99191978  Zar     99915612  Zar matiin dawtlaga ugnu. 3000     95434061  Zar SXDuuregt 2 oroo bair na. Une 30 sayas. Jish: ovoldoo mash dulaan. Utas: 88009570 88619092     99762947  Zar shalgaltin test     99352250  Zar Shahmal tulsh 4500 ??/klor ulchilegtei tomor shirem hailuulhad herlene ur dun ondortei tulsh na.Zahialag avna     99028004  Zar xicheel.mn     94161945  Zar Oros-Mongol, Mongol-Oros helend bie daalt, kurs, diplomin ajil, diplomin ajlin huraangui une tohirch orchuulna.     99215396  Zar tuulain aj ahui baiguulah tusul ediin zasgiin tootsoo     94194582  Zar oyuni umchiin tuhai, logistik, ANU-iin deed bolovsrolin sistem, Z.Freidiin huuhdiin hugjliin onol, ediin zasgiin chuloot busuud, ... na     94194582  Zar bie daalt, orchuulgin dadlagin hicheeld hereg bolohuits oros, anglias orchuulsan materialuud na, file-aar bga, ehuud n bii.:     
Та Мобиком, Unitel болон Скайтелийн утаснаас 154567 дугаар руу зараа илгээснээр таны зар Hicheel.mn сүлжээ сайтуудын оновчтой хэсгүүдэд хэдэн мянган удаа харагдах болно. Та zar гэж бичээд зай аваад зараа бичиж явуулна уу.Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана

Хайлт :



Шинээр нэмэгдсэн хичээл
2015 ОНЫ ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ЗАРЫГ ХҮРГҮҮЛЖ БАЙНА
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСАД ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР СУРАЛЦУУЛНА
Монгол бичгийг заах аргачлалын тухайд
Дэлхийн хамгийн шилдэг, түгээмэл 10 хэл
"ИРЭЭДҮЙН САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ" ОЮУТНЫ ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА
М-Си-Эс Группын “Оюутны тэтгэлэгт хөтөлбөр” зарлагдлаа
БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
ТУРКИЙН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛЭГ 2013-2014
Та 1000 үгтэй байхад 80,5% ярьж чадна
Run Mongols Run !!!
Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар Ази-номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас Магистрийн зэрэг олгох тэтгэлэгт хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна
Монголчилсон боловсрол
Бакалавр, Магистр, Доктор
ЯПОН УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГИЙН ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА
Гадаадад тэтгэлгээр суралцагчдын шалгалт эхэллээ
Ёс заншлаа дээдлэхүй
Битүүлэх ёсон
Сар шинээр хэрхэн хөөрөг зөрүүлэн мэндлэх вэ?


