууцхан баярладаг
•    өөрийн үзэл бодолдоо өөрчлөх дургүй
иймд энэ хүмүүсийг ямар нэгэн албан тушаал дээр тавихын өмнө гарч болзошгүй зөрчилдөөнөөс зайлсхийхийн тулд дээд дарга нарын баримталдаг үзэл бодлуудтай тэдний үзэл бодол хэр нийцэж буйг харгалзаж үзэх хэрэгтэй. Мөн энэ төрлийн зан авиртай 2 хүн хамтдаа гүйцэтгэхээр нэг ажил авбал хоорондоо зөвшөлцөлд хүрэхэд хүндрэл учирч болзошгүйг анхаарах хэрэгтэй.
өөдрөг үзэлтэн-энэ хэв шинжид хамрагдах хүмүүс хашир, аливаа зүйлд дасан зохицохдоо хурдан, үгэнд оромтгой, өөдрөг үзэлтэй, аливаа зүйлд завшаан эрэлхийлэгчид байдаг. Тэднийг тайван чадварлаг, хүний эвийг олоод харьцдаг боловч бодитой, үндэстэй,яг таг зүйлд дуртай. Мөн хийж буй ажилдаа маш хариуцлагатай ханддаг бөгөөд аливаа асуудлыг шийдэхдээ нээлттэй байж чаддаг хүмүүс юм.
Хямсгар-ийм хүмүүс их хүйтэн бөгөөд маш тайван байх нь нийтлэг тохиолддог. Тэд ганцаараа байх дуртай, хүнтэй ярилцаж байх үедээ шууд гол асуудал руугаа орохыг эрмэлздэг, удаан ярилцаж байх үедээ шууд гол асуудал руугаа орохыг эрмэлздэг, удаан ярилцаж хэлэлцэх дургүй хүмүүс. Ажлаа тайван эрэмбэ дараатай, эмх цэгцтэй гүйцэтгэдэг бөгөөд өөрт нь ашигтай тохиолдолд бүхий л хүчээ зориулж ажиллахаас айдаггүй.
1.    Төлөвшөөгүй хүн-энэ хэв шинжийн хүмүүс маш идэвхигүй,нямбай биш,өөрт нь зориулж даалгасан даалгавраас хэтрүүлж юу ч хийдэггүй, өнөөдөр хийж болох зүйлийг тэд маргааш болгоход үргэлж бэлэн явдаг.
Ноомой хүн-энэ хүмүүст ямар ажил хийж байгаа нь сонин биш байдаг. Тэд эрэмбэ дараалалд орчихсон өдөр тутмын ажлаа дунд зэргийн хэмжээнд гүйцэтгэх чадвартай байдаг. Ганцаараа байхдаа сэтгэл ханамжтай байдаг,сэтгэлийн хөдөлгөөнгүй, хүмүүст хайхрамжгүй ханддаг, нэг хэвийн байх дуртай хүмүүс байдаг байна.
Дээр дурдсан хэв шинжийн зөвхөн нэгийг агуулсан хүмүүс ховорхон байдаг бөгөөд нэгээс илүү олон төрлийн хэв шинжийг хүмүүс өөртөө агуулах нь элбэг байдаг.
Бие хүний талаар хийж байсан судалгаанууд тухайн хүний шинж чанар нь удамшил эсвэл хүрээлэн буй орчноос хамаарна хэмээн үздэг байсан. Хувь хүн бие хүн болон төлөвшихөд удамшил, хүрээлэн буй орчин, тухайн нөхцөл байдлууд нөлөөлдөг байна.

