99299979  Zar diplomiin ajil ungut photo chanartaigaar hevlene cd dvd deer hevlene 99299979     99908474  Zar angli helnii anhan, dund, ahisan dund shatnii hicheeluudiig gereer zaana. Tulbur hyamd. Mun anglias mongol ruu orchuulga hiine     99988422   Undsen huuli bolon Toriin uil ajillagaanii chigleleer 2 nuur essay bichuuleyee. shagnaltai.!!!     89473947  Zar mongol hel uran zohiolor elseltin shalgaltand beldene.mun hotsrogdoltoi baga ang.n hvvhded tsagar dawtlaga ugnu.gerer bj bolno. Utas 89473947     89351199  Zar matematikin hichelin surgalt yawulj bn. Dund angin suragchdad zoriulsan. Utas:89351199     88088638   buh turliin chanartai printeriin hor hudaldalj bna hayagar hurgej ugnu.utas 99104739     99659060  Zar Muisiin Nyagtlan bodoh, gadaad helnii chigleler hiisen 3 4 bie daalt, referat avna. Utas 99659060 95140182     95978930  Zar angli xel supch bga xvmvvsiin vgiin sangiin niitleg aldaa gj sudalgaa bnuu     89091219  Zar zuir tsetsen ugin utgin tailbar      89066222  Zar Muisiin bagsh nar physiciin hicheeleer elseltiin shalgaltand beldej bn utas 89066222, 89004825     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?
ХАДАГ БАРЬЖ ЗОЛГОХ ЁСОН
Америкийн визэнд хэрхэн зөвшөөрсөн тамга даруулах вэ?
Хичээл.мн Нийгмийн сүлжээнд
Өдөр тутмын амьдралдаа тодорхой зарчим мөрдөж байх нь зүйтэй


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Анкет бэлдэхэд юуг анхаарах вэ?
Орчин үед аливаа үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж буй хэн бүхэн зах зээлээ судлах, хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ илүү ойр байх зорилгоор төрөл бүрийн арга хэрэглэх болсон. Тэдгээрээс хамгийн түгээмэл нь анкет /асуулга/-ын арга гэж би ойлгодог. Нөгөө талаас аливаа эрдэм судлалын ажил эрхлэгчид үр дүнг нь судалгааны ажилдаа ашиглах зорилгоор анкетын аргыг өргөн хэрэглэсээр байна.

Анкетын арга нь богино хугацаанд олон хүнд хүрэх боломжтой, харьцангуй хямд өртөгтэй байдгаараа онцлог. Мэдээж сул талууд бас бий. Үүнд хамгийн чухал нь судалгаанд оролцогчдын асуулгад чин сэтгэлээсээ хандсан эсэх нь баталгаагүй байдаг. Гэвч сайн бэлдсэн анкетаар энэхүү сул талыг хамгийн бага түвшинд байлгах боломжтой. Иймд эрдэм судлалын ажил хийж яваа эрхэм дүү нартаа анкетын талаарх хувийн туршлага, уншиж мэдсэн зүйлдээ тулгуурлан хэрэг болог ээ хэмээн хэдэн үг хэлхлээ.
---------------------------------



---##--- Анкетын аргыг анкет боловсруулах, хэрэгжүүлэх, үр дүнг нэгтгэх, түүнд дүн шинжилгээ хийх гэсэн үе шаттайгаар хэрэгжүүлэхээсээ өмнө зарим нэг асуултад хариулах нь чухал. Үүнд: - Судалгааны ажилд маань анкетын арга хир тохиромжтой вэ? - Заавал анкет хэрэглэх шаардлага бий юу? г.м

---##--- Зарим нэг үр дүнд хүрэхийн тулд анкет шаардлагагүй байж болно. Жишээ нь хороонд гарч буй гэмт хэргийн талаар иргэдээс, -Танай хороонд гэмт хэрэг ямар түвшинд байна гэж та боддог вэ? гэж асуухын оронд тухайн хорооны хэсгийн байцаагчийн бүртгэлээс хэрэгтэй мэдээллээ авч болно. Товчхондоо анкетаар хүрэх гэсэн үр дүн бусад албаны болон хувийн эх сурвалжид /статистик мэдээ, иргэний бүртгэл, цагдаагийн бүртгэл, урьд хийгдсэн ижил төрлийн судалгааны дүн г.м/ байгаа эсэхийг урьдчилж нягтлах нь таныг цагаа дэмий үрэхээс аварна.