Асуулт хариулт хэсгээр бид та бүхний асуултанд цаг алдалгүй хариулах болно


Та мэдээ, мэдээллийг байнга авахын тулд и-мэйл хаягаа энд бүртгүүлнэ үү!
Нэр оруулна уу :
Е-Мэйл :
Шинэ мэдээ мэдээллэл
Бага насны хичээлийн талаархи
Дунд сургуулийн хичээлийн талаархи
Их Дээд Сургуулийн
Гадаад хэлний
Компьютер, техник технологи
Бусад
Боловсролын философийн асуудлууд / бие даалт /
Өнөө цагт, боловсрол олгох олон эсрэг тэсрэг арга хэлбэрүүд байна. Залуу хүн нэр алдар эсвэл тансаг амьдралын тухай юуг мэдэж авах ёстой вэ, түүнийг сургах үйл хэрэг түүний таалалд нийцэх бус харин оюун ухаанд илүү чиглэсэн байх уу гэдэг талаар нэгдсэн үзэл алга юм... Тэгээд, зөвхөн амьдралд нь хэрэг болох зүйлсийг заах уу, эсвэл хүмүүнийг нэр алдарт хүргэх арга ухааныг олгох уу гэдэг нь тодорхойгүй буй… Мөнхүү нэр алдар гэж юу болох талаар ч тогтсон санаа үгүй болно. Хүмүүс нэр алдрыг өөр өөрийнхөөр ойлгодог тул түүнд хүрэх замыг ч мөн өөр өөрийнхөөр сонгодог. / Аристотель /
Оршил
Соёл иргэншил анх бий болсон цагаас эхлээд л мэдлэг хэмээх нэгэн үнэт зүйл хүний нийгмийн оюунлаг баялгийн гол цөм болж хувирчээ. Соёлт хүн төрөлхтний оршин тогтнох цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, нэгэн үеийнхний мэдлэг хуримтлагдаж, дараа дараачийн үеийн мэдлэг түүн дээр нэмэгдэн, баяжигдаж шинэчлэгдсээр иржээ. Гэхдээ мэдлэг хуримтлагдах энэ процесс тасалдалгүй үргэлжилж ирсний гол шалтгаан нь түүнтэй зэрэгцээд, нийгмийн залгамж халаа болох бага, залуу насныханд өөрсдийн амьдралын гараагаа эхлэхэд нь чухал хэрэгтэй мэдлэгийг нэгэнт хуримтлагдсан байгаа мэдлэгийн “сангаас” хүртээх үйл ажиллагаа мөн зогсолтгүй хийгдэж ирсэн явдал юм. Мэдлэг дамжуулах ийм үйл ажиллагааг сургалт гэж томъёолоод харин дамжиж буй мэдлэгийг боловсрол хэмээн (хамгийн энгийнээр) нэрлэж болно. Хачирхалтай нь, суралцагч хүнд ямар боловсролыг хэрхэн олгох вэ гэдэг асуудал гүйцэд шийдэгдээгүй, маргаантай хэвээр байсаар эдүгээг хүрчээ. Энэ талаар нэгдсэн үзэл баримтлал алга аа. Ийм учраас 20-р зууны хоёрдугаар хагаст “боловсролын философи” (philosophy of education) хэмээх, философийн бие даасан салбар бүрэлдэж гарч ирсэн байна. Энэ нь боловсролын талаар хүн төрөлхтний хуримтлуулсан арвин туршлага ба ерөнхий философийн шинжлэх ухааны нэгдэл юм. Арай тодорхой хэлбэл, нэгдүгээрт, философийн олон урсгал болон боловсролын тогтолцооны тасралтгүй харилцан үйлчлэлийн үр дүнд, хоёрдугаарт, өөрийн амьдралыг боловсролтой гүн гүнзгий холбосон сэтгэн бодогчдын бүтээлч үйл ажиллагаануудын ачаар үүсч бий болжээ.
Боловсролын философи нь, соёл иргэншилт нийгэмд хүн оюун санаа болон зан суртахууны хувьд хэрхэн төлөвшиж байна вэ, энэ үйл явцад боловсролын тогтолцоо яаж нөлөөлөх боломжтой (мөн ёстой) вэ гэдгийг авч үздэг. Хамгийн эхэнд иш татсан Аристотелийн үгнүүд хэдий хорин гурван зууны настай ч гэсэн боловсролын философийн үндсэн зорилгыг тодорхойлж байгаа юм. Энэ зорилго нь:
• Ямар мэдлэг хамгийн илүү хэрэгцээтэй вэ? (өөрөөр хэлбэл суралцагчид юуг заах ёстой юм бэ?)
• Боловсролын чиг зорилго нь юу байх вэ?
• Хүн яаж сурах (суралцах) ёстой вэ?
• Багш, шавийн хоорондын харьцаа ямар байх ёстой вэ?
гэсэн асуултуудад хариулт өгөх буюу арай өөр хэлбэрээр томъёолбол:
• Боловсрол гэж юу болох, түүний зорилго юу байх талаар…
• Танин мэдэж буй оюун ухаан болон хүний талаар…
• Сургалтыг хэрхэн удирдаж явуулах талаар…
• Боловсрол, нийгмийн уялдаа холбооны тухайд…
цогц тодорхойлолт хийх явдал юм. Нэг үгээр хэлэхэд боловсролын философи нь боловсрол, түүнд хамаатай бүх үзэгдэл, юмсыг судална. Ингэхийн тулд философийн язгуур (үндсэн) асуудлуудыг зайлшгүй авч үзэх шаардлагатай болдог. Тиймээс философичид болон философийн урсгалууд өөр өөрсдийн үзэл баримтлалын хүрээнд олон янзын хариултыг өгдөг байна. Тус бүрдээ тодорхой философийн үндэслэл бүхий эдгээр хандлагуудыг эссенциализм (essentialism), экспериментализм (experimentalism), экзистенциализм (existentialism), постмодернизм (postmodernism) гэх мэтээр ангилдаг ажээ.
Энэхүү өгүүлэлд би, боловсролын философийн тулгуур асуудлуудад аль нэгийг талыг баримтлан хариулт өгөх зорилгыг агуулаагүй бөгөөд харин түүний салбарын гүн ухаан болтлоо бүрэлдэн, хөгжиж ирсэн товч түүх, өнөөгийн төлөв байдал зэргийг л авч үзсэн болно. Ингэхдээ өнөөдөр үндсэндээ европын буюу өрнийн гүн ухааныг албан ёсны философийн шинжлэх ухаан хэмээн үзэж байгаа тэр зарчмыг баримталсан.
1. Боловсролын философийн түүхэн хөгжил
Философийн шинжлэх ухааны түүх бол үе үеийн эрдэмтэн мэргэд, соён гэгээрүүлэгчдийн хөдөлмөрөөс бүтсэн он цагийн хэлхээс байдаг. Энэ байдал боловсролын философид ч хамаарах нь мэдээж. Тиймээс түүний үүсэл, бүрэлдлийн түүхийг товч ярина гэвэл энэ үйл хэрэгт гар бие оролцож, “бусдаас илүүтэйгээр мөрөө үлдээсэн” философичдийн номлол, үзэл баримтлалын талаар ярина гэсэн үг ээ.
Өнөөдөр мэдэгдэж байгаагаар боловсролын тухай (өрнийн) гүн ухааны хэлцэл бүр боолын нийгмээс, Сократаас2 эхтэй бололтой. Өвөл зунгүй нэг л ноорхой хувцастай явдаг байсан Сократ Элладын долоон суутны нэг гэж тооцогддог бөгөөд амьдралынхаа туршид нэг ч ном бичээгүй гэдэг. Тэрээр энэ тэрүүгээр хэрэн тэнүүчилж, тааралдсан хүнээсээ энгийн мөртлөө хорон асуултуудыг асуудаг байжээ. Тэдгээр нь зүрх сэтгэл, сайн үйл, сайхан ба муухай, хүний (амьдралын) үүрэг зорилгын тухай гэх мэтчилэн өнөөгийн хэллэгээр бол философийн үндсэн сэдвүүдийг хөндсөн байдаг байв.
Сократ ярилцагч хүнээ шалгааж, өдөөн хатгаж, тэгээд сургаж, мэдлэгийн хүрээг нь тэлж өгдөг байжээ. Өөрөөр хэлбэл хүнтэй харилцан ярилцах (диалог үүсгэх), нэг нэгээсээ асуулт асууж, маргалдах хэлбэрээр түүнийг сургадаг байжээ. Гэхдээ Сократ өөрийгөө билиг ухааныг заагч багш биш харин үнэнийг хайгч нэгэн хэмээн үзэж байв. Олонхи философичдоос ялгаатай нь гэвэл тэрээр философийн ямар нэг асуудлын хувьд цор ганцхан үнэний тухай номлож байсангүй харин байж болох бүх үзэл санааг хэлэлцэхийг зорьдог байжээ. Орчин үеийн хэллэгээр үүнийг “олон ургальч үзэл” гэж нэрлэдгийг бид мэднэ.
Сократын шавь хэмээн яригддаг Платон3 бол боловсролын гүн ухааны үндсийг тавилцагч хэмээн бат тооцогдох хүн юм. Түүний “Республика” (“Бүгд найрамдах улс”) хэмээх томоохон зохиолын зонхилох хэсэг боловсролын асуудлыг хөндсөн байдаг ажээ. Жишээ нь багш хүн шавь нартаа бүгдэд нь нэгэн адил боловсролыг олгох бус харин тус бүрийнх нь ур чадварт тааруулж сургах ёстой гэж Платон үзсэн байна. Тэр иргэдийг нийгмийн үндсэн хоёр бүлэгт хуваажээ. Эхний бүлэгт ажилчид ба гар урчууд орсон бол хоёр дахь бүлэгт цэргүүд болон цэргийн жанжин, захирагчид орсон байна. Нэгдүгээр бүлгийн хүмүүсийг практик (хар) ажилд сайн сургах ёстой гэнэ. Учир нь Платоны хэлснээр, “бидний өмсөх гутал бат бөх байх хэрэгтэй, бас газар хагалагдсан байх ёстой” юм. Хоёрдугаар бүлгийн хүн бол бүр бага залуу наснаасаа л байгалиас заяасан бие бялдар, оюун санааны хүч чадлаараа тодрон гарч ирнэ. Тиймээс бие болон ёс суртахууны хувьд сайтар бэлтгэгдэж, гүн ухааны боловсролыг хангалттай эзэмших ёстой ажээ. Тэднийг сургах хугацааг ч хангалттай урт байхаар тогтоожээ. Сургалтын төлөвлөгөөнд гүн ухаан, тооны ухаан, уран зохиол, түүхийн хичээлүүд орсон байна.
Зохих хүмүүст хэрэгтэй боловсролыг олгосноор тэднийг үр дүнтэй ашиглан нийгмийн хэрэгцээг хангах гэсэн санаа энэ үзэл баримтлалд агуулагдаж буй нь илт. Гэхдээ суралцагч нь бие хүний хувьд яаж бүрэлдэн хөгжиж байна гэдэг асуудал энд орхигдсон бөгөөд эцсийн зорилго бол зөвхөн төгс улсын (ideal state - идеальное государство) сайн сайхны төлөө чадварлагаар хүчин зүтгэх явдал юм.
Платоны боловсролын номлолыг язгууртны давхаргад бүрэн зохицсон хэмээн үзэж болох ба орчин үеийнхээр бол элитийн (нийгмийн шилдэг хэсэг) онол гэж нэрлэхэд хилсдэхгүй.
Платон боловсролын асуудлаар мөн практик үйл ажиллагаа ч явуулдаг байлаа. Тэрбээр өөрийн гэсэн сургуультай байжээ. Түүний сургууль эртний домгийн баатар Академд зориулсан Академий хэмээх үзэсгэлэнтэй сайхан газарт, битүү шугуй, цэцэрлэгийн дунд оршиж байв. Түүний сургууль энэ нэрээр түүхэнд үлджээ.
Академид Платон схоларх буюу сургуулийн захирлын үүргийг гүйцэтгэж байв. Энэ сургуульд өөртөө захирах (автократ) ёс үйлчилж байлаа. Схоларх нь сургуулийн тэргүүн юм. Түүний доор архонт хэмээн нэрлэгдэх зөвлөл (одоогийнхоор бол оюутны зөвлөл) байх бөгөөд бүрэлдэхүүнийг нь өдөр болгон сурагчдаас шинээр сонгож, зохион байгуулна. Платон өөрөө нэгэн зэрэг сургуулийнхаа хамгийн шилдэг багш, мөн хамгийн сайн сурагч байж, олж авсан мэдлэг, танин мэдэх чармайлтаараа хамгийн нэр хүндтэйд тооцогдож байсан гэнэ.
Академийн сурагчид бага унтаж, бага идэж, харин их эргэцүүлэн боддог байв. Хоол хүнсэндээ мах огт хэрэглэдэггүй байсан гэнэ. Тэд бол төрөл бүрийн асуудлуудыг сонирхож, судлахыг бүхнээс илүү эрхэмлэгч хүмүүсийн сайн дурын нэгдэл байлаа. Академид математик, гүн ухаан, одон орон судлал, уран зохиол, заримдаа байгалийн ухаанаар хичээллэдэг байв.
Энэ гайхалтай сургууль 1000-аад жил оршин тогтноод, МЭ 529 онд Ромын эзэн хаан Юстинианы зарлигаар хаагджээ. Загалмайн шашинд хэт автсан эзэн хаан, шүтлэгтэй нь үл нийцэх эртний соёлтой (ancient culture – античная культура) идэвхтэй тэмцэж, философийн олон сургуулийг хааж, олон гүн ухаантыг хөөж байсны нэг нь Академи юм. Гэвч эрдэм мэдлэгийн бахдам уурхай болсон энэ газрын тухай дурсамж хадгалагдан үлдэж, нэр нь одоо ч хэрэглэгдэж байгаа билээ.
