99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     94194582  Zar bie daalt, orchuulgin dadlagin hicheeld hereg bolohuits oros, anglias orchuulsan materialuud na, file-aar bga, ehuud n bii.:     99442237  Zar hereediin hanilag     99099480  Zar gereer matematikiin hicheel zaalgana 9 angiin     95838399   taniltsii 18 eregtei erdeneted baidag han honoh emegtei bna uu togloh hereggvi     94352631   Yapon xel xyalbar surax bichig     94161945  Zar Netees yanz buriin mergejliin chigleliin material olj orchuulj ugno-oros helnees.     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Хүний нөөцийн хичээл / Багш Янжиндулам / Монголын Менежментийн холбоо
altХүний нөөцийн төлөвлөлт
Хүний нөөцийн оновчтой төлөвлөлт бол хэрэгцээтэй ажлыг шаардлага хангасан хүмүүсээр яг цагт нь гүйцэтгүүлэх явдал юм .

Хүний нөөцийг төлөвлөснөөр :
* Шинээр хүн ажилд авах
* Цомхотгох
* Сургах
* Менежментийг хөгжүүлэх
* Ажиллах хүчний зардлыг тооцоолох
* Бүтээмж дээшлүүлэх асуудлуудаар шийдвэр гаргахад тусална.

Хүний нөөцийн төлөвлөлт нь байгууллагын эрхэм зорилго, стратегид нийцсэн гадаад дотоод хүчин зүйлүүдийн нөлөөллийг тооцсон, өөрийн байгууллагын онцлогт тохирсон байх хэрэгтэй .
Хүний нөөцийн төлөвлөлт нь Урт хугацааны, Богино хугацааны 2 янз байна.

Урт хугацааны хүнитй нөөцийн төлөвлөлт нь ирээдүйд хичнээн хэмжээний ямар мэдлэг чадвартай ажилчид хэрэгтэй байгаа төлөвлөнө.
Үе шатууд нь :
1. Байгуууллагын гол менежерүүдийг оролцуулан төлөвлөлтийн баг бүрдүүлэх
2. Хүний нөөцийн төлөвлөлтийн зорилгыг тодорхойлох
* Байгууллагын стратеги
* Техник, тоног төхөөрөмж, технологийн бодлого
* Маркетингийн бодлого, стратеги
* Санхүүгийн нөөц
* Бүтцийн өөрчлөлт
* Бүтээгдэхүүн ба гарцын өөрчлөлт
3. Хүний нөөцийн одоогийн ашиглалт
* Нийт ажилчдын тоо
* Ажилтануудын тогтворгүй байдлыг тооцоолох, түүний нөлөөлж байгаа хүчин зүйлүүдийг судалж, шинжлэх
* Илүү цагаар ажиллагчдын тоо
* Богиносгосон цагаар ажиллагчдын тоо
* Одоогийн ажиллагчдын чадвар ба гүйцэтгэлийг үнэлэх
* Бусад байгууллагатай харьцуулсан цалингийн ерөнхий түвшин
4. Байгууллагын гадаад орчин
* Хүн амын хандлага
* Засгийн газрын бодлого
* Өрсөлдөөн
5. Ажиллах хүчний боломжит нийцүүлэлт
* Орон нутаг дахь шинжин ирэгчид ба явагчдын тоо
* Байгууллагуудын ажилчин авах ба цомхтгох бодлогын нөлөө
* Одоогоор байхгүй байгаа ажил эрхлэлтийн шинэ категорийг бий болгох боломж
* Бүтээмж ба ажлын уагт гарах өөрчлөлтүүд


Байгууллагын хүний нөөц бүрдүүлэлт
Ажлын байрны шинжилгээ, хүний нөөцийн төлөвлөлтийн үндсэн дээр хичнээн хүн шинээр ажилд авах шаардлагатай вэ гэдгийг мэдэж болно. Байгууллага сул чөлөөтэй байгаа орон тоонд тухайн ажлын байрны шаардлагыг хагасан өрсөлдөхүйц тооны хүмүүсийг цуглуулах хэрэгтэй. Тухайн байгууллагад ажилд орохыг хүсэгчдийн тоо олон байвал:
• Байгууллагын нэр хүнд зах зээл дээр өндөр байгааг
• Хүний нөөцийн зөв бодлого баримталж байгааг гэрчилнэ