---##--- Анкетыг бэлдэхэд гол баримтлах зарчим анкет нь оролцогчийг залхаахааргүй, аль болох товч, тодорхой, цэгцтэй байх явдал юм. Энэ чинээгээрээ анкет бодитой үр дүнд хүрэх магадлалтай.

---##--- Бөглөхөд 15 минутаас урт цаг шаардагдаж байвал тухайн анкетыг “нуршуу” гэж үздэг юм билээ. Иймд анкетад нэг ч илүү асуулт байж болохгүй.

---##--- Аль болох энгийн үг хэллэг ашиглах хэрэгтэй. Салаа утгатай, гадаад, гаж этгээд, хэт техникийн шинжтэй үг хэллэг нь асуултыг ойлгомжгүй болгох нь бий.

---##--- Хэдийгээр анкетаар хүссэн үр дүндээ хүрэхийн тулд “чиглүүлсэн” асуулт тавих явдал түгээмэл байдаг ч энэ нь тухайн судалгааны ажлын үр дүнд эргэлзэхэд хүргэдэг.

---##--- Асуултуудыг зөв дараалалд байрлуулах нь чухал. Үүнд ерөнхийгөөс тусгайруу чиглэсэн, ижил төрлийн асуултууд нэг дор байх зэргийг дурдаж болно.

---##--- Анкетад ихэвчлэн “сонгох” хариулт байдаг нь асуултад хариулахад болон дүнг нэгтгэх, дүн шинжилгээ хийхэд хялбар байдагтай холбоотой. “Задгай” хариулт нь асуултыг хариугүй үлдэхээс сэргийлэх сайн талтай ч асуулгад оролцогчоос илүү их чармайлт шаарддаг, хариултыг нэгтгэх, үр дүнд анализ хийх зэрэгт хүндрэл учруулдаг байна.

---##--- Анкетын эхэнд тухайн анкетын зорилго, ач холбогдлыг илтгэсэн товч тайлбар байх нь зүйтэй.

---##--- Таны хувьд хамгийн чухал /заавал хариулт авахыг хүссэн/ асуултуудыг анкетын эхэнд байрлуулах, үүний эсрэгээр ач холбогдол багатай /жишээ нь оролцогчийн талаарх мэдээлэл: нас, хүйс, боловсролын түвшин г.м/ асуултуудыг анкетын төгсгөлд байршуулах нь оновчтой.

---##--- Хэлбэрийн хувьд анкет аль болох цэгцтэй, уншихад хялбар байх нь чухал. Үүний тулд асуулт болон хариултуудыг хооронд нь фонтоор ялгах, хариултууд дээрээс доош цуврах хэлбэрээр байрлах, асуулт болон хариулт нь ижил хуудсанд байрлах г.м. Зардлыг багасгахын тулд анкетыг цөөн хуудсанд багтаах гэсэн оролдлого чинь үр дүнд муугаар нөлөөлж болно.

---##--- Анкет гэдэг замд таарсан, үүдээр чинь өнгөрсөн хэн бүхнээр бөглүүлээд болчихдог эд биш юм. Өөрөөр хэлбэл анкетыг хэрэгжүүлэх объектоо зөв сонгох нь чухал. Үүнд судалгааны ажлын зорилго, чиглэл, цар хүрээ тодорхойлох шинжтэй байна.

---##--- Өргөн хүрээг хамарсан анкетыг хэрэгжүүлэхээсээ өмнө зорилтот бүлэгтэй ижил онцлогтой бага бүлэгт туршилт хэлбэрээр хэрэгжүүлэх нь анкетыг илүү боловсронгуй болгоход дөхөм болдог.

------------------------------------
Жич: Хөндлөнгийн мэргэшсэн судалгааны байгууллагууд анкетын талаар илүү мэргэжлийн зөвлөгөө өгөх байх. Хэрвээ таны судалгааны ажлын талаар тодорхой мэдээлэлтэй байвал би ч бас илүүг зөвлөж болно шүү.

Бизнэтворк Сарны хүн зөвлөв
Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу.
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.