Орчин үед Платоныг боловсролын тухай өрнөдийн ардчилсан гүн ухааны үндсийг тавьсан хүн гэж тооцож байна.
Өөр нэгэн цэцэн билигтэн – Аристотель мөн л, хүн болгон өөрт таарсан мэдлэгийг эзэмшиж, өөрт тохирсон байр суурийг амьдралд олж авах ёстой гэсэн санааг номлож байв. Түүнээс гадна улсын эрх ашиг бие хүний эрх ашгаас ямагт чухал байх ёстой, сайн иргэн бол өөрийн эрхээ хамгаалахыг улсаас шаардах ёсгүй, өөрийн хүслээр нийгмийн сайн сайхны төлөө ажилладаг байх нь зүй гэж үзэж байлаа.
Эдүгээ ч өргөн хэрэглэгддэг ёс суртахууны хүмүүжлийн нэг загварыг Аристотель санал болгожээ. Энэ загварыг “хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” гэсэн монгол ардын зүйр үгээр ойлгож болно. Өөрөөр хэлбэл, хүүхдэд багаас нь зөв хүмүүжил олговол насан туршдаа түүндээ үнэнч байх болно гэсэн санаа юм. Гэхдээ үүний хажуугаар ёс суртахуун гэж юу болох тухай эргэцүүлэн бодох чадварыг хүүхдэд сургах хэрэггүй гэдэг байжээ. Учир нь залуу хүн 20 хүртлээ иймэрхүү гүн ухааны эргэцүүлэлд бэлэн бус байдаг гэж үзсэн байна. Харин дараа нь, залуу хүн амьдрал дээр гарсан хойно бол хэлцэл маргаанд оролцуулж болох юм хэмээжээ.
Ямар ч хүн сурч боловсрох дур сонирхолтой байдаг гэж Аристотель бас үзэж байлаа. Хамгийн дээд аз жаргал гэдэг нь түүнийхээр бол, эрдэм номд шамдан суралцсаны үрээр онолын болон зөн билгийн сэтгэлгээний хувьд төгөлдөржиж, сайн үйл бүтээх явдал юм. Чухам ухаалгаар сэтгэж, эд юмсын учир шалтгаан, үндэс суурийг олох чадвартай болсон хүн л аз жаргалд хүрэх боломжтой гэнэ.
Танин мэдэх процессыг Аристотель пирамидтай зүйрлэсэн байна. Пирамидын сууринд бодит, материаллаг ертөнц байх бол орой хэсэгт нь цэвэр оюун санааны хийсвэрлэлүүд байх ажээ. Хүн төрөлхтөн бүхэлдээ, харин дотор нь хүн бүр өөр өөрийн оргил өөд тэмүүлнэ. Харин энэ оргил юу байх, түүнд хүрч чадах эсэх нь байгалиас заяасан чадавхи, нийгмийн байдал гэх мэтийн нөхцлөөс хамаарна. Оюун санааны дээд төвшинд хүрсэн хүн л оргилд гарч чадах юм. Эмэгтэйчүүд ба боолууд ёс суртахууны хувьд хэрхэн төгөлдөржих нь тэдний нийгэмд гүйцэтгэх үүргээр (эсвэл эзлэх байр сууриар) нөхцөлдөнө. Тодруулбал, боолууд эрх чөлөөтэй амьдрах ямар ч боломжгүй бол эмэгтэйчүүдэд багахан хэмжээний эрх чөлөө бий гэжээ.
Аристотель мөн л схоларх байсан бөгөөд түүний сургуулийг Ликей гэдэг байв. Хожим энэ нэрийг лицей хэмээн латин аялгаар дуудах болсон. Ликейн гол онцлог нь хичээлийг явган зугаалга маягаар өрнүүлдэг байсан гэнэ.
Ер нь, зугаалгын явцад хичээл хийдэг уламжлал эртний Грект нэлээн түгээмэл байжээ. Хот-улсуудад биеийн тамирын дасгал хийх зориулалттай тусгай газар буюу гимнаси гэж байсан бөгөөд тэр нь перипат буюу хотын цэцэрлэгт хүрээлэн дотор байрлана. Эхлээд гимнасид биеийн тамирын дасгал хийгээд дараа нь перипатад лекц уншиж, сонсож, яриа хийн, хичээл явуулдаг байв. Аристотелийн Ликей бол гимнаси ба перипатыг нэгтгэсэн газар байв. Хожмын загалмайн ертөнцөд Аристотель Платоноос илүү нэр хүндтэй байсан тул түүний шавь нар, сургаалийг дагагчдыг перипатетикүүд хэмээн нэрийдэх болжээ.
Боловсролын гүн ухааны хөгжлийн дараагийн мөч нь Сэргэн мандалтын үеэс (ренессанс) эхлэлтэй. Эртний Грекээс энэ үеийг хүртэлх 1000 жилд боолын соёл иргэншил мөхөж, Европт феодалын нийгэм бүрэлдэн, загалмайн шашины хатуу чанга дэглэм (Папын засаглал) газар сайгүй тогтжээ. Удаан хугацааны туршид ноёлон буй сүм хийдийн соёл иргэншил нь бие хүний чөлөөт хөгжлийг үгүй хийж, боловсролыг чанга хяналтын дор байнгын албадлагаар олгох ёстой, зөвхөн ганц үнэн бий, бүгд бурханы үнэнч шавь байх ёстой гэсэн зарчмыг баримталж байв. Сэргэн мандалтын ачаар сүмийн эрх мэдэл буурч эхэлсэн тэр үеэс эхлэн хүний оюун санааны эрх чөлөө, үзэл бодлын олон талт байдлын тухай дахин яригдах болсон байна.
16-р зууны Францын гүн ухаантан Мишель Д’Монтень4 өөрийн “Туршлага” хэмээх зохиолд дараах санааг өгүүлжээ. Хүүхэд аливаа үнэнийг баталгаатай эсэхийг шалгаж сураагүй байхад нь түүнд бэлэн үнэнийг тулгаж байна. Гэтэл бусдын заавраар, эсвэл хэн нэгний нэр хүндэд итгээд үнэнийг танин мэдэж болохгүй шүү дээ. Тиймээс хүнийг бие даан юмс, үзэгдлийг ажиглаж, үүнийхээ үндсэн дээр эргэцүүлэн бодох, харьцуулах, үнэлэх, ярьж сурахад нь туслах хэрэгтэй. Хүнийг гол хүмүүжүүлэгч бол байгаль өөрөө юм аа. Сурсан зүйл, бодит байдал хоёроос дадал туршлага бий болно. Харин дадал туршлага бол ур чадварын эх үндэс.
“Ёс заншлыг сохроор дагаж мөрдөхөө болихоор шийдэгч нэгэн, хөдлөшгүй үнэн мэт санагддаг байсан зарим зүйл эргэлзээ төрүүлж эхлэхийг мэдэрнэ. Гүнзгий хоногшсон хуучин үзэл санааг оюун ухаанаар цэгнэж, үнэн байдалтай харьцуулсны эцэст хүний өмнө нь мэддэг байсан байсан ертөнц нурах ч гишгэж буй хөрс нь найдвартай болно” гэж Монтень бичиж байлаа.
17-р зууны английн философич Жон Локк5, танин мэдэх үйл хэрэгт оюун ухаанаас илүү сэрэл чухал үүрэгтэй гэсэн санааг дэвшүүлжээ. Сэрэл гэдэгт хүний мэдрэмж ба амьдралын дадал туршлагыг оруулсан байна. Тиймээс хүний хөгжил бол юуны өмнө түүний хувийн дадлага туршлагаас хамаарна гэжээ. Хүүхэд бол өөрийн гэсэн дотоод ертөнцтэй, тэр утгаараа хүндлэл хүлээх ёстой, тиймээс түүний төрөлхийн зан чанарт тулгуурлан сургалтыг явуулах ёстой хэмээн Локк нотолж байв. Нэгэн хэвийн байдалд хүүхэд дургүй, чөлөөтэй байж, олон зүйлийг оролдож, хийхийг зорьдог гэдгийг ч тэмдэглэсэн байна. Локкийн энэ үзэл, хүн нийгмийн аль давхаргаас үүсэлтэй вэ түүндээ таарсан оюун ухаантай байна гэсэн Платон, Аристотель нарын номлолоос үлэмж ялгаатай болж ирж байгаа юм.
Дээрхтэй төстэй санааг 18-р зуунд Жан Жак Руссо6 хүчтэй дэвшүүлэн сурталчилсан байна. Хүн эхээс төрөхдөө төгс (бурханлиг) организм байдаг. Гэвч буруу нийгэм хүмүүжүүлэх үйл явцад түүнийг нь эвддэг. Хүүхдүүдийг зөв хүмүүжүүлж эхлэвэл төгс хүмүүс бүрэлдэн, хүн төрөлхтнийг мөхлөөс аварч болно гэж Руссо үзэж байлаа. Мөн хүүхдийн авьяасыг нээн илрүүлэх хэрэгтэй, бие даан амьдралын туршлага олоход нь туслах хэрэгтэй ажээ. Бас хүүхдийг бие хүн гэсэн утгаар нь хүндэтгэн, чөлөөтэй өсч, хөгжих нөхцлөөр хангах ёстой, үүний тулд тэднийг бохир нийгмээс тусгаарлаж, хөдөө ч юм уу хаа нэгтэй туйлын тохиромжтой орчинг бүрдүүлж өгөх нь чухал хэмээн уриалдаг байв. Гэхдээ хүүхдийг чөлөөтэй хүмүүжүүлж байна гээд зөнд нь орхиж болохгүй, тэгвэл бас л буруу үр дагаварт хүрнэ гэдгийг ч бас заажээ. Ерөнхийдөө Руссогийн үзэл баримтлал нь боловсролоос албадлага, шахалтын үйлдлийг зайлуулах ёстой гэсэн хандлагыг бий болгож байгаа юм.
Америкийн философич Чарльс Пирс7, 19-р зууны 70-аад онд прагматизм (“pragma” – “үйлдэл” гэсэн грек үг) хэмээх философийн урсгалыг үндэслэсэн байна. Прагматизмын гол зарчим “оршихуй бол үр ашигтай байх ёстой” гэсэн үгээр илэрхийлэгдэнэ. Өөрөөр хэлбэл бодит үнэний гол шалгуур нь түүний практик ач холбогдол юм гэжээ. Боловсролыг бодит амьдралтай холбож өгөх хэрэгтэй, боловсрол бол хүн амьдралаа өөрийн хүссэнээр зохиоход туслах хэрэгсэл юм, харин хүн бодит байдлыг өөрийн хүсэл, сонирхлын дагуу бүрдүүлдэг гэж прагматизм номлодог байна.
20-р зууны эхээс прагматизм нь АНУ болон Английн сэхээтний давхаргад өргөн таржээ.
2. Орчин цагийн боловсролын философи
Энэ хэсэгт орчин цагийн өрнийн боловсролын философийн үндсэн чиглэлүүдтэй товч танилцана. Орчин цаг гэдэгт бид 19-р зууны сүүлээс өнөөдрийг хүртэлх цаг хугацааны зурвасыг ойлгож байгаа юм.
Эссенциализм. Энэ нь латин хэлний “essentia” буюу “мөн чанар” гэсэн үгээс гаралтай. Боловсролын тухай уламжлалт үзэл санаа, арга хэлбэрүүдийг бүхнээс илүүд үздэг учраас маш консерватив чиглэлд тооцогдоно. Өнөөгийн соёл иргэншил буруу замаар хөгжиж байна. Нийгмийн хямралт байдлыг арилгаж, хүн төрөлхтний өөртөө итгэх итгэлийг дахин сэргээхийн тулд энэхүү буруу замаас ухран, анхны зөв зам дээрээ ирээд шинээр урагшилж эхлэх хэрэгтэй гэж эссенциализм номлодог.
Эссенциализм нь суралцагчдын хэт бие даасан байдал, уян хатан сургалт, багшийн гүйцэтгэх үүргийг багасгах гэх мэт шинэ үзэл баримтлалуудыг эрс эсэргүүцэж, боловсрол бол эмх цэгцтэй, гүн гүнзгий агуулга бүхий шат дараалсан, ёс жаягтай байх ёстой хэмээн үздэг байна. Ерөөсөө өвөг дээдсээс уламжлагдаж ирсэн соёл л хамгийн үнэ цэнэтэй, боловсрол нь энэ соёлыг сэргээн бататгаж, залуу үед өвлүүлэх үүрэгтэй болохоос бус түүнийг өөрчлөх ёсгүй гэдэг байна.
Сурагч бол багшийн заасныг идэвхтэйгээр хүлээн авагч байх ёстой, багш бол шинжлэх ухааны мэдлэг, ёс заншил, практик үйл хэргийн арвин баялаг сангаас шаардлагатай гэж үзсэн хэсгүүдийг сонгон авч сурахаар ирсэн хүмүүст өгөх үүрэгтэй, ер нь л хичээлийн гол санаачлага багшийн гарт байх ёстой. Өөрт нь дамжуулсан мэдээллийг буцаагаад зөв илэрхийлж чадаж буй хүнийг амжилттай суралцсанд тооцно. Шалгалт бол суралцагчийн мэдлэг, бодит мэдээлэлтэй хэр нийцэж буйг тогтооход чиглэгдсэн байна гэх мэтээр номлодог юм.
Консерватив үзэл баримтлал гэсэн утгаар нь эссенциализмын үүсэл, хөгжил бүр Платон, Аристотель нарын үеэс эхлэлтэй гэж үзэж байна.