Нас биенд хүрсэн хүмүүсийн онцгой шинж чанар,зан төлөв нь удамшил ба хүрээлэн байгаа орчноос бий болон төлөвшдөг бөгөөд энэ зан төлөв нь тухайн үеийнхээ нөхцөл байдлаас хамааран өөрчлөгддөг байна.
Удамшил (Heredity)-удамшлын онолоор бол бидэнд эцэг эхээс маань зарим онцлог шинжүүд өвлөгдөж ирдэг. Үүнд: өндөр,гадаадүзэмж,хүйс, зан төлөв,физикийн хүч, биологийн хэмнэл ордог. Бие хүний онцлогийг ганцхан удамшлаар тайлбарлаж болохгүй. Учир нь хүүхэд болгон эцэг эхтэйгээ зөн төлөв,физиологийн шинж чанараараа адилхан байх албагүй юм.
Хүрээлэн буй орчин (environment) -үүнд бидний өссөн орчны дэг жаяг,
Уламжлал, өсөж хүмүүжиж амьдралын туршлагаа олж амсан гэр бүл, нийгмийн бусад бүлэг найз нөхөд,хандлага,хэм хэмжээ норм,бидний амьдралын туршлагыг бүрдүүлж буй бусад хүчин зүйлс орно. Хүрээлэн буй орчин хүн төлөвшихөд маш чухал үүрэг гүйцэтгэдэг.Судалгааны үр дүнгээс харахад хүүхдүүдийн зан төлөв эцэг эхээсээ удамшдаг мөртлөө нэг айлын хүүхдүүд хоорондоо зан төлөвийн хувьд ялгаатай байдгийн учир нь хүүхдүүдийнх нь өсөж торнисон цаг хугацаанаасаа хамаарч өөр өөр байдагтай холбож үздэг байна.
Нөхцөл байдал-нөхцөл байдал нь хувь хүний тухайн үеийн зан төлөвт ихээхэн нөлөөлдөг байна. Хүний тогтвортой,тууштай, тайван байдлаас үл хамааран олон янзын нөхцөл байдлаас болж тухайн хүний зан төлөв  өөрчлөгдөж болдог ажээ. Янз бүрийн нөхцөлд үүссэн олон янзын хэрэгцээ нь  хүмүүсийг олон янзын зан төлөв гаргахад хүргэдэг байна. Иймд нөхцөл байдал болгонд  хүмүүсийн гаргаж болзошгүй зан төлөвийг тодорхойлох хэцүү бөгөөд боломжгүй юм. Зарим нөхцөл байдалд (ганданд мөргөх,ажилд орох ярилцлага өгөх гэх мэт) хүн биеэ барьсан байдалтай байдаг байхад зарим нөхцөл байдалд (үдэшлэг,зугаалга дээр г.м) яг үүний эсрэгээр сул чөлөөтэй байдаг байна. 
 Хүний зөв төлвийн онцлогуудыг үндэслэн ажиллагсдын байгууллага дээр гаргаж болзошгүй зан төлвийг таамаглах нь


Хувь хүн бүр нийгмийн тодорхой орчинд тухайлбал гэр бүл,хамт олон,найз нөхөд гэх мэт янз бүрийн бүлэглэлд харъяалагдан нийгмийн идэвхитэй гишүүн (нийгмийн амьтан) болон төлөвшдөг. Нийгмийн харилцаанд хэрхэн яаж оролцон төлөвшөж байна вэ гэдгээр нь бие хүнийг тодорхойлох боломжтой. Удирдлагаас өгсөн ижил  төстэй үүрэг даалгаврыг ажилчид яагаад ялгаатай хийж гүйцэтгэдэг вэ ? өөрөөр хэлбэл  ижилхэн нөхцөл байдалд хүмүүс яагаад үйл хөдлөл зан төлөв,хандлага , шийдвэрүүдийг гаргаж байдаг вэ ? гэдэг асуултанд хариулъя. Бие хүний үйл хөдлөлд нөлөөлдөг маш олон хүчин зүйлс байдаг ба эдгээр хүчин зүйлсийг багцлан 3 бүлэг болгон ангилдаг байна.

Хувийн хүчин зүйлс-энэ нь зөвхөн тухайн хувь хүнд байдаг хүчин зүйлс болох гарал үүсэл,нас,хүйс,ур чадвар,туршлагаар тодорхойлогдох бөгөөд хүн бүр дээрх хүчин зүйлсээрээ ялгаатай байдаг болохоор ижил нөхцөл байдалд өөр өөр үйл хөдлөл хийх нэг шалтгаан болдог байна.

Сэтгэл зүйн хүчин зүйлс- хувь хүний сэтгэл зүйн хүчин зүйл болох зөн совин,хүргэхүй,үзэл бодол,хандлага нь хүмүүсийн үйл хөдлөлд нөлөөлдөг байна.