Бүрдүүлэлт нь зөв хуулийн дагуу цагт нь зөв байранд нь зөв хүмүүсийг олж авахыг хэлнэ . Зорилго нь чадварлаг мэргэшсэн ажил горилогчдыг олж цуглуулах явдал юм .
* Дотоод эх үүсвэр
* Гадаад эх үүсвэр

Дотоод эх үүсвэр :
* Албан тушаал ахих
* Шинжүүлэх
Аргууд :
* Ажлын байрны тухай зарлах
* Ур чадварын үнэлгээний арга / мэдээлэл цуглуулах, ажлын сонирхол, албан тушаал ахих зорилго

Гадаад эх үүсвэр :
* Зарлах
* Хөдөлмөрийн биржид хандах
* Бүх шатны сургууль төгсөгчид
* Өргөдөл өгсөн хүмүүс


Ажилд авах зар сурталчилааг хэрхэн явуулах вэ?

Энэ нь ажлын байрыг сурталчлах, ажиллахыг хүсэгчдийг урина гэсэн үг . Үүнд
* Ажилд урьж буй байгууллагын нэр, байршил, нэр хүнд, үйлдвэрлэл үйл ажиллагааны чиглэл
* Ажлын нэр, товч тодорхойлолт
* Шаардагдах туршлага, ур чадвар, мэргэшүүлэлт
* Ажлын орчин / цалин, хөнгөлөлт /
* Байгууллагаас зохион баййгуулах сургалтууд
* Ажилд орохыг хүсэгч хэрхэн яаж холбоо тогтоох талаар / утас, захиа бичих, өргөдлийн маягт бөглөх гэх мэт /

Ажлын сурталчилгаа нь аль болох товчхон, тодорхой, бага хэмжээтэй байвал хүмүүсийн цаг зав, зардал хэмнэхэд тустай .

Бүрдүүлэлтийг үнэлэх нь

Оролтын байдал шалгуур үнэлэмжийн төрлүүд
Орохоос өмнө : Нэр дэвшигчдийн тоо
Насанд хүрээгүй ба эмэгтэй нэр дэвшигчдийн тоо
Нэр дэвшигт бүрт ногдох зардал
Нэр дэвшүүлэгчдийг байршуулах хугацаа

Саналууд Эх үүсвэрт үндэслэгдсэн саналууд
Мэргэшсэн ажил горилогчдын тоо
Тэнцээгүй ажил горилогчдод гаргасан зардал

Оролт Шинээр ирэгчдийн анхны итгэл найдвар
Мэргэшсэн ажил горилогчдын сонголтын байдал
Шинэ ажиллагчдын сургалтын зардал ба хугацаа
Цалингийн түвшин

Орсоны дараа Ажил, хөлс төлөлт, нэмэгдэл, менежер ба хамтран
Ажиллагчиддаа хандах хандлага
Ажлын гүйцэтгэл
Ажил тасалт

Хүний нөөцийн сонголт
Сонголтын үйл явцын амжилт бүрдүүлэлтийн үйл ажиллагааны үр дүнгээс шууд хамаардаг . Бүрдүүлэлтийн үйл ажиллагаа нь олон тооны чадварлаг ажил горилогчдыг цуглуулж чадвал байгууллагын хувьд ажлыг сайн бөгөөд тогтвортой гүйцэтгэх хүнийг сонгож авах боломж нэмэгдэнэ.
Ажил горилогчдын талаар найдвартай, үндэслэл сайтай мэдээлэл олж авахын тулд сонголтын олон янзын арга техникийг ашигладаг . Ж нь : өргөдлийн маягт бөглүүлэх,намтрыг нь бичүүлэх, боловсрол ба туршлагыг нь үнэлэх, бичгийн тест авах, ярилцлага авах гэх мэт .