Экспериментализм. Энэ нь прагматизмын нэгэн төрөл юм. Боловсролын гол хүчин зүйл нь туршлага байх ёстой, боловсролыг олгохдоо суралцагчийн хувийн хэрэгцээ сонирхолтой нягт уялдуулах хэрэгтэй өөрөөр хэлбэл сурах сонирхол нь их байх ёстой, боловсролын гол зорилго бол хүүхэд өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэлтэй, итгэл үнэмшилтэй болж, түүнийгээ хамгаалж чаддаг болох явдал юм гэж экспериментализмд үздэг байна. Экспериментализмыг үндэслэсэн хүн нь америкийн эрдэмтэн Жон Дивей8 юм. Түүний “Ардчилал ба боловсрол” зохиолыг боловсролын философийн талаарх анхны бүрэн хэмжээний бүтээл гэж үздэг. Тиймээс энэ хүнийг заримдаа орчин үеийн боловсролын философийг үндэслэгч хэмээн тооцдог байна.
Түүний үзэл баримтлалын үндсэн агуулгыг өөрийнх нь хэлсэн дараах үгс тодорхойлж өгнө. “Сургууль нь залуу хүний идэвхтэй үйл ажиллагааг багасгаж, бусдын хийсэн нээлтүүдтэй ээлж дараалан танилцуулах ёсгүй. Түүний гол үүрэг бол хэрэгтэй хэрэггүй олон хичээлээр цаг үрэхийг болиулж, харин сургалтыг ашигтай удирдан явуулахын тулд тусгайлан сонгож авсан практик үйл ажиллагаанд сурагчдыг хамруулах явдал юм. Өнөө үед туршлагын шинжлэх ухаан эрчимтэй хөгжиж, онолын хичээлийн давамгайлсан байдлыг сүрхий багасгаж байна. Энэ нь зөвхөн бие даасан үйл ажиллагааны дүнд л жинхэнээр танин мэдэж чаддаг гэдгийг харуулж байна. Хэрэв ямар нэг юмс үзэгдлийн учрыг олохыг хүсвэл янз бүрийн нөхцөлд түүнийг туршиж сурах хэрэгтэй юм. Дадлагын арга дээр үндэслэсэн ийм сургалт боловсролын системд нэвтрэх ёстой”.
Дивейн философиос үргэлжлүүлэн дурдвал, амьдралын агшин мөч бүр өөр өөрийнхөөрөө дахин давтагдашгүй байдаг. Тиймээс ямарваа нэг ерөнхийлсөн онол, сургаал бол үндсэндээ харьцангуй чанартай юм. Харин өөрийн ажиглалт, судалгаанд тулгуурлан гаргаж ирсэн онол бол чухал. Амьдралд ч хэрэг болно. Янз бүрийн бэрхшээлийг даван туулсан хүн арвин туршлага хуримтлуулсан байдаг шүү дээ. Ингэж амьдралын туршлага олж авах явцдаа мэдлэг эзэмших процесс бол боловсрол юм.
Гүн ухааныг бүхэлд нь боловсролын тухай ерөнхий онол хэмээн үзэж болно. Яагаад гэвэл тэр нь байгаль, нийгэмтэй ухаалаг, хүндлэлтэй харьцах тухай үргэлж номлож байдаг.
Хүний амьдрал бол тэр чигээрээ туршилт юм. Олон ийм туршилт нийлж хүний амьдралын дадлага туршлагыг бүрдүүлнэ.
Жон Дивей аливаа асуудлыг шийдвэрлэх 5 шат бүхий аргыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр томъёолсон байна. Энэ нь:
1. Асуудлаа сайтар судлах
2. Асуудлаа тодорхойлох
3. Асуудлыг шийдвэрлэх хэд хэдэн таамаглал дэвшүүлэх
4. Таамаглал болгоноо урьдын туршлага дээр тулгуурлан судалж үзэх
5. Тэдгээрээс хамгийн магадлангуйг нь шалгах
гэсэн алхмуудаас тогтох ажээ.
Экзистенциализм. 20-р зуунд сүрхий дэлгэрсэн гүн ухааны урсгал бол экзистенциализм (“existentia” – “оршин байх” гэсэн латин үг) юм аа. Экзистенциализмын гүн ухааны номлол нь ямар нэгэн зорилго, үзэл санаанд баригдалгүй бүрэн чөлөөтэй амьдрах явдал ажээ. Хүн энэ хорвоод оршин байна гэдэг л юу юунаас илүү чухал, бусад нь бүгд хийсвэр, утга учиргүй зүйлс гэж экзистенциализм үздэг байна. Иймээс хүний амьдралд тохиолдож болох янз бүрийн эгзэгтэй агшнуудыг онцгойлон анхаардаг байна. Жишээлбэл зайлшгүй үхэлтэй тулгарсан хүний хувьд амьдрал бүхэлдээ, үгүй ядахдаа л түүний олж авсан боловсрол ямар ч утгагүй болдог шүү дээ гэжээ.
Тийм ч учраас экзистенциализм нь аливаа шинжлэх ухааны (ялангуяа байгалийн) ач холбогдлыг үгүйсгэж, хүнийг физик, хими, биологийн судлагдахуун мэтээр авч үзэхийг эрс эсэргүүцдэг. Бие хүний оюун санаа, дотоод сэтгэлийн ертөнц л хамгийн эрхэм. Хүний амьдрал бол байгальд явагдаж буй ямар нэг жам ёсны процесс биш, харин дахин давтагдашгүй онцгой зүйл юм. Энэ эрхэм чанарыг нийгэм үгүй хийж, зүрх сэтгэлгүй автомат болгон хувиргахыг зорьдог хэмээн номлодог байна.
Боловсролын эцсийн үр дүн бол бие хүний төлөвшил байх ёстой гэж экзистенциализм үзнэ. Тиймээс зүгээр л оюутанд мэдлэг дамжуулж буй процессыг нэг их чухалчилж үзэхгүй. Харин олж авсан мэдлэг, төсөөлөл нь тухайн хувь хүний оршихуйд яаж нөлөөлж байгааг гойд сонирхдог. Юмс үзэгдлийн тухай бодит мэдлэг байж болохыг хүлээн зөвшөөрдөг ч энэ нь хүнд хэр ач холбогдолтой байна вэ гэдгийг үл харгалзан түгээх нь утгагүй гэдэг байна.
Боловсролын байгууллага нь аливаа албадлага, тушаал зааврын хэрэглээнээс ангижрах хэрэгтэй. Суралцагчид өөрсдийн сонголтоор суралцах нь чухал. Жинхэнэ хүмүүнлэг боловсрол бол өөрийгөө бүрэн эрхт субъект гэдгийг нь оюутанд мэдрүүлж, хувийн сонголт хийх чадвартай болгох ёстой байна. Тиймээс экзистенциалист чиглэлийн боловсролд, бие хүний ёс суртахуун, сэтгэл санааны хөгжилд илүү сайнаар нөлөөлдөг гэсэн утгаар нь байгаль, нийгмийн ухаанаас илүүтэйгээр хүмүүнлэгийн суртал, урлаг давамгайлдаг ажээ.
Боловсрол нь байгалийн хуулиудыг судалж бус харин хүний мөн чанарыг таньж мэдэхээс эхлэх ёстой. Бэлэн хөндий, тусгаар мэдлэгээс биш харин өөрийнхөө “Би”-г таньж ойлгохоос эхлэх ёстой гэдэг байна.
Хүүхдүүд энэ хорвоод ирэхдээ хожмын амьдралаа хүссэнээрээ бүрдүүлэх бүрэн эрх чөлөөтэй байдаг. Өөрийн гэсэн хүсэл мөрөөдөл, мэдрэмжтэй тэднийг “чи ийм болох ёстой, чи тийм байх хэрэгтэй” гэх мэтээр ямар ч бодлогогүй шахаж, шаардаж болохгүй ээ. Багш хүний үүрэг бол дараах үндсэн мэдрэмжүүдийг сурагчдаа хүртээх явдал. Эдгээр нь:
• Би сонголт хийх ёстой. Өөрийн амьдралын замыг би өөрөө л сонгоно.
• Би эрх чөлөөтэй хүн. Амьдралын зорилгоо би өөрийн дураар тодорхойлно.
• Өөрийн хийсэн сонголтын төлөө би өөрөө л хариуцлага хүлээнэ
гэсэн ойлголтууд юм. Чөлөөт уур амьсгалд л энэ бүхэн хэрэгжинэ. Тиймээс шаталсан захиргаа, сурагчдыг бүрэн удирдсан багш нар болон сурлагын амжилтыг ёсчилж тогтоох стандарт гэж боловсролын байгууллагуудад байх ёсгүй. Үүнээс улбаалаад шалгалт, үнэлгээний хэрэг байхгүй болно. Сургах процессын үндэс нь сурагч өөрийгөө зөв нээх явдал байна.
Дүрэм журманд хэт баригдаж, янз бүрийн сахилгын арга хэмжээ хэрэглэдэг болохоороо өнөөгийн сургууль нь сурагчийн зан төлөв, танин мэдэх дур сонирхол, бүтээлч чадвар зэргийг эвдэн, бие хүний хувьд өсч хөгжихөд нь саад болж байна. Сурган хүмүүжүүлэгч бол оюутныг өөрийгөө удирдан хөгжихөд нь л чиглүүлэгч байна. Суралцагч өөрийн эрх чөлөөний хүрээнд ухамсартай шийдвэр гаргаж чадах тийм орчныг багш бүрдүүлэх ёстой. Судалж буй зүйл нь сурагчийн хувьд тодорхой учир утгатай байх ёстой. Мэдлэгийг зүгээр л хүлээн авах биш түүнийг өөрийн биеэр туулж мэдрэх ёстой. Багш бол “амьтан сургагч” биш, дасгалжуулагч ч биш, зааварлагч ч биш. Харин оюутантай тэгш эрхт харилцаа тогтоогч, харилцан яригч.
Экзистенциалист чиглэлийн үзэл санааг анх 19-р зуунд үүссэн гэх бөгөөд тухайн үеийн нэртэй гүн ухаантнууд Киркгард, Ницше нартай холбож үздэг байна. 19-р зууны сүүл, 20-р зууны эхээр бие даасан урсгал болон гарч иржээ. 20-р зууны экзистенциализмын томоохон төлөөлөгчид нь Мартин Хайдеггер9, Жан Поль Сартр10 нарын сэтгэгчид болно. Тухайлбал сүүлийн хүн бол “existence precedes essence” буюу “мөн чанарын урьтал нь оршихуй” (үүнийг “бид төрөөд оршиж байгаа нь үнэн, бусад нь дагавар зүйлс” хэмээн ойлгоно) гэсэн экзистенциализмын сонгодог томъёоллыг хэлсэн ажээ.
Постмодернизм. Модерн гэдэг үг “өнөөгийн”, “орчин үеийн” гэсэн утгыг агуулдаг. Харин түүхийн болон философийн шинжлэх ухаанд, Сэргэн мандалтын үеэс өнөөдрийг хүртэлх хугацааг модерн цаг, энэ хугацаанд бүрэлдэн бий болсон байгаль, нийгмийн талаарх цогц төсөөллийг (буюу тогтсон хэв маяг, сэтгэлгээг) модернизм гэж нэрлэдэг байна. Постмодернизм гэдэг нь орчин цагийн бодит байдалд шинжлэх ухаан, соёл, боловсрол, нийгмийн оюун санаа гээд ерөөсөө бүх л зүйл утга учраа алдан, нөөц боломжоо шавхаж дууссан, тиймээс цаг үеэ өнгөрөөсөн энэ бүх үзэл суртлаас салж ангижрах хэрэгтэй гэсэн үзэл баримтлал юм. Орчин үеийн соёл иргэншлийг бүхэлд нь юм уу хэсэгчлэн шүүмжилж, таагүй ханддаг философичид энэ чиглэлд хамаарна.
Постмодернизм нь шаталсан засаг захиргаа, захирагдах ёс, аливаа тогтсон хэм хэмжээ гэх мэтийг үгүйсгэж, бүр үзэн ядаж, хүний амьдралыг ямар ч ёс зүйн горим, шинжлэх ухааны зарчим зэргээр удирдах ёсгүй, тэгэх юм бол энэ нь хүний үнэмлэхүй эрх чөлөөнд халдсан хэрэг болно гэж үздэг байна. Тэгээд ертөнцийг объектив хуулиуд үйлчилдэг, шалтгаант чанарын дараалалд захирагдагч механизм мэтээр дүрсэлдэг орчин цагийн төсөөллүүдийг постмодернизм гол дайснаа гэж тооцно. Ерөөсөө жинхэнэ зөв соёл иргэншил байгуулахад садаа болж буй гол хүчин зүйл нь модернизм юм гэдэг байна.
Юмс үзэгдлийн тухай аливаа ойлголтуудын хоорондох зааг ялгааг (шинжлэх ухаан ба хар ухаан, өрнө ба дорно, эрэгтэй ба эмэгтэй хүн, сонгодог ба гудамжны урлаг гэх мэт) арилгаваас туйлын шударга хэрэг болно гэж бас номлодог ажээ. Ялангуяа шинжлэх ухааныг хөрөнгөтөн нийгмийн үр дагавар гэх бөгөөд харин хөрөнгөтөн нийгэм бол үеэ өнгөрөөсөн оршин тогтнох хэлбэр юм, яагаад гэвэл нийгмийн нэг хэсэг нь нөгөө хэсгээ дарангуйлан захирах боломжийг үг дуугүй хүлээн зөвшөөрдөг гэсэн байна.