Байгууллагын хүчин зүйлс-байгууллагаас албан ёсоор хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаар энэ хүчин зүйлс тодорхойлогдох бөгөөд тухайлбал үүнд:
•    байгууллага нөөцөө хэрхэн хувиарлаж яаж зарцуулдаг зарчим
•    шат шатны удирдлагын хэрэгжүүлдэг нийтлэг арга барилууд
•    шагнал урамшууллын системийн бодит хэрэгжилт
•    гүйцэтгэлийн үнэлгээний шударга болон шударга бус байдал
•    ажил үүргийн хувиарлалт,даалгавар түгээх зарчим
•    байгууллагын бүтэц,зохион байгуулалтын онцлог
•    хяналтын системийн хэрэгжилтийн онцлог зэрэг болно.

Хэрэв тухайн байгууллагад хяналт сайн хийгдээгүй бол ажиллагсдын ажил хийдүүлэх сонирхол нэмэгддэг бөгөөд гүйцэтгэлийг шударга бусаар үнэлдэг тохиолдолд ажилчид идэвх санаачлага муутай урсгалаараа ажиллаж эхэлдэг байна.
Харин шагнал урамшуулал гүйцэтгэл, ирцийн бүртгэлтэй уялдуулан олгодог тохиолдолд ажиллагсдын ажил таслал,хоцрогдол багасан,хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь чанартай биелүүлэх гэж хичээдэг бөгөөд урамшууллыг шударга бусаар олгодог байгууллагын ажиллагсдын гүйцэтгэлийн чанар,ажлын амжилтыг чухалд үздэггүй болно. өөрөөр хэлбэл, дээрх хүчин зүйлсийг тухайн байгууллага хэрхэн яаж хэрэгжүүлж байна яг түүнд тохирсон зан төлөвийг ажиллагсад нь гаргаж байдаг байна. Зарим чухал гэж болохоор хүний зан төлөвийн онцлогуудыг үндэслэн тухайн хүний байгууллага дээр гаргаж болзошгүй зан төлвийг хэлэх боломжтой байдаг. Эдгээрийн заримаас нь дурдвал: 
•    өөрийгөө хянах боломж буюу өөртөө итгэлтэй зан төлөв-нэг хэсэг хүмүүс
өөрсдийгөө хувь заяаны эзэд гэж боддог байхад нөгөө хэсэг хүмүүс хувь тавилан зурсан зурагаар л явдаг бөгөөд цаашид юу болохыг бурхан л мэднэ гэж боддог. Эхний хэсэг хүмүүсийг Интернал нөгөө хэсгийг нь Экстернал хүмүүс гэж ном зохиолуудад нэрлэх нь элбэг байдаг.
Интернал хүмүүсийн хувьд жишээ нь байгууллага дээр ямар нэгэн асуудал гарахад өөрсдийнхөө хүчийг дайчилж байж даван туулна гэж боддог буюу чадаагүй тохиолдолд өөрсдийгөө ихэвчлэн буруутгадаг. Мөн ажил сэтгэлд нь таарахгүй үед тэд ажлаасаа хялбархан гарч чаддаг байна.
Зорилгодоо хүрэх эрмэлзэлтэй зан төлөв:

Энэ зан төлөвийг агуулсан хүмүүс ямарч ажлыг бусдаас илүү гүйцэтгэдэг. Тэд хэцүү үр дүн нь хурдан илэрч харагддаг, хариуцлага шаардлага мөн явцыг нь хянаад байж болдог ажлуудыг бусдаас илүү гүйцэтгэдэг.
Тухайлбал тэд бизнес хийх,спортоор хичээллэх уралдаантэмцээнд оролцох, удирдах ажлуудыг илүү сайн хийж гүйцэтгэдэг.

Захирангуй зан төлөв:

Захирангуй хүмүүс байгууллагад шатлан захирах ёс мэдлийн хэм хэмжээ байх ёстой гэж үздэг. Хэтэрхий захирангуй хүмүүс хатуу, бусдыг шүүмжлэх дуртай, өөрөөсөө тушаал дээр хүтүүстэй эелдэг дотно байх гэж хичээдэг, доод тушаалынхаа хүмүүсийг зарах дуртай,хуучинсаг үзэлтэй , аливаа зүйлд их эргэлзээтэй ханддаг хүмүүс байдаг байна.Мэдээж сүүлийн үед захирангуй хүмүүс бага болсон боловч тэдний талаар дурдахгүй өнгөрч болохгүй. Олон янзын нөхцөлд дасан зохицож,тактик болон эелдэг харьцаа гаргаж харьцах ёстой ажилд захирангуй хүмүүс үр дүн муутай ажилладаг боловч тогтчихсон заавар,дүрмийн хэрхэн дагаж мөрдөхөөс амжилт нь шалтгаалдаг ажилд тэд үр дүнтэй ажиллах тохиолдлууд байдаг ажээ.

