99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     94194582  Zar bie daalt, orchuulgin dadlagin hicheeld hereg bolohuits oros, anglias orchuulsan materialuud na, file-aar bga, ehuud n bii.:     99442237  Zar hereediin hanilag     99099480  Zar gereer matematikiin hicheel zaalgana 9 angiin     95838399   taniltsii 18 eregtei erdeneted baidag han honoh emegtei bna uu togloh hereggvi     94352631   Yapon xel xyalbar surax bichig     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Гепатит А гэж юу вэ? / Халдварт Шар /
Гепатит А нь элэгний халдварт өвчин бөгөөд А төрлийн вирусээр үүсгэгдэнэ. Жил бүр дэлхий дээр 1,4 сая халдварт шар А -ийн тохиолдол бүртгэгдэж байдаг. Энэ нь хэдэн долоо хоног үргэлжлэх хөнгөн хэлбэрээс хэдэн сар үргэлжлэх хүнд хэлбэр хүртэл янз бүрийн явцтай байж болно.

Нууц үе

Гепатит А-ийн нууц үе нь 15-50 хоног бөгөөд дунджаар 28 орчим хоног байдаг. Халдварт Шар А-г үүсгэгч А вирус нь халдвартай хүний өтгөнд шинж тэмдэг илэрч эхлэхээс 2 долоо хоногийн өмнөөс шинж тэмдэг илэрснээс хойш 1 долоо хоног хүртэл хугацаанд хамгийн их агуулагдаж байдаг.

Гепатит А буюу халдварт шар А-иин үүсгэгч гадаад орчинд хир зэрэг тэсвэртэй вэ?

Гепатит А-ийн вирус нь гадаад орчны нөхцөл байдлаас шалтгаалан хэдэн сараар амьд байх чадвартай. Харин цельсийн 85 градуст 1 минут тэсвэрлэх чадвартай. Усыг хлоржуулах нь энэхүү вирусын халдвараас сэргийлэх нэг арга болдог.


Гепатит А-ийн халдварлах зам


Гепатит А нь ихэвчлэн хоол боловсруулах замаар буюу халдвартай хүний өтгөнөөр бохирлогдсон хоол хүнс, усаар дамжин халдварлана. Ялангуяа энэ нь хувийн ариун цэвэр болон эрүүл ахуйн нөхцөл байдал муу нутаг орон, хүн амын дунд илүү их тохиолдоно.

Доорхи тохиолдлуудаар дамжин халдварлах магадлалтай.
• Халдвартай хүн бие зассаны дараа гараа угаалгүйгээр эд зүйл, хоол унданд хүрсэн тохиолдолд
• Халдвартай хүний дотуур хувцас, халдварт шар өвдсөн хүүхдийн живхийг сольсны дараа гараа угаагаагүй тохиолдолд
• Халдвартай хүнтэй амаар буюу шулуун гэдсээр бэлгийн хавьталд орсон тохиолдолд

Шинж тэмдэг

Халдвар авснаас хойш 2-6 долоо хоногийн дараа доорхи шинж тэмдгүүд илэрч болно.
• Халуурах
• Ядрах
• Хоолны дуршил буурах
• дотор муухай оргих
• Бөөлжих
• Хэвлийгээр өвдөх
• Өтгөн саарал гарах
• Шээс өтгөн гарах
• Үе мөчөөр өвдөх
• Арьс шарлах
Гэхдээ хүн бүрт дээрхи шинж тэмдэг бүгд илэрдэггүй. Хүүхдийг бодоход том хүмүүст шинж тэмдэг зовиур илүү их илэрдэг бөгөөд өвчин хүнд хэлбэрээр явагдах, хүндрэх нь насны хувьд ахимаг бүлэгт илүү их тохиолддог. 6-аас доош насны халдвар авсан хүүхдүүдэд ихэвчлэн ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй бөгөөд зөвхөн 10 орчим хувьд нь л шарлалт илэрдэг. Том хүүхдүүд насанд хүрэгсдийн дунд илүү их шинж тэмдгүүд илэрдэг бөгөөд шарлалт 70-аас илүү хувьтай байдаг.

Урьдчилан сэргийлэлт

• Хувийн ариун цэвэр сахих, вакцинд хамрагдах нь энэхүү өвчинтэй тэмцэх үр дүнтэй арга юм.
Ундны цэвэр усаар хангах, бохир ус, хог хаягдлын асуудлыг зөв шийдвэрлэх нь хувийн ариун цэврийг чандлан сахих, гараа тогтмол угаахтай нийлэн энэхүү өвчний халдвараас сэргийлэх гол аргын нэг болдог.
• Гепатит А-аас урьдчилан сэргийлэх бас нэгэн үр дүнтэй арга нь урьдчилан сэргийлэх тарилга буюу вакцин юм.

Халдварт шар А-ийн вакцин нь олон улсад хийгддэг бөгөөд харин1 -ээс доош насны хүүхдэд хийгддэггүй. Вакцин нь насанд хүрэгсдэд доод тал нь 25 жил, хүүхдэд 14-20 жил халдвараас хамгаалах дархлааг үүсгэдэг.