Сурган хүмүүжүүлэх ухаан дахь постмодернист чиглэлийг шүүмжлэлт сурган (critical pedagogy) хэмээн нэрийднэ. Энэ урсгал үнэхээр өнөөгийн нийгэм, сургуулийн тогтолцоог хүчтэйгээр, бүр улс төрийн өнгө аяс оруулан шүүмжилдэг байна. Үүнээс нь дурдвал, өнөөдрийн сурган хүмүүжүүлэх болон боловсрол олгох үйл хэргийн гол зорилго нь одоо оршин байгаа тэр тогтолцоо, нөхцөлд суралцагчийг дасан зохицуулж, нийцүүлэх явдал байна. Сургууль суралцагчийг хэрхэн төлөвшүүлж байна вэ гэдэг асуудалд шүүмжлэлтэй хандаж буй байдал эдүгээгийн техникт захирагдсан (технократ) сурган хүмүүжүүлэх боловсролд огтхон ч алга аа. Боловсрол дахь ардчилал бол туйлын эмзэг зүйл, тиймээс түүнийг үхэн хатан хамгаалах хэрэгтэй гэсэн ойлголтын цаана багшлах ур чадварын асуудал орхигдоод байна гэх мэт болно.
Постмодернистуудын үзэж буйгаар бол, модернист сурган хүмүүжүүлэгч (өөрөөр хэлбэл одоогийн боловсролын салбарт ажиллагч багш) өөрийн зааж байгаа зүйлийг бодитой үнэн гэсэн бат итгэлтэй байдаг аж. Ийм хандлага нь боловсролын салбарт өнөөдөр гарч буй хямралт байдлын нэг эх үүсвэр болдог гэнэ. Өөрөөр хэлбэл сурган хүмүүжүүлэх аливаа чиглэл хөдөлгөөнгүй царцсан мэт зогсонги байдалд орж, өөрийгөө хянан засварлаж чадахгүй, хүсэхгүй байна, үүнийг өөрчлөх ёстой хэмээн критик сурган үздэг юм.
Этгээд үзэл санаа бүхий постмодернизмын нэртэй төлөөлөгчид нь Айвин Иллич, Пауло Фрейре гэх мэт эрдэмтэд байдаг ажээ. Тухайлбал америкийн эрдэмтэн Айвин Иллич “Сургуульгүй нийгэм” хэмээх номондоо, ямар ч сургууль байхгүй тийм нийгмийг байгуулснаар модернизмыг устгаж чадна, тэгснээрээ хүн ба нийгмийн алгуур мөхлийг (деградаци) зогсоох боломжтой гэсэн санааг өгүүлсэн байна. Тэгвэл бразилийн эрдэмтэн Пауло Фрейре “Дарлагдагсдын сурган” гэдэг номондоо, өнөөгийн гол тулгамдсан асуудлууд бол хүмүүс нэг нэгнээ дарангуйлан ноёлж буйгаас үүдэн нийгэм хүмүүнлэг шинжээ алдаж байгаа явдал гэжээ. Нийгэм нь бие хүнийг эдийн засгийн, улс төрийн, соёлын хараат байдалд оруулж, “өнөө маргаашийн талхны мөнгөний хойноос гүйсэн амьтан” болгон хувиргаж байна, боловсролын тусламжтайгаар ийм “бохир” нийгмийг өөрчлөх боломжтой, үүний тулд боловсрол өөрчлөгдөх ёстой гэсэн байна.
3. Боловсролын философийн үзэл баримтлал Монголд
Манай улс 20-р зууны сүүлийн 70 гаран жилд хойд хөрш ЗХУ-аас боловсролын бараг бүх шатны сургалтын бэлэн загварыг авч шууд хэрэглэн орчин цагийн өрнийн боловсролын тогтолцоотой бараг адил системийг бий болгосон билээ. Ингэснээр харьцангуй бага хугацаанд бүх нийтийн бичиг үсэгтэн болсон, ямар ч гэсэн эмнэлэг, аж үйлдвэр, шинжлэх ухааны салбартай болсон, нийгмийн эдгээр салбарт ажиллах мэргэжилтнүүдээ өөрөө бэлтгэдэг болсон гээд оносон зүйл их бий. “Зүгээр суусан хүн л алдаа гаргадаггүй” гэдэгчлэн бодвол алдсан зүйл ч бас байгаа биз ээ.
Өнгөрсөн зууны 90-ээд оноос эхлэн Монгол улс нийгмийн тогтолцоогоо эрс өөрчилж, улс төрийн ардчилсан байгуулал, эдийн засгийн чөлөөт харилцаанд шилжсэн. Үүнтэй уялдан боловсролын талаар шинэ нийгэмд таарч тохирох шинэ үзэл баримтлал хэрэгтэй болсон юм. Өмнөх үзэл баримтлал хуучирч, цаг үедээ зохицохоо больсон учраас тэр. Өөрөөр хэлбэл түүний үндэслэл болж байсан философийн сэтгэлгээ эвдэрлээ (магадгүй буруутгагдсан) гэсэн үг. Ийм учраас өнөөгийн нийгмийн хэрэгцээг хангаж чадахуйц, гүн ухааны өөр сэтгэлгээн дээр үндэслэсэн шинэ үзэл баримтлалыг боловсруулж бий болгох зайлшгүй шаардлагатай ажээ.
Өөрийн гэсэн боловсролын философитой болохын тулд, өнөөдөр Дэлхийд тэргүүлж буй өрнийн соёл иргэншлийн баримталж байгаа загваруудаас гүн ухааны аль нэгэн бэлэн урсгалыг хуулан авч болно л доо. Өмнө нь Оросоос хуулсан бол одоо барууны аль нэг улсаас хуулна гэсэн үг. Эсвэл өөрийн орны онцлогийг тусгаж (түүхийн, газарзүйн, ард түмний амьдралын гэх мэт) бас улс гүрнийхээ нийгэм, эдийн засгийн хөгжлийн төвшинг харгалзсан (буурай орон гэдгээ саная) үзэл номлолыг шинээр боловсруулж болно.
Монгол дахь боловсролын гүн ухаан нь олон хувилбартай байж бас болно. Өөрөөр хэлбэл бэлэн загварууд ба өөрсдийн боловсруулсан загваруудыг хамтаар авч явдаг байг. Гэхдээ эдгээрийн хангаж байх ёстой хамгийн гол шалгуур нь улс орны “хөрсөнд” бүрэн зохицсон, төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, явуулах үйл ажиллагааны бат үндэслэл болж чадах явдал юм. Гүн ухаанч Н.Хавхын бичсэнээр, хэрэв төрийн ийм бодлогыг баримт бичгийн хэлбэрээр боловсруулбал:
1. Гүн ухааны арга зүй
2. Монголын уламжлалт боловсролын тогтолц
3. Монголын боловсролын тогтолцооны шинэчлэлт, түүний үе шат
4. Монголын боловсролын тогтолцооны ирээдүй, хэтийн төлөв
гэсэн үндсэн агуулгатай байж болох ажээ.
Зөрчил бол хөгжлийн эх үндэс гэж мэргэд хэлсэн байдаг. Өнөөдөр Дэлхийн соёл иргэншлийг бүхэлд нь хөдөлгөж байдаг гол хүч бол өрнө, дорнын соёлын зөрчил гэнэ ээ. Монголын философичид өрнийн иргэншлийг арга давамгайлсан, дорнын иргэншлийг билиг давамгайлсан хэмээн тодорхойлдог байна. Соёл иргэншлийн хөрс суурь нь гүн ухаан байдаг. Тиймээс энэ нь өрнийн ба дорнын гүн ухааны зөрчил буюу арга, билгийн сөргөлдөөн ажээ. Энгийн үгээр илэрхийлбэл арга гэдэг нь үйлдэл, билиг гэдэг нь хийсвэрлэл юм. Тиймээс өрнийн буюу аргын философи нь үйл хөдлөл, хувьсал өөрчлөл дээр тулгуурласан бол дорнын буюу билгийн философи нь оюун санааны сэтгэлгээ, хийсвэрлэл дээр тулгуурласан гэнэ.
Үндэсний түүхэн уламжлалаар бол Монгол орон дорнын иргэншлийн нэг хэсэг (заримдаа нүүдлийн иргэншил хэмээх шинэ ангилалд хамааруулдгийг эс тооцвол). Харин орчин цагийн Монголын нийгэм өрнийн иргэншлийн хэв маягийг хүчтэй шингээсэн байгаа. Тиймээс, гүн ухаантнуудын хэлдгээр хөгжлийн эх үндэс болсон арга билгийн сөргөлдөөн буюу шүтэлцээг маш сайн агуулсан тийм үзэл баримтлал бүхий боловсролын гүн ухааныг бий болгох нь туйлын зохимжтой гэж Н.Хавх үзсэн байна.
Социалист нийгмийн үед баримталж байсан боловсролын талаарх бодлого буюу багш төвтэй сургалтыг өрнийн философийн үүднээс эссенциалист маягийн чиг хандлагатай гэж болох мэт. Түүнчлэн өнөөдөр идэвхтэй яригдаж буй шавь төвтэй сургалт гэдэг нь прагматизмын, тэр дундаа экспериментализмын шинж төрхийг агуулсан байна гэхэд хилсдэхгүй мэт. Экспериментализм бол арга хүчтэй давамгайлсан урсгал. Харин Монголын боловсролын эссенциализмыг онолын сургалт зонхилсон гэсэн утгаар нь билгийн шинж төрхтэй гэж үзвэл яах бол. Тэгвэл хамгийн энгийнээр бодоход уламжлалт багш төвт сургалт ба шавь төвт сургалтыг ухаалгаар хослуулах нь арга билгийг тэнцвэртэйгээр шүтэлцэн барилдуулсан хэрэг болох мэт.
Дүгнэлт
Боловсрол бол улс орны хөгжлийн ирээдүйг тодорхойлогч гол хүчин зүйл. Гэтэл өнөөдөр нийгмийн амин чухал энэ салбарт албан ёсоор баримтлах гүн ухааны үзэл баримтлал алга бололтой. Тиймээс боловсролын философийн талаар өгүүлэл бичсэн миний бие хэдийгээр уг мэргэжлийн хүн биш ч:
• гүн ухаан, боловсролын салбарын мэргэжилтнүүд боловсролын философийн үзэл баримтлалын асуудлыг даруй судалж, засаг төрийн анхаарлын хүрээнд оруулах хэрэгтэй байна;
• боловсролын философийн талаар ном зохиол, орчуулгын материалууд, тогтмол хэвлэлүүд гаргах цаг нь болжээ;
• Монгол шиг жижиг (газар нутгийн хувьд биш) орны хувьд боловсролын салбарын гүн ухаан нь олон биш харин нэгдсэн, нэг үзэл баримтлалтай болох нь зохимжтой болов уу;
• багш болон шавь төвт сургалтын аль давуу талуудыг хослуулан авч үзвээс боловсролын философийн тохиромжтой үзэл баримтлал бий болгоход дөхөм байж магадгүй
гэсэн дүгнэлтүүдийг хийж байна.
Ашигласан материал
[1]. “Учебник по философии образования”.
(эх үүсвэр http://virtlabe.narod.ru/in.html#philos)
[2]. “Introduction to Educational Philosophy”.
(эх үүсвэр http://www.msubillings.edu/shobbs/educational_philosophy.htm)
[3]. “Philosophy of education: Information From Answers.com”.
(эх үүсвэр http://www.answers.com//topic/philosophy-of-education)
[4]. Н.Хавх, “Боловсролын гүн ухаан”, Буддын судлал цуврал 3, УБ, 1998.
[5]. Под ред. И.В.Блауберга, П.В.Копнина, И.К.Пантина, “Краткий словарь по философии”, М., Политиздат, 1966.
[6]. Paulo Freire, “Pedagogy of the Oppressed”, Chapter 1-2.
(эх үүсвэр http://www.webster.edu/~corbetre/philosophy/education/freire)
________________________________________
1Аристотель (МЭӨ 384-322) - эртний грекийн гүн ухаантан, хамгийн алдартай мэргэдийн нэг, Македоны Александр хааны номын багш, түүний бүтээлүүд тухайн үеийнхээ шинжлэх ухааны бүх салбарыг хамарсан байдаг, материализм ба идеализмын завсрын үзлийг баримтлагч
2Сократ (МЭӨ 469-399) – эртний грекийн идеалист гүн ухаантан, “бадарчин”.
3Платон (ойр. МЭӨ 427-347) – 30 гаруй философийн бүтээл туурвисан идеалист гүн ухаантан, эртний грекийн хамгийн алдартай мэргэдийн нэг, Атлантидын тухай домгийг анх дурдсан хүн.
4Мишель Д’Монтень (1533-1592) – францын гүн ухаантан, үнэнийг танин мэдэх боломж байхгүй хэмээн үздэг философийн урсгалын (скептицизм) төлөөлөгч.
5Жон Локк (1632-1704) – танин мэдэх сэрлийн онолыг үндэслэгч, материалист гүн ухаантан.
6Жан Жак Руссо (1712-1778) – францын романтик гүн ухаантан, соён гэгээрүүлэгч, зохиолч.
7Чарльс Сандерс Пирс (1839-1914) – гүн ухаантан, сэтгэл судлаач, логикч.
8Жон Дивей (1859-1952) – америкийн нэртэй философич, нийгэм судлаач, сурган хүмүүжүүлэгч.
9Мартин Хайдеггер (1889-1976) – германы гүн ухаантан, экзистенциализмыг үндэслэгчдийн нэг.
10Жан Поль Сартр (1905-1980) – францын гүн ухаантан, олон нийтийн зүтгэлтэн, зохиолч.
Сэдэв : Георг Вильгельм Фридрих Гегель
Эх сурвалж : Ном хэвлэлээс