Өөрийнхөө чадварт итгэдэг зан төлөв:

Өөрийнхөө зан төлөвт итгэдэг хүмүүсийн дунд хийсэн судалгаа их сонирхолтой үр дүнд хүргэсэн байна. Өөрийгөө чадвартай гэж үнэлж боддог хүмүүс өөрсдийгөө чадвартай учраас ажил дээрээ ч амжилт гаргах ёстой гэж боддог. Тэд аз туршсан ажилд оролцохоос их эмээдэггүй,ажлын сонголт хийхдээ ердийн биш ажил сонгох дуртай,бусдын нөлөөлөлд бага автдаг бөгөөд удирдах ажлыг амжилттай гүйцэтгэдэг,ажлын ханамж өндөртөй хүмүүс байдаг байна.


Өөрийгөө хэт хянадаг зан төлөв:

Өөрийгөө хэт хянаж чаддаг хүмүүс гадны нөлөөллийг хүлээж авахдаа сайн бөгөөд тухайн нөхцөл байдалд тохируулж зан авир гаргадаг,дасан зохицох чадвартай шаардлага гарвал өөрийн сонирхолын эсрэг байж чаддаг.
Өөрийгөө хянаж чаддаггүй хүмүүс зан төлөвийнхөө хувьд ийм уян хатан байж чаддаггүй байна.


Аз туршимтгай зан төлөв:

Ийм зан төлөвтэй хүмүүс амжилтанд хүрэхийн тулд гарч ирсэн боломж болгоныг бүх бололцоогоороо ашиглахыг эрмэлздэг. Тэд зоригтой нэг их мэдээлэл хайлгүй хурдан шийдвэр гаргах чадвартай байдаг байна.                                                                         
Түрэмгий зан төлөв:

1970-1980 оны үед зан төлөвийн талаар хийгдсэн олон янзын анхааралыг ихээр татаж байсан ажээ. Энэ зан төлөвийн талаар хийгдсэн олон янзын судалгааны үр дүнд түрэмгий зан төлөвийн түвшин ихтэй хүмүүсийг “А” багатайг нь “Б”, хэлбэрийн хүмүүс гэж ангилан хуваасан байна. “А” хэлбэрийн зан төлөвтэй хүмүүс богино хугацаанд урьд урьдынхаасаа илүү амжилтанд хүрэхээр тэмцэж байдаг бөгөөд шаардлагатай үед зорилго нь саад байгаа хүмүүстэй тэмцэхэд үргэлж бэлэн байдаг. ”А” хэлбэрийн зан төлөвтэй хүмүүс дараах онцлогыг өөртөө агуулдаг
хурдан хөдөлж, явдаг
•    Болох гэж байгаа үйл явдалд үргэлж яарч, хурдан үр дүнг нь харахыг хүсдэг.
•    олон янзын ажлыг нэг зэрэг хийхийг оролддог.
•    тоон үзүүлэлтүүдийг чухал болгодог.
•    нэр хүнд, албан тушаалд дуртай.
•    бусдаас ялгарч байхыг хүсдэг.

“Б” хэлбэрийн зан төлөвтэй хүмүүс нэр хүнд, албан тушаал,эд хөрөнгөтэй болохыг хүсдэг бөгөөд дараах онцлогуудыг өөртөө агуулдаг.
Үүнд:
•    Гаднаас нь ажиглахад удаан хөдөлгөөнтөй
•    Цаг хугацаа алдснаас болж зарим нэгэн боложуудаа алдахаас гадна зарим төлөвлөсөн төлөвлөгөөнөөс нь биелэхгүй болж магадгүйг мэдэж байгаа боловч үүнд ихэвчлэн санаа зовдоггүй
•    Өөрийн сонирхлыг хангахыг хичээдэг, давуу талаа бусдад мэдрүүлж ойлгуулах гэж тэгтлээ хүсдэггүй.
“А” хэлбэрийн хүмүүс тоон үзүүлэлтүүдийг чухал болгож байхад “Б” хэлбэрийн хүмүүс чанарын үзүүлэлтийг чухал болгодог. “А’ хэлбэрийн  зан төлөв давамгайлсан хүмүүс ажил дээрээ ч гэртээ ч их стресст орж байдаг хүмүүс болох нь судалгааны үр дүнд нотлогдсон байна. Тэд маш идэвхитэй учир идэвхигүй залуу хүмүүст дургүй, тэдэнд тэвчээргүй, уцаартай ханддаг. “А” хэлбэрийн зан төлөв давамгайлсан хүмүүс зүрхний, сэтгэл мэдрэлийн болон бусад нервтэй холбоотой өвчнөөр өвдөх магадлал элбэг байдаг болно.

