99119410  Zar     99901448  Zar Dornogobi aimgiin irgediin sanal huleen awah tuw www.irgen.do.gov.mn     99191978  Zar     99915612  Zar matiin dawtlaga ugnu. 3000     95434061  Zar SXDuuregt 2 oroo bair na. Une 30 sayas. Jish: ovoldoo mash dulaan. Utas: 88009570 88619092     99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Албан бичиг боловсруулах

Үг үсгийн алдаа бол шившиг юм. Дээрээс нь найруулга муутай бол та энэ албан бичгийг бичээгүй нь дээр байж дээ. Таны бичсэн албан бичиг таны болоод танай байгууллагын тухай хамгийн муухай сэтгэгдлийг нєгєє талд тєрүүлчихлээ шүү дээ. Ингэхээр хамгийн түрүүнд үг үсгийн алдаа болоод найруулгын алдааг заавал засах хэрэгтэй. Хүн огт алдаагүй шууд бичнэ гэж хэзээ ч байдаггүй. Дүрмийн алдаа гаргадаггүй юмаа гэхэд ядаж техник алдааг бол заавал гаргана.

Заалт 1:

 

Техник алдаа гэдэг нь үсэг гээх, илүүдүүлэх гэх мэт алдааг хэлж байгаа юм. Харин дүрмийн алдаа гэвэл дүрмээ мэдэхгүйгээс болж гаргах алдааг хэлнэ. Жишээ нь "байна" -> "бйана" бол техник алдаа, "нєхцєлийн" -> "нєхцлийн" бол дүрмийн алдаа юм. Нэг нүүр материалд хүн хичнээн анхааралтай бичсэн ч гэсэн дунджаар 2-10 техник алдааг гаргадаг гэсэн судалгаа байдаг.
Энэ бол батлагдсан зүйл болохоор та эргэлзэх хэрэггүй. Түүнчлэн хурдтай бичих явцад тэр хирээр л алдаа гаргах магадлал нэмэгдэнэ. Техник алдаанаас ичих хэрэггүй, харин түүнийг олж засах л хэрэгтэй. "Ангууч" програм нь техник болоод дүрмийн алдааг маш сайн илрүүлдэг. Тэгэхээр энэ ажлыг "Ангууч" програмд даатгах хэрэгтэй. Харин найруулгын алдааг та єєрєє л засах ёстой болж байна. "Ангууч" програмын онлайн хувилбарыг та www.computertimes.mn сайт дээрээс үнэгүй ашиглаж болно.

Заалт 2:

Албан бичиг болоод гэрээг хэзээ ч янз бүрийн єнгє, хээ хуар, чамин зүйлсээр чимэглэдэггүй. Гэхдээ таны байгууллагын лого болоод албан бичгийн толгой зэрэг нь тусгай чимэглэлтэй бол яая гэхэв, түүндээ захирагдах нь гарцаагүй. Бусад тохиолдолд илүү єнгє, илүү фонт зэрэг нь ёстой "илүү" болно. Ихэвчлэн Times эсвэл Arial гэсэн фонтоор л бичнэ. Фонтыг солих бараг хэрэггүй. Зєвхєн толгой гарчгийг томруулах, тодруулах л гэсэн формат ашиглана. Фонтын хэмжээний хувьд үндсэн текст нь 10-12 гэсэн хэмжээтэй байх ёстой. Харин гарчиг, дэд гарчгууд үл ялиг том байж болно.

Заалт 3:

Албан бичиг бэлтгэж байгаа бол танай байгууллагын толгой заавал байна. Компани байлаа гэхэд компанийн нэр, лого, шаардлагатай бол утас, мэйл хаяг гэх мэт мэдээллүүдийг оруулна. Толгой нь хуудсыг тэр чигт нь загварт оруулсан байж болно. Хамгийн гол нь мэргэжлийн тєвшинд хийгдсэн бєгєєд үндсэн текстээсээ ялгархуйц байх ёстой. Хэрвээ та мэргэжлийн хүн биш бол хуудасны дээд хэсэгт нэр логогоо эвтэйхэн тавиад доогуур нь 0.25 мм-ийн хэмжээтэй зураас татчих.