Оршил Германы сонгодог философийн нэрт төлөөлөгч Георг Вильгельм Фридрих Гегель нь 19-р зууны үед идеалист диалектикийн талаар ямар хэмжээний тодорхойлолт гаргасныг бид үзэх болно.
Тэр үед герман феодалын харилцаа ноёрхсон хоцрогдонгүй орон байсан Философи бол нийгмийн ухамсрын нэг үндсэн хэлбэр мөн бөгөөд ертөнц танин мэдэхүйн хамгийн түгээмэл хуулиудыг авч үзэх үзэл, онолын систем бараг гурван мянган жилийн өмнө үүсчээ.

Хүн төрөлхтөний философи сэтгэлгээний хөгжлийн энэхүү гурван мянган жилийн дотор философийн маш олон тооны урсгал , сургуулиуд гарч ирж байсан юм. Философийн үндсэн эрхэм дээд асуудал нь байгальд оюун санаа матери болон ахуйд ухамсар сэтгэхүй хэрхэн ямар харилцаатай байх? Эдгээрийн аль нь анхдагч вэ? Аль нь хоёрдогч вэ? гэсэн асуудал юм.

Философийн үндсэн асуудлын нөгөө тал нь хүн ертөнцийг танин мэдэж чадах уу? Хүмүүс өөрийнхөө төсөөлөл ухагдахуунаараа обьёкив үнэнийг буй болгодог уу? гэсэн асуудал юм

18-р зууны германы аж байдал сонгодог философийн төлөөлөгчид 18-р зууны эхэн үед Европын хөгжингүй орнууд болох Англи, Голланд зэрэгт аж үйлдвэрийн хувьсгал өрнөж байхад Герман орон феодалын үйлдвэрлэлийн ноёрхсон хоцрогдонгүй орон байв. Гэвч феодалын тархай бутархай аж ахуйн гүн дотор нийгмийн цоо шинэ үзэгдэл болох шинэ үйлдвэрлэх хүчний элментүүд буй болж хөрөнгөтний нийгмийн харилцаа бүрэлдэж байв.

Тэр үеийн германы сэтгэгчид Францын хувьсгалын их галыг өөрийнхөө нүдээр, өөрийнхөө ухаанаар сэтгэж байжээ. Жишээлбэл Гегель оюутан байхдаа тэр нүргээнт явдалыг бахархан дэмжиж байжээ. Европын орнуудад болон герман орны нийгэм эдийн засаг, анги ба улс төр оюун санааны амьдралын тусгал, онолын илэрхийлэл болж германы сонгодог философийн төлөөлөгчид гарч ирсэн юм.

18-р зууны эцэс 19-р зууны тэргүүн хагасын германы сонгодог философийн гол төлөөлөгчид нь Кант, Фихте, Шеллинг, Гегель Фейербах нар байв.

Георг Вильгельм Фридрих Гегелийн намтар Германы сонгодог философийн хамгийн гарамгай төлөөлөгч Георг Вильгельм Фридрих Гегель 1770 онд том түшмэлийн гэр бүлд төрсөн. Их сургууль төгсөж , гэрийн багш хийж байгаад 1801 онд докторын диссертаци хамгаалж Иенийн их сургуулийн профессор болсон байна. Гимназийн захирал байхдаа /Логикийн шинжлэх ухаан/ гэдэг зохиолоо бичсэн.1831 онд нас барах хүртлээ Берлэнгийн их сургуулийн профессороор ажиллаж байжээ.

Германы сонгодог идеалист философийн хөгжлийн хамгийн дээд шат, ноён оргил төгсгөл нь Гегелийн /1770-1831/ диалектик философийн үзэл болдог юм. Гегель бол 19-р зууны эхэн үеийн Германы хөрөнгөтөн ангийн үзэл сурталч, Пруссын феодалын эрх мэдэлтэнүүдтэй улс төрийн талаар эвлэрэх гэсэн хөрөнгөтний үхээнц бодлогыг философи сэтгэлгээгээр илэрхийлэгч идеалист философийн түүхэнд хамгийн том гарамгай төлөөлөгч байсан юм.

Георг Вильгельм Фридрих Гегелийн үзэл бодол Гегелийн философийн сургаал нь сонгодог идеалист диалектикийн хөгжлийн дээд шат болдог. Өөрөөр хэлбэл: Гегель Марксын өмнөх үеийн философи сэтгэлгээний түүхэнд хамгийн том гарамгай төлөөлөгч гэж ордог юм. Гегелийн идеалист диалектик нь марксист материалист диалектик үүсэх онолын эх сурвалж болсон билээ.

Гегелийн философийг Маркс /Капитал / зохиолынхоо 1 ботийн хоёр дахь хэвлэлийн төгсгөлийн үгэндээ Гегелийн диалектик аргыг өөрийнхөө диалектик аргатай харьцуулан үзэж байлаа. Тэгээд Гегелийн диалектик бол сэтгэхүйн хөгжлийн диалектик байдаг бол миний диалектик нь бодис үзэгдлийн хөгжлийн обьектив диалектик юм. Иймээс бид хоёрын диалектик бол эсрэг тэсрэг шинжтэй бөгөөд чухамдаа Гегелийн диалектик бол толгойгоороо хөлөө хийсэн диалектик юмаа гэж Маркс цохон тэмдэглэж байв.

Ф.Энгельс олон тооны зохиолууддаа Гегелийн ашигтай үр, түүний философийн идеалист хүнд суртлын системийг ялган салгаж шүүмжилж байлаа. "Гегелийн зохиол бүтээлүүдэд хөгжлийн тухай санаа нэвт шингэсэн байдаг. Үлгэрлэж хэлэхэд Гегелийн диалектик бол балар гүн ой, тороор халхагдсан гоо үзэсгэлэнт орд харш лугаа адил юм. Хэрвээ бид түүнд шатлан орвол одоо хүртэл үнэ цэнээ алдаагүй байгаа маш баялаг үнэт эрдэнэсийн сан хадгалагдаж байгааг олж харж болох юм" гэж Ф.Энгельс зааж байв.

Тэрчлэн В.И .Ленин /Философийн дэвтрүүд / болон бусад олон тооны зохиол бүтээлүүддээ Гегелийн диалектик аргыг өндөр үнэлж түүний дэвшилтэд зохиол бүтээлийг орчуулах, ашиглахыг зааж зөвлөж байсан юм. Гегель өөрийн өмнөх үеийн германы сонгодог философийн төлөөлөгчид болох Кант, Фихти, Шилинг нарийн философийн хандлагыг хамгийн тод, томруунаар нэгтгэн дүгнэж, идеалист диалектик аргаа боловсруулжээ.

Гегель олон тооны зохиол бүтээл туурвисны дотроос Локикийн ухаан /1812-1816 онуудад бичсэн / хэмээх зохиолдоо идеалист диалектик аргаа тал бүрээс нь боловсруулан бүтээсэн байна. Гегель бол обьектив идеалист байсан учир байгаль , нийгмийн үүсэл хөгжлийн анхдагч шалтгаан нь биегүй хүнээс салсан оюун ухаан ертөнцийн санаа юм гэж үздэг.

Бүх материаллаг биет нь зөвхөн тэрхүү ертөнцийн үзэл санааны биелэл, тодорхой илрэлүүд болдог байна. Ийм учраас Гегелийн философид материаллаг болон оюун санааны зүйлийн хоорондын жинхэнэ харилцаа эргүүлэгдэн хөнтрөгдөж, оюун ухаан, үзэл санаа нь бүх материаллаг биетийг бүтээлч хүчин болон тавигддаг байна.