Урьдчилан сэргийлэх тарилгын нэг удаагийн тун хийгдсэний дараа хамрагдсан хүмүүсийн бараг 100 %-д эсрэг бие бие махбодийг хамгаалах хэмжээнд үүсдэг.Халдварт шар А-ийн тарилга нь хүүхдийн товлолт вакцин хэлбэрээр хийгдэж болно. Манай орны хувьд халдварт шар В-ийн эсрэг урьдчилан сэргийлэх тарилга товлолт хэлбэрээр хийгддэг боловч Халдварт шар А-ийн буюу гепатит А-ийн вакцин хараахан хүүхдийн товлолт вакцинд ороогүй байна. Гэхдээ ХӨСҮТ-ийн сайн дурын дархлаажуулалтын албанд хандаж төлбөртэйгээр хамрагдах боломжтой юм байна.

• Харин богино хугацааны буюу 3 сарын дархлаа тогтооход иммуноглобулиныг хэрэглэх боломжтой.

Хэн вакцинд хамрагдах зайлшгүи шаардлагатай вэ?

Өмнө нь халдвар авч байгаагүй буюу урьдчилан сэргийлэх тарилга хийлгэж байгаагүй хэн ч халдварт шар А-аар өвчлөх эрсдэлтэй. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй газар амьдарч буй хүн болгон халдвар авах эрсдэлтэй. Гэхдээ доорхи бүлгийн хүмүүс хамгийн их эрсдэлтэйд тооцогддог.
• Эрчүүдтэй бэлгийн харьцаанд ордог эрчүүд
• Хар тамхи мансууруулах бодис хэрэглэдэг хүмүүс
• Гепатит В, С болон бусад элэгний архаг өвчтэй хүмүүс
• Гепатит А-ийн өвчлөл өндөртэй орнуудад зорчиж буй хүмүүс
• Цус бүлэгнүүлэх тогтолцооны эмгэгтэй хүмүүс
• 1 -ээс дээш насны бүх хүүхдүүд

Халдварт шар А нь хаана хамгиин их тохиолддог вэ?

Гепатит А-ын тархалтаар улс орнуудыг өндөр, дунд, бага тархалттай гэж хуваадаг.
• Өндөр: Эрүүл ахуйн хувьд нөхцөл байдал муутай хөгжиж буй орнуудад амьдралынхаа туршид халдварт шараар өвчлөх эрсдэл 90%-иас дээш байдаг. Ихэнхи нь эрт хүүхэд насандаа халдвар авдаг бөгөөд халдвар авсан хүмүүс ямар нэгэн мэдэгдэхүйц шинж тэмдэг илэрдэггүй. Дэгдэлт байдлаар гарах нь ховор бөгөөд учир нь том хүүхдүүд болон насанд хүрэгсэд ихэнхи нь аль хэдийн дархлаа тогтсон байдаг.
• Дунд: Шилжилтийн эдийн засаг бүхий эрүүл ахуйн нөхцөл байдал харьцангуй янз бүр хөгжиж буй орнуудад хүүхэд бага насандаа халдвар авахаас зайлсхийж чаддаг ч хачирхалтай нь эдийн засаг, эрүүл ахуйн нөхцөл байдал сайжирсан мөртөө өвчлөл харьцангуй өндөр, томоохон дэгдэлт байдлаар гарах нь бий.
• Бага: Хөгжилтэй орнуудад өвчлөл бага байдаг. Өвчлөл өсвөр үеийнхэн, насанд хүрэгсдийн дунд, ялангуяа хар тамхи судсаар тарьж хэрэглэгчид, ижил хүйстэнтэйгээ бэлгийн харьцаанд ордог хүмүүс, эрсдэл ихтэй орнуудад аялагчдын дунд ихэвчлэн тохиолддог.

Гепатит А-ийн оношлогоо, эмчилгээ

Эмч өвчний шинж тэмдэг, цусны шинжилгээн дээр үндэслэн онош тогтооно. Эмчилгээнд амралт, хэвтрийн дэглэм, хоол хүнсний дэглэм, шингэн нөхөх зөвлөгөө өгөх бөгөөд эмчийн хяналтанд байх шаардлагатай. Зарим тохиолдолд эмнэлэгт хэвтэх шаардлагатай байдаг. Бүрэн эдгэж хэвийн дэглэмд ортол хэдэн сар шаардагдана. Ихэнхи хүмүүс хэдэн долоо хоногоос цөөн сарын хугацаанд ямар нэгэн хүндрэлгүй эдгэдэг.

Хир зэрэг ноцтой вэ?

Ихэнхи хүмүүс хэдэн сарын турш бие зовиуртай байдаг боловч бүрэн эдгэрч ямар нэгэн хожмын үр дагавар үүсдэггүй. Харин ховор тохиолдолд болон ихэвчлэн 50-иас дээш насны элэгний бусад архаг өвчтэй хүмүүст өвчин хүндэрч үхэлд хүргэх нь байдаг.

ГЕПАТИТ А-ИЙН ХАЛДВАР АВСАН ХҮН ДАХИН ХАЛДВАР АВАХ ҮУ?

Үгүй. Бие махбодид нэвтэрсэн аливаа гадны биет, өвчин үүсгэгчийн эфэг бие махбодийн дархлалын тогтолиоо эрчимтэй ажиллаж түүний эсрэг эсрэг – биетийг үүсгэдэг бөгөөд гепатит А-ийн вирус анх бие махбодид ороход үүссэн иммуноглобулин С эсрэг бие нь энэхүү өвчний халдвараас хамгаалах удаан хугацааны хамгаалалт болдог.

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (2)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.