    Бие хүнийг тодорхойлогч хүчин зүйлүүд

Хүн бүр өөрийн онцлогтой, хоорондоо ялгаатай байдгийг бид мэднэ. Тэдний ялгаа нь хүний зан төлвийн талууд дээр гарч ирдэг. Байгууллагад хөдөлмөр  эрхэлж буй хүмүүсийн боловсон хүчний урсгал, ажлаас зайлсхийх сонирхолтой эсэх, ажлын ханамж болон бүтээмж гэх чухал үзүүлэлтүүд тэдний хувийн зан төлөвтэй хэрхэн холбогддогийг авч үзье. Хүнээс гарч байгаа зан авир маш олон бөгөөд тэдний шалтгааныг олж тогтоон дүгнэх нь нилээд хэцүү адармаатай байдаг. Иймд юуны түрүүнд хүний хэрэгт байгаа мэдээллийг (нас , хүйс, гэр бүлийн байдал, ажлын туршлага) тодорхойлох арга нь арай хялбар байдаг байна.
1. Нас (Age) Байгууллагад хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн боловсон хүчний урсгал, ажлаас зайлсхийх сонирхолтой эсэх, ажлын ханамж болон бүтээмж гэх мэт чухал үзүүлэлтүүд хүний настай холбоотой байдаг. Нас болоод ажлын гүйцэтгэл хоёрын хоорондын хамааралын судалгаа сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа. Үүнд: үндсэн 3 шалтгаан байдаг байна.
Хүмүүс нас ахих тусам ажлын гүйцэтгэл буурдаг гэсэн итгэл үнэмшилтэй байдаг ажээ. Үнэн худлаас нь үл хамааран олон хүн үүнд итгэж, ийм итгэл үнэмшилд тулгуурлан хариу үйлдэл хийн , шийдвэр гаргаж байдаг.
Ажиллах хүчний хөгшрөлт ихсэж байгаа бөгөөд АНУлсад 1994-2005 он гэхэд 55 ба түүнээс дээш насны нийт ажиллагсдын 36 хүртэлх хувийг эзлэх болно гэсэн тооцоолол байдаг ажээ.
Зарим онуудад ямар нэг шалтгааны улмаас тэтгэвэрт албадан гаргахыг хориглосон хуулийн заалтууд үйлчилдэг ажээ.Ийм учраас ажилчид 70 нас хүртлээ тэтгэвэрт гарах шаардлагагүй  болж байна. Харин манай улсын хувьд энэ үзүүлэлт арай өөр байдлаар тодорхойлогдох нь ойлгомжтой юм.
Ахмад ажилчдын зан төлвийн онцлог ямар байж болох вэ? Ахмад ажиллагсдын хувьд туршлагатай, ажлын ёс зүй өндөртөй болон ажлын үр өгөөж чанарт хариуцлагатай ханддаг гэх мэт давуу талууд байдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй юм. Гэвч ахмад ажилчид уян хатан хандаж чаддаггүй ? Шинэ технологид хурдан дасахдаа муу бөгөөд аливаа өөрчлөлтөд дасан зохицох дургүй байдаг сул талуудтай байдаг. Үнэхээр тухайн ажилтны нас ажлын бүтээмж, боловсон хүчний урсгал, ажил таслалт , ажлын ханамжид хэрхэн нөлөөлдөг вэ?
Нас ба боловсон хүчний урсгалын хоорондын хамаарал. Хүний нас ахих тусам шинэ ажилд ороход хүндрэлтэй байдаг учраас тэд ажлаа солих, халагдах сонирхол бага байдаг. Мөн ахмад ажилчид дассан сурсан газраасаа холбогдох дургүй байдгаас гадна байгууллагаасаа авч байгаа зарим нийгмийн хөнгөлөлтүүдээ алдах сонирхолгүй байдаг учраас ажлаасаа халагдах хүсэлгүй байх нь элбэг байдаг. Түүнээс гадна тэдний байгууллагадаа удаан ажилласан байдал нь илүү өндөр цалин авах, амралтын хугацаа болон амралтын мөнгө өндөр авах, тэтгэврийн хэмжээгээ ч гэсэн өндөр тогтоолгох боломжийг хангаж өгч байдаг. Ийм учраас боловсон хүчний урсгал ахимаг насны хүмүүсийн хувьд залуучуудтай харьцуулбал харьцангуй бага байдаг болно. 