Гегель энэхүү хөнтрүүлэгийн ёсоор бол материаллаг биет ертөнц нь биеэ дааж хэзээ ч оршдоггүй бөгөөд түүнд зөвхөн үзэл санаа хувилан биелэсэн энгийн хэлбэрээр оршин тогтнож байдаг гэж үздэг. Ертөнцийн дүр зургийг Гегель сэтгэхүй ба ахуй, оюун санаа ба байгаль субъект ба обьект хоёрын адилтгалын тухай сургаалаар удирдлага болгон дүрслэн үзүүлжээ.

Ийм учраас түүний философийн системд материаллаг бодит байдал локикийн тодорхойлолтуудад уусац, материаллаг үйл явц нь логикийн үйлдүүд шиг дүрслэгдэж байдаг юм.

Маркс бичихдээ Гегель /цаг хугацааны ёс журмын дагуу трхирсоэ түүх / гэж ерөөсөө байдаггүй бөгөөд зөвхөн /оюун ухаанд л үзэл санааны дэс дараалал / гэж байдаг байна. /Ертөнц гагцхүү бодол санааны хөдөлгөөний үр дүнд л бүтээгдэж байдаг байна гэж тэрээр дүрслэн боджээ/ гэсэн билээ. Ингэж үздэг учраас ч Гегель германы үзэл сурталтан, төрийн албан ёсний философич гэж өргөмжлөгдөж байлаа.

19-р зууны герман оронд Германы сонгодог философи үүссэн явдал бол 18-р зууны Францид болсон шиг улс төрийн хувьсгалт эргэлтийн хөгжилтийн хэхэн боллоо. Гэхдээ Францид болсон үзэл санааны тэр хөгжил бол шашны албан ёсны үзэл санаа, идеализм, түүгээр ч барахгүй зарим талаар төрийн эсрэг дайн зарлаж байсан билээ. Тэгвэл Германд болж байгаа үзэл санааны их өөрчлөлт тухайлбал Гегелийн философи бол улс төрийн албан ёсны философи гэж үздэг байсан юм.

Гегель зохистой бүхэн ухаалаг, ухаалаг бүхэн зохистой гэсэн сургаал гаргаснаараа үнэн хэрэг дээрээ төр түүний хууль цааз, Пруссийн хаант засгийн хавчилт, хяхалт философийн харигслалыг зөвтгөж байв. Үүн дээрээ тэр зайлшгүй байдал гэдгийг нэмэн төр хичнээн ухаалаг байвал төдий чинээ зайлшгүй байх юм гэж үзжээ.

Ертөнцийн үзэл санаа нь байгаль, нийгмийн илэрч болох бүх л бололцоотой үзэгдлүүдийг өөртөө нууцлан агуулж, тэдгээрийн эх үүсвэр, хөдөлгөх хүч болж мөнхөд оршиж байдаг гэж Гегель сургаж байв. Түүний үзлээр бол үзэл санаа өөрийнхөө хөгжлийн явцад хэд хэдэн шатыг дамжиж тодоод агуулгаа улам бүр бүрэн дүүрэн нээн гаргадаг байна. Туйлын үзэл санаа нь эхлээд өөрөө өөртөө хөгжиж байснаа дараа нь амьгүй ба амьд байгалийн хэлбэр, хүний хэлбэрийг тус тус олж улмаар төр, урлаг, шашин философийн хэлбэртэй болон илэрч байдаг байна.

Ингэж ертөнцийн янз бүрийн үзэгдэл цөм Гегелийн зохиомол хөнтрүүлгийн ёсоор бол ганцхан бүтээлч хүч болох үзэл санааны өөрийн нь хөгжлийн бүтээгдэхүүн болдог юм. Ингэж үзэл санаа нь анхдагч материаллаг ертөнц хоёрдогч гэж үздэг Гегелийн сургаал нь ертөнцийг бурхан бүтээсэн гэдэг шашны баталгааг философийн өвөрмөгц хэллэгээр илэрхийлэн илтгэж байгаа хэрэг болдог билээ.

Философийн үндсэн асуудлыг шийдвэрлэхдээ: Гегель өмнөх үеийнхээ идеалист философичдын нэгэн адил идеалист байран дээрээ байжээ. Харин тэднээс Гегелийн ялгарах ганц ялгаа, шинэ зүйл бол үзэл санааг өөрөө бие даан хөгжиж буй тасралтгүй хөгжлийн явц гэж үзсэн явдал юм. Оршин буй бүхний эх сурвалж анхдагч үндэс болох ертөнцийн үзэл санааны хөгжлийн диалектик нь идеалист диалектикийн ноён оргил, төгсгөл болсон билээ. Гегель шинэ үеийн философичдын дотроос анх удаа тэр үед шинжлэх ухаан ба философичид голлон ноёрхож байсан метафизикийг ул үндэстэй шүүмжлэн няцааж түүний эсрэг идеалист диалектик аргаа боловсруулан сөргүүлэн тавьсан юм.

Ерөнцийн субстанци, үзэл санаа нь дотооддоо гүн гүнзгий зөрчилтэй мөнхийн хөдөлгөөнд оршиж өөрийнхөө хөгжилд янз бүрийн үе шатыг шууд ухагдахуунд шилжих улмаар нийгмийн биет бодис үзэгдлийн хэлбэрийг олж байдаг юм гэж Гегель сургаж байв. Гегелийн үзэж байснаар бол үзэл санаа нь материаллаг ертөнц ба оюун ухааны үзэгдэлүүдэд харшлахгүйгэр үл барам харин тэдгээрт хувилан агуулагдаж, тэдгээрээр дамжин мөн чанараа илэрхийлж байдаг байна.

Идеалист диалектикээ бүтээн боловсруулж байхдаа Гегель байгалийн бодисын анхдагч мөн гэж үзэж байсан оюун санааны категоруудынхаа зөрчилт хөгжийг тодорхойлж харсан байна. Гэвч энэ зөрчил бол тэдгээр категориудаар тусгагдаж буй бодит байдал материаллаг ертөнцийн хөгжлийн зөрчил бүрэн гүйцэд авч үзэж чадаагүй бөгөөд чадах ч үгүй байв. Учир нь энэ явдал бол түүний үзэл санааны ангийн мөн чанартай салшгүй байсан юм гэдгийг марксзм-ленинизм үндэслэгчид онцлон зааж байв.

Категориуд зөвхөн хэлбэрийн хувьд төдийгүй, мөн агуулагынхаа хувьд ч гэсэн ямар нэгэн материаллаг хүчин зүйл шаардлаггүй юмаа гэж тэрээр үзжээ. Ертөнцийн үзэл санааны хөгжлийн тодорхой үе шат болсон категориуд нь өөртөө агуулагтай байдаг тул тэр нь бодисын мөн чанарыг бүрдүүлж байдаг юм гэж Гегель сургаж байсан. Гэхдээ категориуд нь өөрөө хөдлөх тасралтгүй хөдөлгөөнт байдал оршдог гэж үзснээрээ Гегель өмнөх үеийнхээ бүх метафизик идеалистуудаас ялгаатай байсан билээ.

Чанар ба тоо шалтгаан ба үр дагавар зайлшгүй байдал ба санамсаргүй тохиолдол, мөн чанар ба үзэгдэл бололцоо ба бодит байдал, чөлөөт байдал ба зайлшгүй байдал хос категориуд дотооддоо гүнзгий зөрчилтэй төдийгүй бас харилцан бие биедээ хувиран шилжиж байдгыг батлан харуулжээ. Цэвэр үзэл санааны явц болох категориудын диалектик шинжийг илрүүлэх үндсэн дээр сэтгэхүй ба ахуй хоёр адилхан юм гэж Гегель сэтгэхүйн диалектик нь ертөнцийн бусад аймгуудад нэгэн адил илэрч үйлчилж байдаг гэж сургажээ.

Диалектик бол зөвхөн философийн сэтгэлгээнд байдаг төдийгүй харин түгээмэл харин нийтлэг чанартай байдаг юм гэж тэрээр өгүүлж байв. Диалектик нь бид юуны ярьж байлаа ч гэсэн хамгийн жирийн ухамсарт ч нийтлэг түгээмэл туршлагад ч тэр хэрэглэгдэж байдаг. Бидний хүрээлэн буй бүх зүйлыг диалектикийн үлгэр дууриалал гэж авч үзэж болох юм гэж Гегель бичжээ. Тэрээр диалектикийн шинжлэх ухааны танин мэдэхүйн аливаа үнэний хөдөлгөгч амин сүнс, шинжлэх ухааны агуулгын дотоод холбоо, зайлшгүй байдлыг аван явагч зарчим гэж тодорхойлж байв.

Гегелиэс өмнөх үеийн идеалист философичдын зохиол бүтээлүүдэд идеалист диалектикийн элементүүд бидэнд олон тохиолдож байсан билээ. Гэвч идеалист диалектикийг гагцхүү Гегель л танин мэдэхүйн бүхэл бүтэн арга болгон боловсруулжээ. Өмнөх үеийн бүх философичидтой түүнийг харьцуулан үзэхэд Гегелийн түүхэн гавьяа нь философийн үндсэн бүх категориудыг нэгтгэн дүгнэж, диалектик дүн шинжилгээ хийж идеалист гурван үндсэн хууль болох тоо чанарт шилжих хууль, эсрэг тэсрэгийн харилцан шилжилтийн хууль, үгүйсгэлийн хуулийг томъёолон тодорхойлсонд оршино.

Гегель тоо чанарт шилжих ба эргэн шилжих хуулийг сэтгэхүйн хөгжлийн нэг хууль хэмээн томъёолжээ. Сэтгэхүй ахуй хоёр адилхан гэж үздэг сургаалаа үндэс болгож энэхүү хууль нь ертөнцийн хөгжлийн түгээмэл хууль мөн гэж тэрээр тодорхойлжээ. Гегель эн тэргүүнд чанар, тоо, хэмжээс гэдэг категориудад тодорхойлолт өгч тэдгээрийг ертөнцийн үзэл санааны ахуйн анхдугаар шатны гурван хэлбэр юмаа гэж үзжээ.

Гегель чанарыг ахуйтайгаа тэнцэхүйц түүний дотоод тодорхой байдал мөн бөгөөд чанар өөрчлөгдөхөд уг зүйл хуучин байдлаараа оршин тогтохоо боливоо доо гэж үзэхээр тийм дотоод тодорхой байдлыг чанар гэж нэрлэдэг гэж цохон тэмдэглэж байв. Гегель чанар хэмээх категорид тодорхойлолт өгөхийн зэрэгцээ бодисын чанар ба шинж байдлын хооронд ялгавартай болохыг дурдаж байв. Бодис зөвхөн өөрийнхөө чанарын ачаар тухайн тодорхой байдлаа хангаж тодорхой бодис байна гэдэг нь мэдэгдэж байдаг. Хэрэв бодис өөрийнхөө чанарын тодорхой байдлыг алдвал, уг бодис тэр чигээрээ байхаа больж өөр бодис болон хувирдаг.