1. Сонголтын эхний шат : Өргөдлийн маягтуудтай танилцаж тэдгээрт үнэлэлт дүгнэлт өгөх
2. Сонголтын 2 дахь үе шат : Нэр дэвшигчийн талаархи мэдээллийг нарийвчлан судалж, боловсруулалт хийж, ярилцах асуултуудыг бэлдэх
3. Сонголтын 3 дахь үе шат : Ярилцлага

Ш өмнө нь сайтар бэлтгэсэн асуултуудын загвараар
Ш сулавтар хэлбэржүүлсэн байдлаар
Ш тусгайлан бэлтгээгүй байдлаар

Ярилцалгын зорилго нь ажил горилогчийн хувийн болон ажил хэргийн чанарын талаар шаардлагатай мэдээллийг цуглуулж, мэдээллийг шалгахад оршино,

“ В” хэлбэрийн ярилцалгыг байгууллагын хүний нөөцийн албаны мэргэжилтэн болон нэр дэвшигчийн ажлын баййрны харьяа удирдлагыэ хэлтэс, албаны төлөөлөгч явуулна, Ярилцлага явуулахдаа :

Ш өмнө бэлтгэсэн ярилцалгын төлөвлөгөөтэй байх
Ш ярилцлагын эхэнд нэр дэвшигчид тохиолдож болох дарамтыг арилгах
Ш ярилцлагын арга барил нь сайн дурын, урам өгөхөд чиглэсэн байхыг хичээх
Ш бодит байх, нэр дэвшигчийн тухай анхны сэтгэгдлийг анхааралдаа авахгүй байхыг эрмэлзэх, дүгнэлтийг ярилцлага дууссаны дараа хийх

Ярилцлагын явцад нэр дэвшигчийн гадаад байдал (хувьцасны загвар. биеэ барих чадвар. бие бялдар ), зан байдлын соёл (дохио зангаа, нүүрний хөдөлгөөн, ааш маяг ) хэл яриа соёл (санал бодлоо илэрхийлэх чадвар ) сонсох чадвар, ярилцлагыг явуулах ерөнхий стратеги (идэвхи сонирхолтой байдал, ярилцагчаас хамаарах байдал, өөртөө илтгэхгүй байх, бие даасан байдал, түрэмгийлэл ) зэрэгт анхаарлаа хандуулах хэрэгтэй . Гэхдээ нэр дэвшигчид мэдэгдэхгүйгээр ажиллах, үнэлгээ өгөх нь түүнийг сандралд оруулахгүй байх нь чухал .

Сонголтын 4 дэхь үе шат : Мэргэшлийн шаарлага тодорхой ажлын байр. албан тушаалын ажил үүргийн шаардлагад ажилтан мэргэжлийн шинжээрээ тохирох явдал . Үүнд :

Мэргэжлийн мэдлэг
  Мэргэжлийн ерөнхий мэдлэг
  Ажил үүргийн хуваарьт багтдаг чиг үүргүүдийг ямар ч аюулгүй гүйцэтгэхэд шаарлаглах мэдлэг, чадвар . туршлага
  Аюултай нөхцлийг оношлох, урьдчилан сэргийлэх, арилгах, талын мэдлэг чадвар

Ажил хэрэгч чанар
  Сахилга баттай хариуцлагатай байх
  үнэнч, шударга байх
  нэр хүндтэй байх
  санаачлагатай байх
  зорилгодоо хүрэх хүсэл эрмэлзэлтэй байх
  бие даасан шийдэтгий байх

Бие хүний хувийн болон сэтгэлзүйн шинж чанарууд
  идэвхжүүлэлтийн чиглэл
  оюун санааны хөгжлийн түвшин
  сэтгэл хөдлөл болон мэдрэл – сэтгэцийн тогтвортой байдал
  анхаарал (хэмжээ тогтвортой байдал,хуваарилалт өөр зүйлд анхаарал шилжих байдал)
  ой тогтоолт (удаан хугацааны шуурхай )
  сэтгэлгээ (сэтгэн бодох үйл ажиллагааны онцлог, суралцах чадвар )
  согтууруулах зүйлд дуртай эсэх

Бие сэтгэл зүйн чанар
  тэсвэр хатуужилтай ажиллах чадвар
  хурц хараатай
  нүдэн баримжаа
  хурц сонсгол
  авиа ялгах байдал
  үнэр ялгах чадвар

Эдгээрийг үнэлэхдээ шалгалт,экспертийн үнэлгээ, сэтгэл зүйн сорилт, тусгай багажийн хэмжилт зэрэг аргуудыг ашигладаг .