Заалт 4:

Хэрвээ албан бичиг болоод гэрээ тань нэгээс олон хуудас болсон бол хуудаснуудыг заавал дугаарлана. Энэ үйлдлийг Word дээр дэндүү амархан гүйцэтгэдэг шүү дээ. Харамсалтай нь бид бүгдээрээ мартчихдаг юм. Дугаарлагдаагүй албан хуудаснуудаас нэг нь алга болчихлоо гэхэд хэн ч анзаарахгүй шүү дээ.

Заалт 5:

Баримт бичгээ хэвлэхдээ аль болох лазер принтерээр хэвлэх хэрэгтэй. Єнгєт принтерээр хэвлэж болох боловч зохимжгүй. Яагаад гэвэл лазер принтерийн эцсийн зорилго нь офис болоод гэр оронд бичиг баримтыг хэвлэх явдал шүү дээ. Аливаа юмыг зориулалтаар нь хэрэглэх нь зүйтэй. Мэдээж лазер принтерийн тань хор тод цэвэрхэн бєгєєд тасалдалгүй хэвлэдэг гэж найдъя. Муудчихсан бол албан бичиг хэвлэнэ гэж саналтгүй.

Заалт 6:

Эцсийн байдлаар албан бичиг хэвлэхдээ заавал 2 болон түүнээс дээш хувь хэвлэнэ. Єєрєєр хэлбэл єєртєє эсвэл байгууллагадаа нэг хувийг үлдээнэ гэсэн үг. Цаасан дээр хэвлэгдсэн баримт үргэлж нотлох баримт болдог юм.

Заалт 7:

Албан бичиг, гэрээг ерєнхийд нь харахад их эвтэйхэн байх ёстой. Єчүүхэн жаахан текстийг бүүр дээд хэсэгт шамбааралдуулаад тавьчихвал хичнээн "тэнэг" харагдах билээ. Гэтэл яг ингээд хийчихсэн л байдаг юм даа. Тэгэхээр толгой, гарчиг, үндсэн текст, хєл зэрэг нь тохиромжтой зайтай, хооронд нь хоосон агаартай байх ёстой.

Заалт 8:

Үндсэн текст тань нилээд их бол хоёр талаас нь тэгшлэх командыг єгвєл их сайхан харагддаг. Єєрєєр хэлбэл "Jus¬tify" командыг єгнє гэсэн үг. Албан бичиг дээр гарчгийн дор үндсэн текстийн дээд хэсэгт ташуу байдлаар ("Italic") subject-ийг бичих ёстой. Энэ нь албан бичгийг уншихын ємнє үндсэн зорилгыг хурдан мэдэж авахад тустай.

Заалт 9:

Маш чухал бичиг баримт дээр хэвлэсний дараа заавал дахин хянаж, үг үсгийн болоод найруулгын алдаа байгаа эсэхийг шалгана. Магадгүй маргааш ирээд дахин шалгасан ч болох юм. Яагаад гэвэл хүний тархи маргааш нь ємнєх єдрийн бүхий л ядаргаа, стрессээс гарсан байх боломжтой.

Заалт 10:

Компьютерт шивсэн бүхий л албан бичиг, гэрээнүүдээ тусгай хавтсанд хадгалж, боломжоороо нууцлах хэрэгтэй. Нууцлах хамгийн энгийн арга бол нууц үг єгєєд л архивлах явдал юм. Єєрєєр хэлбэл Winrar, Winzip зэргийг ашиглан нууц үгтэй архив үүсгэнэ. Түүнчлэн та илүү єндєр тєвшинд боловсрохыг хүсвэл "Албан бичиг боловсруулалт, түүний найруулга" хэмээх номыг уншихыг зєвлєе.

Мэдээллийн эх сурвалж: Компьютер таймс

Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.