Түүнчлэн аливаа бодис чанарын тодорхой байдалтай байхын зэрэгцээ бас тодорхой шинж байдалтай байдаг гэж Гегель үзжээ. Тухайлсан бодис нь олон төрлийн шинж байдалтай байдаг, боловч түүний оршин байх эсэх нь уг бодисын аль нэг шинж байдлын өөрчлөлтөөс шууд шалтгаалахгүй. Бодисын аль нэг шинж байдал өөрчлөгдөхөд, уг бодис үндэсээрээ өөрчлөх нь алба бишээ гэж Гегель үзжээ.

Жишээ нь Цэцэг өөрийн шинж байдлуудын дотроос үнэрээ алдлаа гэхэд уг цэцгийн чанарын тодорхой алдагдахгүй бөгөөд өөрөөр хэлбэл цэцэг цэцэг хэвээрээ байх болно гэж нотолжээ. Гегель тоо бол ахуйнхаа гадаад тодорхой байдал мөн бөгөөд чанартай нь харьцуулж үзвэл уг бодисынхоо өөрчлөлтөнд шийдвэрлэх нөлөө үзүүлэхгүй гэж тодорхойлж байв.
Жишээ нь байшин байна гэхэд түүний том жижиг өндөр нам гурвалжин дөрвөлжин гэдэг тооны тодорхой байдлаас төдий л шалтгаалахгүйгээр байшин гэдэг чанарыг тодорхой хадгалж байдаг.

Түүнчлэн адилхан улаан өнгө байна гэхэд бүдэг байсан ч тэр тод байсан ч тэр улаан өнгө гэсэн чанарын байдлаа алдахгүй гэж Гегель үзжээ. Өөрөөр хэлбэл байшин дээр авч үзэхэд байшин гэдэг нь чанарын тодорхой байдал байшингийн том жижиг хэлбэр дүрс өнгө зэргийг тооны тодорхой байдал түүний бүдэг буюу тод болж байх нь тооны шинж гэж Гегель бодис, үндсэн чанар ба тооны талыг зөв тодорхойлжээ.

Гегель тэр хоёр нь харилцан бие биедээ шилжиж байгаа эрсэг тэсрэг тал лугаа адил учир чанаргүй тоо, тоогүй чанар гэж хаана ч байдаггүй. Бодис ахуйн энэ хоёр тодорхой байдал нь харилцан нягт холбоотой харилцан бие биедээ шилжиж байдаг бөгөөд нэг нь нөгөөгүйгээр байдаггүй юм гэж Гегель үзжээ. Чанар ба тооны энэхүү шууд нэгдэлтэй байдал нь дээрээ үндэслэн хэмжээс гэдэг ухагдахууныг тодорхойлон авч үзнэ. чанар тоо хоёрын тодорхой нэгдэлтэй чанарлаг тоо хэмжээс гэж Гегель нэрлэжээ.

Аливаа бодис үзэгдэл өөрийнхөө ахуйн оргилд хүрэх тодорхой хэмжээстэй байдаг. Хэдийгээр Гегель юм бүхний хэмжээсийн дээд цэг туйлын хэмжээс нь бурхан гэж үзэж байсан боловч тоо чанарын нэгдэл болох хэмжээсийг бодит ертөнцийн үзэгдэл дээр хэмжиж байсан учраас диалектик дэвшилтэт үзэл санаа үндэслэж байсан юм. Гегель амьгүй ба амьд байгалийн амьдралын олон тооны жишээ мөн нийгмийн амьдрал дээр хэмжээсийн талаар жишээ гарган үзүүлж тоо чанарт шилжих хууль энэ шилжилтэд хэмжээсийн гүйцэтгэх үүрэг ертөнц дээр хэмжээсгүй бодис гэж нэг ч байхгүй бөгөөд ялангуяа амьгүй байгалийг бодвол амьд байгаль дээрээ бодис үзэгдлийн хэмжээс тод содон ажиглагдаж байдаг гэж Гегель батлан үзүүлж байна.

Гегель тоо чанарт шилжих шилжилт нь тодорхой бодис, үзэгдлүүд дээр маш олон янз байж болно гэж тэмдэглэж байгаа. Заримдаа тооны хувьсгал нь өнгөцхөн харахад ажиглагдам үгүй шахам байдаг тул чанарын нэг байдал нөгөөдөө шилжих шилжилт бол ухаж ойлгоход хялбар биш зорилт байдаг. Үүнтэй уялдуулан тоо чанар шилжих шилжилтийг /аюултай/ нарийн зүйл гэж нэрлэж байсан эртний Грекчүүдийн үзлийг санан дурсаж тэд энэ талаар сонирхолтой санааг өгүүлж байсан юм гэж тэмдэглэжээ.

Гегель тооноос чанарт шилжих шилжилтийг тайлбарлахын зэрэгцээ бас чанар тоонд эргэн шилжих шилжилтийг анхаарч үзсэн байна. Чанараас тодорхой тоонд шилжих тооноос эргээд чанарт шилжих энэхүү хоёр шилжилт бол хязгааргүй дэвшил төгсгөлгүй ургашлах явцад хэмжээс нь өөрөө өөрийгөө сэргээн бүтээх явдал юм гэж төлөөслж болно гэж Гегель бичжээ.

Гегелийн үзлээр дэвшил гэдэг бол тоо чанарт шилжих явдал мөн бөгөөд дэвшлийн явцад тухайлсан чанарын тодорхой байдал үүсгэгдэж оронд нь чанарын шинэ байдал бий болдог байна. Ингэж шинэ чанар бий болмогц хүнд тохирсон шинэ хэмжээс буюу тоо хоёрын шинэ нэгдэл бий болдог байна. Ингэж шинэ чанар бий болмогц түүнд тохирсон шинэ хэмжээс буюу чанар тоо хоёрын шинэ нэгдэл бий болдог байна. Энэ явцын үр дүнд цаашид тооны хувьсгал чанарт шилжих ба хаана хэзээ боловч үсрэлтийн аль нэг хэлбэрээр хэрэгждэг гэж Гегель үзэж байв.

Тоо чанарт шилжих хуулийг анх удаа томъёолон тодорхойлж түгээмэл шинжтэй хууль гэж батлан үзүүлсэн явдал бол Ф.Энгельсийн үлгэрлэн хэлснээр дэлхий дахины түүхэн ач холбогдолтой гавъяа болсон билээ. Гэвч Гегель энэ хуулийн жинхэнэ агуулгыг нээн илэрхийлж байгаль нийгэм сэтгэхүйн хөгжлийн түгээмэл хууль мөн болохыг зааж чадаагүй юм.

Идеалист Гегель тоо чанарт шилжих хуулийг зөвхөн сэтгэхүйн хууль гэж ойлгож авч үзэж байв. "Логикийн ухаан" гэж зохиолынхоо нэг гол хэсэг болох мөн чанарын тухай сургаальдаа Гегель эсрэг тэсрэг талын харилцан шилжилтийн хуулийг сэтгэхүйн хоёрдугаар үндсэн хууль хэмээн томъёолон тодорхойлж цаашид хөгжүүлэн боловсруулсан байна. Үүнийхээ хамтад ахуй сэтгэхгүй хоёр ижил гэж үзэх үндэс дээр энэ бол ертөнцийн түгээмэл хууль мөн гэж Гегель үзжээ.

Үнэнхүү бодитой эсрэг тэсрэг тал нь хэзээ ямагт харилцан шилжих байдалд оршиж байдаг бөгөөд эдгээр нь хоорондоо нягт харилцан холбоотой харилцан хараат байдлаар нөхцөлдсөн байнгын хөдөлгөөнтэй байдаг гэж Гегель үзэж байв.

Гегелийн философийн систем, арга хоёрын тухай Гегелийн философийн систем зөрчилддөг боловч арга систем хоёр нь салшгүй холбоотой , дотоод нэгдэл юм.Гегель философийг бодит байдлын тухай төгс үнэмлэхүй мэдлэг гэж үзжээ. Философи баримтыг биш ойлголтыг судлана. Философи нь бусад шинжлэх ухаантай нягт холбоотой тэдгээрийн ололтонд тулгуурлана гэж үзжээ. Гегелийн диалектик бол хөгжлийг түгээмэл гэж үздэг бол систем нь хөгжлийн түгээмэл шинжийг зарим талаар явцууруулна.

Өөрийн системийн агуулгыг туйлын үнэн гэж тунхагласанд түүний хязгаарлагдмал зөрчилт тал оршино. Гегелийн диалектикийн ашигтай үр дүн юунд орших вэ? Үүнийг дараах байдлаар хураангуйлан илэрхийлж болно. Үүнд:
- үзэгдлийн харилцан холбоо, хөдөлгөөн, хөгжлийн тухай онол
- хөгжлийн хөдөлгөөний уг сурвалж болсон зөрчлийн тухай сургаал
- Тооны өөрчлөлт чанар болон хувирах тухай
- Онолын сэтгэхүйн логик хэлбэр, ухагдахууны тухай дүгнэлт үзэл санаа юм.

Гегелийн туйлын оюун санаа бол тодорхой биегүй /санааны ертөнц/ боловч хөгжлийн зүй тогтлыг рационаь диалектикаар илэрхийлсэн нь философи дахь түүхэн дэвшилтэд арга мөн болно.

Ашигласан материал 1. Ричард Поупкин, Леврум Стролп "Гүн ухаан"
2. Д.Давгадорж "Гүн ухаан" УБИС
3. Р.Нансал Философийн шилдэг төлөөлөгчид Дорно дахины дээд сургууль


Үнэлэх
Нэвтрэнэ үү
Үнэлгээ (0)

Сэтгэгдэл үлдээх
Нэр
Сэтгэгдэл
Өмнөх сэтгэгдлүүд »


УБ хот Чингэлтэй дүүрэг Сарора зочид буудал 402 тоот
Утас: 50509090, 96759090
Э-мэйл: www.hicheelmn@yahoo.com, mongolhicheel@yahoo.com
Yahoo messenger: wwwhicheelmn, mongolhicheel
Вэб хаяг: www.hicheel.mn

Хэрэглэгчийн эрх идэвхжүүлэх заавар

Та 154567 гэсэн дугаарт a кодыг илгээснээр танд идэвхжүүлэх дугаар ирнэ. Идэвхжүүлэх дугаараа доорх талбарт бөглөөд Илгээх товчон дээр дарна уу. Хэрэглэгч гар утаснаас 550 нэгж хасагдана
Уг мэдээллийг үзэхийн тулд та хэрэглэгчийн эрхээрээ нэвтэрч орох шаардлагатай.
Та идэвхжуулж чадахгүй, ойлгомжгүй асуудал гарвал энд дарж зөвөлгөө авна уу! Хэрэв онлайн туслах байхгүй бол offline мэссэж үлдээж болно, мөн бүртгэлтэй хэрэглэгч админд зурвас илгээх хэсгээр холбогдож амдминд мэдэгдэн тусламж авч болно.