Нас ба ажил таслалтын хоорондын хамаарал: Нөгөө талаар боловсон хүчний урсгал нь ахимаг насны хүмүүсийн хувьд харьцангуй бага байдаг бол тэдний ажил таслалт бага байх боломжтой мэт харагдаж байгаа боловч бодит амьдрал дээрээ тийм биш байдаг ажээ. Өөрөөр хэлбэл ажил таслалт, хүний нас хоёр урвуу хамааралтай биш болох нь судалгаанаас харагдсан байна. Судалгаанаас авч үзэхэд хүндэтгэх шалтгаангүйгээр ахимаг насны хүмүүс ажил таслах нь залуучуудыг бодвол бага боловч тэд өвчний улмаас ажилд ирэхгүй байх нь элбэг байдаг болно.
Мэдээж энэ нь нас ахих тусам хүний эрүүл мэнд муудаж байдагтай холбоотой бөгөөд ахимаг насны ажилчид эрүүл мэндээ сайжруулахад илүү их цаг зарцуулдаг тул ажил таслах нь их байдаг байна.
Нас ба бүтээмжийн хоорондын хамаарал: Хүмүүсийн нас ахих тусам хөдөлгөөний хурд багасаж, эрч хүчээ алддагтай холбоотойгоор хөдөлмөрийн бүтээмж буурдаг гэсэн үзэл бодол нилээн тархсан байдаг. Гэвч энэ нь бодит амьдрал дээр харьцангуй ойлголт бөгөөд судалгааны дүгнэлт нь нас ,ажлын бүтээмж хоёр заавал холбогдох албагүйг тогтоосон байна.Нас ,бүтээмж хоёрын харилцан хамаарал тухайн ажилтны хийж гүйцэтгэж байгаа онцлогоос хамаарна. Жишээ нь хүнээс физикийн хүч чадал шаардахгүй , туршлага, мэргэшсэнбайдал илүү чухал ажилд ахимаг ажилчид залуучуудаас илүү үнэлэгдэх нь ойлгомжтой. Нэгэн томоохон сүлжээ дэлгүүрийн удирдлага 3 жилийн туршид нэг дэлгүүртээ 50-иас дээш насны ажиллагсдыг ажиллуулж бусад залуу ажиллагсадтай 5 өөр дэлгүүрүүдтэй ажлын бүтээмжийг харьцуулж үзсэн байна.
Борлуулалтын орлогоор нь харьцуулж үзэхэд 50-иас дээш насныхны ажилладаг дэлгүүрийн орлого 2 дэлгүүрийнхээс өндөр байсан бөгөөд нлдсэн 3 дэлгүүрийн борлуулалтын орлоготой ойролцоо түвшинд байсан болно
Нас ба ханамжийн хоорондын хамаарал: Олон тооны судалгаануудад ажлын ханамж нас хоёр хоорондоо эерэг хамааралтай болохыг тогтоосон бөгөөд энэ 2 хүчин зүйлийн хооронд дор хаяж 60 нас хүртэл хамаарал байна гэж дүгнэдэг. Зарим судлаачид U хэлбэрийн хамаарал байна гэж нотолдог. Гэхдээ эдгээр хотолгоо нь нарийн мэргэжлийн ба мэргэжлийн бус ажилтан хэмээн ангилалгүй хийсэн дүгнэлтүүд байдаг ажээ. Мэргэжлийн ба мэргэжлийн бус гэж ангилаад судлахад нарийн мэргэжлийн ажиллагсдын нас ахих тусам ажлын ханамж ихэсдэг бол мэргэжлийн бус ажилтны ажлын ханамж буурах хандлагатай байдаг байна. Гэвч орчин үед техник технологийн хурдацтай өсөлт хөгжил нь дээрх судалгааны дүгнэлтийг өөрчилж болзошгүй байна.