Сонголтын 5 дахь шат : Төгсгөлийн ярилцлагаар ирээдүйн гүйцэтгэх ажил үүрэг, авах цалин хөлс, эдлэх хөнгөлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авч цаашид энэ байгууллагад ажиллах эсэхээ шийдэхэд тус дөхөм үзүүлнэ .

Сонголтын 6 дахь үе шат : Эмнэлгийн үзлэгт оруулах

Сонголтын 7 дахь үе шат : Ажилд авах тухай шийдвэр гаргалт .Ажлын байранд тэнцэх хамгийн сайн нэр дэвшигчийг эцсийн байдлаар сонгож, ажил авах тухай албан ёсны шийдвэр гарч, тодорхой ажил, албан тушаалд томилно .

Гүйцэтгэлийн үнэлгээ : Шинээр сонгогдсон ажиллагчдын ажлын гүйцэтгэл ямар байна вэ гэдгээс сонголт чанартай хийгдсэн эсэхийг шууд үнэлж болно .


Менежер анхаарч явах ёстой чухал зүйлүүдийн жагсаалт

1. Чиглэл зааварчилгааг өгөхдөө
- Ажилтануудын хийх ёстой зүйлүүд зөв бөгөөд тодорхой тогтоосон байна уу ? / зорилго,нөхцөл байдал, хариуцлага /
- Ямар ажлыг хэрхэн гүйцэтгэж, ямар үр дүнд хүрэх талаар тодорхой чиглэл,зааварчилгааг ажилтанууддаа өгч байна уу?
- Менежерийн өөрийн хүлээх үүрэг, ажилтаны хүлээх үүрэг хариуцлага ойлгомжтой байна уу?

2. Стандартыг тогтоох болон түүнийг хэрэгжүүлэх
- Ажил гүйцэтгүүлэх стандартууд нарийн, тодорхой баййна уу?
- Стандартууд ажилтануудынхаа чадварт тохирч байна уу?
- Менежер ажилтан хоёр хоорондоо стандартуудыг харилцан ойлголцсон уу?

3. Ажилтнуудынхаа авъяас чадварыг хөгжүүлэх
- Та ажилтануудынхаа авъяас чадварыг нээн илрүүлж,хөгжүүлж байна уу?
- Та ажилтанууддаа өөрсдийнх нь авъяас чадварыг нэмэгдүүлэхэд тусалж,дэмжлэг туслалцаа үзүүлж байна уу ?
- Та ажилтанууддаа тэдний нөөц чадварыг нээн илрүүлэх боломжийг олгож байна уу?
- Та ажилтануудынхаа хариуцлагын ухамсарыг нэмэгдүүлэх арга хэмжээ авч байна уу?
- Ажил үүргээ хуваарилахдаа тэдэнд зорилгодоо хүрэх баяр баясгалан, эрх мэдлийг хуваарилж өгснөөр амжилттай ажиллах боломжийг олгох арга замыг хэрэгжүүлэж байна уу?

4. Ажилтануудтайгаа харилцахдаа
- Байгууллагынхаа зорилго, нөхцөл байдал болон үүргийн талаар тодорхой мэдээлж байна уу ?
- Та ажилтантайгаа тэдний хувийн амьдралын зорилгын талаар ярилцаж байна уу ?
- Та ажилтанууддаа өөрсдийнхөө ажлын үр дүнг үнэлэхийг шаардахын зэрэгцээ, тэдний даргын хувьд ажилтануудаа ямар шалгуураар үнэлж буйгаа хэлж байна уу ?
- Ажилтануудынхаа бүтээлч санаачлагыг гаргах талаар тэдэнтэй хэрхэн ярилцаж анхаарал тавьж байна вэ ?
- Та ажилтанууддаа итгэл үзүүлж тэднийг урамшуулж байна уу?


Багш Янжиндулам, yanja@hotmail.com


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.