    Бие хүний ур чадварууд.
Багаас өсөж төрсөн орчин нөхцөл, хүмүүжлээсээ шалтгаалан бид бүгд адилхан байж чаддаггүй. ЧИ Хичнээн хүсээд, сайн сэдэлжүүлэгдсэн байсан ч Ариунаа шиг дуулж Алтанхуяг шиг бүжиглэж чадахгүй. Гэвч чадварууд хүн бүрд адилхан заяагаагүй болохоос биш хэн нэг нь нөгөөсөө яхз бүрийн чадварын хувьд доогуур байна гэж хэлж болохгүй юм. Өөрөөр хэлбэл хүн болгон зарим чадварын хувьд бусдаас илүү эсвэл сул байдаг бөгөөд хувь хүнд байгаа чадварууд зарим нэг төрлийн даалгаврыг гүйцэтгэхэд нь бусдаас харьцангуй сул тал нь болдог байна.
Удирдлагын хувьд хүмүүс хоорондоо ур чадварынхаа хувьд ялгаатай эсэхийг тодорхойлох нь чухал бус бөгөөд ажиллагсад ур чадварын хувьд ялгаатай л байж таарна. Гол нь бидний судлах зүйл бол ажиллагсад ямар ур чадвараар ялгаатай байгааг тогтоон үүн дээрээ үндэлэн тэднийг ажлаа ёайн хийж гүйцэтгүүлэх боломжийг нэмэгдүүлэхэд оршино.  
Өнөөдөр байгууллагын хувьд үнэ цэнэтэй, эрэлт ихтэй байгаа ажиллагсадын ямар зан төлөв болон ур чадварууд илүү чухалд тооцогдож байна вэ? Ажилтанамах зарлалуудаас харахад юуны мөнө логиктой сэтгэж,шинжилгээ хийх чадвартай,урдаа тавьсан зорилго эрмэлзэлтэй, өөрийгөө хөгжүүлэх тал дээр үргэлж анхаардаг,хамтран ажиллахад бэлэн байдаг, найдвартай, биеэ даах чадвартай,стресстэй үед тогтвортой байдаг хүмүүсийн хөдөлмөрийн зах зээл дээрх эрэлт их байдаг байна.  
Ур чадвар гэж юу вэ? Бидэнд цаашдаа хэрэглэдэг энэ ухагдахуун,ойлголт хувь хүний янз бүрийн ажил гүйцэтгэх бодит болотж бололцоогоор тодорхойлогдоно. Энгийнээр хэлбэл,тухайн хүний юу хийж чадах талаарх бусдын үнэлгээг чадвар гэж тодорхойлж болно. Байгууллагын үйл ажиллагаан дахь олон янзын бодлогыг амжилттай гүйцэтгэхэд ажилчдын чадвар тодорхой хэмжээгээр нөлөөлж байдаг билээ. Хувь хүний нийт чадвар нь физиологийн болон оюуны чадвараас бүрддэг.
Оюун ухааны чадвар Оюун ухааны чадварт оюуны хөдөлмөр эрхлэхэд шаардагдах чадварууд ордог бөгөөд энэ чадвар хүнд оюуны хөдөлмөр хийх боломжийг олгодог юм. Хүний оюун ухааны чадвар болон боломжийг судалдаг олон янзын төстүүд байдаг. Жишээ нь lntellectual guotient (lQ) нь хүмүүсийн оюуны чадварыг шалгадаг. Мөн SAT, ACT, GMAT, LAW, LSAT medicine MCAT. Эдгээр тустүүдийн тусламжтайгаар хүний тооцоо хийх чадвар,орон зайн төсөөлөл,шийдвэр гаргах хурд,хийсвэр сэтгэлгээ, ерөнхий мэдлэгийн түвшин гэх мэтийг тооцож болдог байна. Эдгээр тестүүд хэвлэл мэдээлэл интернетээр хангалттай цацагдсан байдаг ч түүнийг мэргэжсэн мэргэжилтнүүд л бодит амьдрал дээр хэрэглэж чаддаг болно.
(lQ-н үзүүлэлтүүд өндөртэй ажилчид бүтээмж өндөртэй байх албагүй тул тестийн үр дүнд болгоомжтой хандах хэрэгтэй.








Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (1)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.